gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     7
  • Зурхай
     4.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 7
Зурхай
 4.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 7
Зурхай
 4.10
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Кофег уух биш “мэдрэх цаг” иржээ

Бизнес
6 цаг 25 минутын өмнө
Twitter logo
Twitter logo
Бизнес
6 цаг 25 минутын өмнө
Кофег уух биш “мэдрэх цаг” иржээ

Их хотын маань амьдрал өөрийн гэсэн “завгүй” хэмнэлээр цохилно. Урин цаг ойртож, гудамж талбай сэргэхийн хэрээр төв хэсгээр алхах хүмүүсийн урсгал ч илт нэмэгджээ. Сонирхолтой нь тэдний гарт буй нэгэн нийтлэг дүр зураг бол аяга кофе.

Энэ бол зүгээр нэг ундаа биш. Хурдацтай амьдралын дунд түр амсхийх зав, бодлоо цэгцлэх агшин, сэргэх мэдрэмжийн илэрхийлэл. Түүнчлэн тоо томшгүй олон уулзалт, хэлэлцээ, шинэ санаа хэдхэн балга халуун американогийн дунд төрж, шийдэлд хүрдэг. Нэг үгээр, бидний амьдралын хэмнэл кофегоор хэмжигддэг гэхэд хилстэхгүй болжээ. Харин энэ дадлыг дагаад хэрэглэгчийн мэдлэг ч дээшилж буй. Өнөөдөр хүн бүр кофены соёлыг зах зухаас нь гадарлаж эхэлж байна. Амтлах дуртай, байнгын үйлчилдэг тухлаг орчин гээд сонголтыг өөрсдөө хийж мэддэг боллоо. Сонголт ч тэр хэрээр сайжирч байна. Нэг үгээр, бид чанартай, амттай мэдрэмжид суралцаж эхэлсэн.

Энэхүү соёл, хэрэглээний цаана Монголын кофены зах зээлийг дараагийн шатанд хүргэхээр зорьж буй бизнесүүдийн тууштай хичээл зүтгэл оршиж байдаг. Тэдний нэг болох Сэнтрал кофе рөүстинг ХХК нь салбарынхаа хөгжилд бодит хувь нэмэр оруулж, чанар, хэрэглээний соёлыг шинэ шатанд хүргэхийг зорин ажиллаж байна.

ШИНЭХЭН КОФЕНЫ АМТААС ЭХЭЛСЭН ЭДИЙН ЗАСАГ

Сэнтрал кофе рөүстинг ХХК, 2023 оны 5-р сард үүсгэн байгуулагдсан бөгөөд өдгөө гурван жилийн ойтойгоо золгож буй хамт олон юм. Анхнаасаа зөвхөн кофе шоп нээхээс илүү, Монголын кофены салбарыг дараагийн шатанд хүргэх зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь онцлог. Тухайн үед зах зээл дээр импортын бэлэн бүтээгдэхүүн давамгайлж, нийт хэрэглээний 60-70 орчим хувийг бүрдүүлж байв. Кофе нь эцсийн бүтээгдэхүүнээс гадна ногоон үрийн татан авалт, логистик, чанарын хяналт, боловсруулах, хуурах технологи зэрэг олон үе шат бүхий нийлүүлэлтийн сүлжээн дээр тулгуурладаг. Ийм бүтэц дотоодод бүрдэх нь их хэмжээний хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, мэргэжлийн хүний нөөц шаардсан урт хугацааны шийдэлд тооцогддог бөгөөд, кофе шопуудын ард олон том дэд бүтэц ажиллаж байдаг аж.

Харин тэд энэ бүхнийг Монголдоо бий болгож, дотооддоо хуурч боловсруулсан кофег хэрэглэгчдэд хүргэх дэд бүтцийг бий болгосон нь “фреш” буюу шинэхэн байдлаа хадгалах боломжийг бүрдүүлж, ингэснээр кофены амт, үнэр, арома нь хамгийн сайн хадгалагдсан нөхцөлд хэрэглэгчдэд хүрч буй. Монголд хуурсан кофе нь шинэхэн байдлыг хангахаас гадна, дотоодын боловсруулах чадавхыг бий болгох нь импортын хамаарлыг багасгаад зогсохгүй, зах зээлийн хөгжлийг илүү тогтвортой, хүртээмжтэй болгоход хувь нэмэр оруулж байна гэж үзэж болох юм.

Кофе нь дэлхийн зах зээл дээр эзлэхүүний хувьд үр тарианы дараа бичигддэг, үнэлгээний хувьд сахартай зэрэгцэн нэгдүгээрт бичигддэг томоохон хөдөө аж ахуйн гаралтай таваарын нэг бөгөөд зөвхөн дотоодын нөхцөл байдлаас бус, дэлхийн эдийн засаг, улс төр, цаг агаарын хүчин зүйлсээс шууд хамааралтай, нягт уялдаа холбоо бүхий сонирхолтой салбар юм.

