Монгол Улсын ноолуур, арьс ширний нийлүүлэлтийн сүлжээн дэх химийн хорт болон аюултай бодисын хэрэглээг бууруулах зорилготой төслийн нээлт (2026.04.09) өнөөдөр боллоо.
Энэхүү төсөл нь 72 сарын хугацаанд найман улсад хэрэгжих уг төсөл нь олон улсын байгаль орчны хөтөлбөрийн нэг хэсэг юм.
Монгол Улсад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон Хөвсгөл, Өвөрхангай аймагт хэрэгжинэ. Төслийн хүрээнд нийлүүлэлтийн сүлжээн дэх аюултай химийн бодисын хэрэглээг бууруулж, тойрог эдийн засагт суурилсан тогтвортой үйлдвэрлэлийг дэмжинэ. Ингэснээр байгаль орчин болон хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ач холбогдолтой аж.
Мөн ноос, ноолуур, арьс ширний салбараас үүсэж буй хаягдлыг бууруулах, дахин ашиглах шийдлийг 9R зарчмын дагуу нэвтрүүлэх юм. 2026 онд химийн хорт болон аюултай бодисын тооллого хийж, амьдралын мөчлөгийн үнэлгээг эхлүүлэх юм байна.
Төслийн үр дүнд 573,875 тонн нүүрстөрөгчийн давхар исэлтэй тэнцэх хэмжээний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, мөн удаан задардаг органик бохирдуулагч бодисын хэрэглээг бууруулах зорилт дэвшүүлээд байна.
Энэхүү төсөл нь Монгол Улсын нэгдэн орсон Стокгольмын конвенцын хэрэгжилтийг хангахад чухал дэмжлэг үзүүлэх бөгөөд суурь судалгаа, нөлөөллийн ажил, сургалт, чадавхжуулах үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэдгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.