УИХ-ын чуулганы өнөөдөр /2026.04.09/-ийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Тус хуульд “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно” гэж заасныг "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тавин хувь нь төрийн захиргааны албан хаагч байж болно.” гэж хамрах хүрээг өргөжүүлж, хувь хэмжээг нэмэгдүүлэх байдлаар өөрчлөн найруулахаар тусгажээ. Ингэснээр Үндсэн хуульд заасан "Монгол улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэх зарчим хангагдана гэж хууль санаачлагчид үзэж байна.

Үргэлжлүүлэн Санхүүгийн хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар хадгаламж, зээлийн 172 хоршоо үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 53.5 хувь буюу 52 нь орон нутагт, 46.5 хувь буюу 80 нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Хэдийгээр санхүүгийн зах зээлд эзлэх хэмжээ харьцангуй бага ч тогтвортой, зохистой өсөлтийг үзүүлж буй зах зээл юм. Энэ хуулийн төсөл нь салбарын 3 давхаргат хамгаалалтын тогтолцоог нэвтрүүлэх, салбарын нэгдсэн дэд бүтцийг бий болгох, хүн төвтэй, ашгийн төлөө бус хуулийн этгээд байх нарийвчилсан зохицуулалтуудыг хийж, санхүүгийн хоршооны гишүүдийн эдийн засгийн болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах, гишүүдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд чиглэжээ. Хуулийн төсөлтэй холбоотой УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.

Төгсгөлд нь Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хууль санаачлагч хуулийн төслөө танилцуулахдаа, УИХ-ын даргын давхар ажил эрхлэхтэй холбоотой хязгаарлалтыг тодорхой болгож, парламентын ардчиллын олон улсын жишгийн дагуу парламентын спикер төвийг сахиж хуралдааныг удирдах, олонх цөөнхийн мэтгэлцээнийг хөндлөнгийн байр сууринаас явуулах, олон намын үзэл баримтлал, бодлогын өрсөлдөөнийг хэрэгжүүлэх зорилготой гэв.
Гишүүд санал хэлж дууссаны дараа өнөөдрийн нэгдсэн чуулганы үдээс өмнө болон хойших хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын санал хураалтыг Баасан гарагийн /2026.04.10/ 10 цагт явуулахаар тогтлоо.
Эх сурвалж: МАН-ын бүлэг