Энэ талаар тус компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Н.Байгалмаа “2024 оны сүүлээс 2025 оны сүүл хүртэл кофены зах зээл түүхэнд байгаагүй өндөр хямралтай үеийг туулсан. Одоо ч энэ хямралын нөлөө арилаагүй байна. Кофены гол нийлүүлэгч орнууд болох Бразил, Вьетнам дахь ган гачгаас үүдэлтэй нийлүүлэлтийн хязгаарлалтаас үүдэн ногоон үрийн үнэ дэлхийн зах зээл дээр огцом өссөн. Үүн дээр улс төрийн тогтворгүй байдал болон зах зээлийн спекулятор, оролцогчдын идэвх нэмэгдсэнээр үнийн савлагаа улам эрчимжсэн үйл явдал болсон. Кофены зах зээл нь геополитикийн үйл явдлууд, логистикийн доголдол зэрэг олон хүчин зүйлээс шууд хамаардаг онцлогтой. Тухайлбал, Колумб дахь тээврийн салбарын ажил хаялт хүртэл нийлүүлэлтэд нөлөөлөх эрсдэлтэй байдаг. Иймээс үнэ тогтоохдоо зах зээлийн ирээдүйн чиг хандлага, гол нийлүүлэгч орнуудын ургац, цаг агаар, олон улс дахь геополитикийн нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлийг тооцоолж, нарийн менежмент хийх шаардлагатай байдаг” хэмээн тайлбарласан юм.

Кофены зах зээлийн энэхүү онцлог нь түүхий эдийн сонголт, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангах, эрсдлийн менежмент хийх нь ямар чухал болохыг харуулж байна. Энэ хүрээнд Сэнтрал кофе рөүстинг ХХК нь Бразил, Колумб, Этиоп, Танзани, Вьетнам, Индонез зэрэг кофены гол үйлдвэрлэгч орнуудаас ногоон үрээ сонгон авч, чанарын шаардлагад нийцүүлэн боловсруулж байна. Үүнээс гадна Уганда, Руанда, Кени, Гватемал, Хондурас зэрэг улсын гарал үүсэл, амтны онцлогийг судалж, цаашдын бүтээгдэхүүн хөгжүүлэлтэд ашиглахаар төлөвлөж байна.

Ийнхүү зах зээлийн судалгаа, түүхий эдийн сонголт, боловсруулалтын технологид тулгуурлан бий болгосон бүтээгдэхүүнүүдийг зочид буудал, ресторан, кофе шоп, оффисууд зэрэг B2B сегментэд нийлүүлж байна.

Кофе нь зүгээр нэг уух зүйл биш, хүний харах, үнэрлэх, амтлах мэдрэхүйд зэрэг хүрч, цогц мэдрэмжийг төрүүлдэг ундаа юм. Энэ мэдрэмжийг эцсийн хэрэглэгчдэд хүргэхийн тулд зөвхөн сайн түүхий эдийг, сайн технологи, аргачлалаар боловсруулах нь хангалтгүй. Кофены эцсийн чанарт хууралтын технологиос гадна баристагийн ур чадвар, кофег нэрж буй тоног төхөөрөмжийн тохиргоо хүртэл шууд нөлөөлдөг.

Иймээс Сэнтрал кофе рөүстинг ХХК нь харилцагч байгууллагуудтайгаа нягт хамтран ажиллаж, бариста нарт сургалт, зөвлөгөө өгөхөөс эхлээд кофены машины тохиргоо, тогтмол цэвэрлэгээ, эд анги солих зэрэг ажлуудыг системтэйгээр хийж, хянаж, сайжруулж байна.

Үүний үр дүнд хэрэглэгчийн гарт хүрч буй кофе нь шинэхэн байдал, амт, үнэрийн хувьд тааламжтай, тогтвортой чанарыг хадгалсан бүтээгдэхүүн болох юм.

ЧАНАРЫГ ГЭРТЭЭ МЭДЭР

Монголчуудын кофены хэрэглээ хурдтай хувьсан өөрчлөгдөж байна. Өмнө нь зах зээлийн дийлэнх хэсэг буюу 70-75 орчим хувийг найруулдаг кофе эзэлдэг байсан бол одоо хэрэглэгчид шинэхэн хуурсан кофе руу хошуурч эхэлжээ, Ялангуяа 35-49 насны ажиллах хүчний 70 орчим хувь нь өдөр бүр ямар нэг байдлаар кофе хэрэглэж байгаа бөгөөд залуу үеийнхний дунд ч энэ тоо өсөж байна.

Иймд Сэнтрал Кофе Рөүстинг ХХК нь зөвхөн кофе шопын хүрээнд хязгаарлагдахгүй, хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралд илүү ойртох зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд 2025 оны 11 дүгээр сард Origin брэндийг зах зээлд нэвтрүүлсэн байна. Origin брэнд нь ая тухтай дэлгүүр, супермаркет, худалдааны төвүүдээр дамжин хэрэглэгчдэд хүрч, хүмүүсийг заавал кофе шопоор үйлчлүүлэхгүйгээр гэртээ болон ажлын орчинд чанартай, шинэхэн кофег мэдрэх боломжийг бүрдүүлж байна.

