Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж байна.
Энэ сангийн хөрөнгийг арвижуулах, зохистой зарцуулах талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангахаар зөвлөлдөх санал асуулгыг эхлүүлэв. ЗГХЭГ-ын дарга асан С.Бямбацогт “Үндэсний баялгийн санд төвлөрсөн мөнгөний 80 хувийг ирээдүй үед, 20 хувийг одоогийн иргэдэд хүртээж байна. Энэ нь тэгш хүртээх зарчмыг алдагдуулсан. Иймд зөвлөлдөх санал асуулгыг 830 иргэнээс авна гэсэн юм.
Энэ ажилд Засгийн газар нэг тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Гэвч маргааш Төрийн ордонд эхлүүлэх гэж байсан санал асуулгыг шинэ Засгийн газраас хойшлуулав. Ингэснээр Г.Занданшатар сайдын санаачилсан санал асуулгыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.
Ерөнхий сайд Н.Учрал сайд нараа танилцуулах үеэр УИХ-ын гишүүн, АН-ын дарга асан Л.Гантөмөр энэ ажлыг хүчтэй шүүмжилж, Үндэсний баялгийн сан руу гар дүрэхийг бүх чадлаараа эсэргүүцнэ. Энэ санд цуглуулсан 7 их наяд төгрөгийг 2030 онд хүртэл хадгалах нь зөв гэсэн юм.
Баялгийн сангийн хуваарилалт “шог” байгаа тул өөрчлөхөөр бэлдэж эхлэв