УИХ-ын гишүүн Д.Ганбат цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Тэрээр хэлэхдээ, "Харбины гэрээтэй холбоотой сонсголыг хийх үү гэдгийг өнөөдөр хэлэлцэж, шийдвэрлэх гэж байна. УИХ дээр МАН-ын бүлэг намрын чуулганы төгсгөлд завсарлага авсан байсан. Уг нь тав хоногийн завсарлага авдаг. Гэтэл энэ завсарлага хаврын чуулган эхэлснээр дууссан ч өнөөдөр хуралдаан 30 минут хоцорч эхэлж байна. Ингэж хууль зөрчигдөж байгаа нь зохисгүй.
Харбины гэрээний ард маш олон асуудал бий. УИХ-ын дарга болон МАН-ын дарга хөдөө орон нутгаар явж байгаа ч иргэд "Яагаад Харбины сонсголыг хийхгүй байна вэ" гэж ихээр асууж байна. Ж.Баярмаа гишүүн болон бусад гишүүдэд ч энэ талаар олон хүн хандаж, надад ч мөн олон иргэн утасдаж асууж байна.
2024 оны сонгуулиас эхлээд янз бүрийн засгийн бодлого, томоохон төслүүд хүртэл энэ гэрээтэй холбоотой гэж хэлж болно. Мухар төмөр зам, зарим гэрээнүүд цаашлаад энэ асуудал руу хүрч байгаа. Зөвхөн нэг хэсгийг нь харахад ч энэ гэрээний алдагдал нь Монгол Улсын нэг жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний буюу 34-36 их наяд төгрөг гэж яригдаж байна.
Оюутолгойн сонсгол хийж болдог байхад Харбины гэрээний сонсголыг яагаад хийж болохгүй гэж. Сонсголыг цаг тухайд нь хийвэл ард түмэнд ирэх хохирол багасна, авлига, луйвар буурна гэж үзэж байна.
Өнөөдөр иргэдийн амьдрал хүнд байна, бараа бүтээгдэхүүний үнэ өдөр бүр өсөж байна. Гэтэл авлига, хулгайтай холбоотой асуудал нэмэгдсээр байна. Сонгуулийн үеэр ч их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа тухай мэдээлэл гарч байгаа бөгөөд энэ мөнгөний эх үүсвэрийг шалгах хэрэгтэй гэж хууль хяналтын байгууллагуудад хандсан ч дорвитой арга хэмжээ авахгүй байна.
Мөн хариуцлагатай албан тушаалтнууд АТГ дээр очиж, зарим банкны захирлууд хүртэл гадаадаас лайв хийж байгаа зэрэг нь нөхцөл байдлыг харуулж байна.
Өнөөдрийн чуулганаар Харбины гэрээний сонсголыг хийх эсэхийг шийднэ. Энэ бол Монголын ард түмэн авлига, луйвартай эвлэрч байгаа эсэх, мөн иргэдийн мэдэх эрх хангагдаж байгаа эсэхийг харуулах асуудал гэж үзэж байна.
Өмнө нь төмөр замын томоохон төслүүд буруу замаар явснаар ард түмний амьдрал сайжрах боломж алдагдсан гэж үздэг. Мөн Хятадтай холбоотой төмөр замын төслүүд, гэрээнүүдийн талаар буруу мэдээлэл явж байгааг хэлж байна.
Нөгөө талаар 2008 онд буюу 10 гаран жилийн өмнө хувийн хэвшил 600 сая төгрөгөөр энэ бүх төмөр замыг холбоод Монголын ард түмний амьдрал 3-5 дахин дээшлэх боломж бололцоог байхгүй болгосон.
Энэ талаар ч гэсэн Н.Номтойбаяр гишүүн бид 2 санаачилга гаргаад мөн оффтейк гэрээнүүдийг шалгая аа гэдэг зүйлийг миний бланк дээр хэвлээд явж байгаа.
2015 он гэхэд БНХАУ Ши Жиньпин дарга нарын айлчлалын өмнөөс бол Гашуун сухайтын төмөр замыг тулгаад барьчихсан байдаг. Тэгээд өмнөөс нь одоо манай энэ авлигачид ярьж байгаа Хятад улс Хятадын ард түмэн маш их хохирол орсон энийг бид нар төлөх ёстой. Харин бид нар аргалчихлаа гэсэн ийм худал хуурмаг мэдээлэл явуулж байгаа.
Тэр байтугай хоёр орны хооронд харилцааг ч одоо маш хүнд байдалд оруулах гэж байна. Хятадын элчин сайд, "Ерөөсөө визтэй болъё оо" гэж хэлж буй. Гадаадын улс орнууд ч гэсэн бид нартай яаж харьцаж байгаа юм энэ авлигад итгэгдсэн улс оронтой энэ авлигачтайгаа хариуцлага тооцдоггүй ардчиллаас ухарсан ийм улсуудтай яаж харьцах юм бэ гэдгийг харуулж байгаа шүү дээ.
Инчоны онгоцны буудлаас иргэд маань яаж буцаж байна. Визийн бонд гээд АНУ хэрэгжүүлж байна Шенгений орнууд гэхэд визээ хүндрүүлж байна гэх мэт асуудлууд гарсаар байна. Энэ бол зөвхөн зах нь. Ингээд ардчиллаас бид алхам алхмаар ухраад байгаа юм аа. Яагаад гэвэл бид нар авлигачтайгаа тэмцэж чадахгүй байгаа юм.
МАН-д үүрлэчихсэн байсан авлигачид, луйварчид одоо АН дээр үүрээ засаад эхэлж байна. Энийг бол Монголын ард түмэн тэртээ тэргүй уншдаг хардаг болчихсон. Тэгээд өнөөдөр Харбины гэрээний сонсгол дээр хэн нь ямар санал өгөхийг бүгдээрээ харцгаая
Эцэст нь өнөөдрийн санал хураалтаар хэн ямар байр суурьтай байгааг ард түмэн анхааралтай ажиглах хэрэгтэй" гэв.