Тус брэнд нь зөвхөн бүтээгдэхүүн нийлүүлэхээс гадна, кофег сонирхох, амтлах, үнэрлэх соёлыг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн концепцтэй. Ингэснээр хэрэглэгчид амьдралынхаа хэмнэлд кофены шинэ туршлагыг шингээж, хэрэглээний дадлаа аажмаар хөгжүүлэх боломжтой болж байна. Түүхий эдийн сонголтыг нарийн хийж, Монголд хуурч боловсруулсан нь Origin брэндийн кофег гэр болон оффисын нөхцөлд ч кофе шопын түвшинд ойрхон чанараар мэдрэх боломжийг бүрдүүлж буй нь гол давуу тал болж байна.

Central coffee roasting бол зөвхөн бизнес биш, Монголын шингэн хүнсний салбарт бие даасан байдлыг бий болгож, импортын хамаарлыг бууруулж буй үйлдвэрлэлийн нэгэн жишээ юм.

Ярилцлагын төгсгөлд Н.Байгалмаа бидэнд амжилттай кофены бизнесийн тухай бодлоо хуваалцсан юм. Магадгүй хэрэглэгчийн хувьд амжилттай кофены бизнес гэдэг нь өглөө эрт онгойдог, тухтай орчинд чанартай кофе уух боломжийг олгодог кофе шопын бизнесийг хэлэх байх. Энэ тал сайн байвал хэрэглэгч тогтмол ирж, бусад бүтээгдэхүүн үйлчилгээтэй харьцуулахдаа тухайн брэндийг сонгох хандлага нэмэгддэг ч байж магад.

Харин тухайн салбарын эдийн засгийн үр нөлөө, үйлдвэрлэлийн өнцгөөс авч үзвэл, кофены бизнес эрхэлж буй түүний хувьд амжилттай бизнес нь нийлүүлэлтийн сүлжээний эхний цэг болох түүхий эдийн татан авалтаас авахуулаад эцсийн хэрэглэгчид очих хүртэл процессын бүх цэгт стандарт, тогтвортой ажиллагааг хангаж чадсан бизнес аж. Мөн тухайн бүтээгдэхүүн үйлчилгээ эцсийн хэрэглэгчид хүрэхдээ консистент чанартай байх буюу амт, чанар, стандартын жигд өндөр түвшинг хадгалах нь хэрэглэгчдийн туршлага, ханамжийг тогтвортой байлгах гол хүчин зүйл юм байна. Үүний тулд бүх процессыг нарийн хянаж, тодорхой стандарт тогтоох шаардлагатай бөгөөд ингэснээр бүтээгдэхүүн хэрэглэгчдэд үргэлж ижил амт, чанараар хүрэх нөхцөл бүрддэг.

Мөн тэрбээр “Монголын кофены хэрэглээ ихэвчлэн Улаанбаатар хотод төвлөрсөн байдаг бол орон нутгийн хэрэглэгчид кофе бэлтгэхдээ ихэвчлэн найруулдаг (3-in-1) кофе хэрэглэх хандлагатай байдаг. Тиймээс бид өөрсдийн дистрибьютор компаниар дамжуулан орон нутгийн хүртээмжийг нэмэгдүүлж, чанартай кофег илүү өргөн хүрээнд хүргэхийг зорьж байна” хэмээн онцолсон юм.

Сүүлийн жилүүдэд Монголын кофены соёл эрчимтэй хөгжиж байна. Өмнө нь найруулдаг кофе давамгайлж байсан бол өнөөдөр шинэхэн хуурсан үрээр бэлтгэсэн кофены хэрэглээ нэмэгдэх хандлагатай болжээ. Үүнтэй зэрэгцэн хэрэглэгчид зөвхөн кофе шопоор үйлчлүүлэхээс гадна гэр болон ажлын орчинд кофегоо өөрсдөө бэлтгэх сонирхолтой болж, хэрэглээний хэв маяг илүү өргөжиж байна. Мөн төрөлжсөн, нарийн амтны онцлог бүхий спешиалти кофег сонирхох хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, энэ нь зах зээлд шинэ брэндүүд, дотоодын кофе шопууд олноор бий болох нөхцөлийг бүрдүүлж байна. Ийнхүү кофены хэрэглээ нь энгийн ундаанаас давж, соёл, туршлагын нэг хэсэг болон төлөвшиж буй нь салбарын өсөлтийн тод илрэл юм.

Иймээс амжилттай кофены бизнесийг зөвхөн бүтээгдэхүүний борлуулалтаар хэмжих бус, хэрэглэгчдэд өдөр тутмын амьдралын хэв маяг, цогц туршлагыг хэрхэн хүргэж байгаагаар нь тодорхойлох боломжтой. Энэ зарчмын хүрээнд тус компани хэрэглэгчдэд тогтвортой чанар, шинэлэг туршлагыг хүргэхэд анхаарч ажиллаж байгааг онцолсон юм.

Эх сурвалж: Business.mn

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан