gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     7
  • Зурхай
     4.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 7
Зурхай
 4.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 7
Зурхай
 4.10
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ц.Ганзориг: УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төслийг иргэд хоёр гараа өргөн дэмжсэн

Б.Эрдэнэчимэг
Улс төр
6 цаг 52 минутын өмнө
Twitter logo

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийн талаар ЕТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэл өгөв.

УИХ дахь АН-ын бүлэг энэ төсөлтэй холбоотойгоор нэг өдрийн завсарлага авсан юм.  Ингэснээр ирэх пүрэв гарагт, 04.16-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ төслийг хэлэлцэнэ.

Ц.Ганзориг: Төрийн тэргүүн баруун таван аймагт ажиллав. 7000 орчим иргэнтэй уулзлаа. Иргэдэд энэ хуулийн төслийг танилцуулсан. Энэ үеэр тухайн тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд мөн тойрогтоо ажиллаж таарсан юм. Иргэд энэ хуулийн төслийг батлуулах ёстой гэж хоёр гараа өргөн дэмжсэн. Нийгмийн захиалга гээд байгаа нь энэ юм. 

Иргэдийн олонхоор Ерөнхийлөгчийг сонгосон. Намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон бол намын дарга санал оруулах заалт хуулийн төсөлд бий. Энэ заалтыг олон гишүүн шүүмжиллээ. Төслийг хэлэлцэх явцад энэ заалтыг хуулиас хасаж болно. Энэ эрх нь УИХ-д бий. Нам хариуцлагын гадна үлдэж болохгүй гэсэн үүднээс энэ заалтыг хуулийн төсөлд нэмсэн. УИХ олонхоороо энэ хуулийг хэлэлцэнэ.

Манай улс парламентын засаглалтай болоод 34 жил боллоо. Бид өнөөдөр ёс зүйг парламентаар анх удаа хэлэлцэж байна. Энэ сэдвийг анх удаа хэлэлцэж байгаа нь дэвшил мөн. Төрийн тэргүүн энэ хуулийг санаачлахаас өөр арга байгаагүй. Учир нь парламентын гишүүд өнөөдрийг хүртэл оруулж ирээгүй. УИХ-ын гишүүд өөрийгөө эргүүлэн татах хуулийн төслийг оруулж ирэхгүй юм байна гэдгийг бид харлаа. Ард түмний, нийгмийн хүлээж буй энэ төслийг Ерөнхийлөгч л өргөн барих юм байна.

Ерөнхий прокурорын хүсэлтээр УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хууль бий гэж туршлагатай гишүүд ярьсаар байна. Санаатай юу, санамсаргүй юу гэдгийг мэдэхгүй ч ийм мэдээлэл өгч байгаад харамсаж байна. Учир нь УЕП УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах шууд эрх байхгүй. Саналаа УИХ-д оруулж, УИХ шийдэх хууль одоо үйлчилж байна. 

Үндэсний аюулгүй байдлын ажлын алба нь Ерөнхийлөгчид  туслан зааварчлах үүрэгтэй. Энэ үүргийнхээ дагуу хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэгт багтан ажилласан. Ямар нэг хууль зөрчөөгүй. Би ч тэр ажлын хэсэгт багтсан. Энэ хууль үндэсний аюулгүй байдал, парламентын засаглалтай холбоотой гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан