“Friends” цуврал киноны од Мэттью Перриг үхэлд хүргэсэн кетамин зарсан хэргээр Жасвин Сангха хэмээх эмэгтэй лхагва гарагт 15 жилийн хорих ял сонслоо.
“Кетамины хатан хаан” хэмээн нэрлэгддэг тэрбээр уг хэрэгт буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд холбогдогчдоосоо хамгийн хүнд ялыг авчээ.
65 хүртэлх жилийн хорих ял авах боломжтой байсан Сангха шүүх хурал дээр өөрийн үйлдлээсээ ичиж байгаагаа илэрхийлжээ. Тэр энэ бүх үйлдэл нь “олон хүний амьдрал, тэдний гэр бүл, найз нөхдийн амьдралыг сүйрүүлсэн” гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна.
Мэттью Перри 2023 оны аравдугаар сарын 28-нд кетамины хурц хордлогын улмаас 54 насандаа амиа алдсан бол “Кетамины хатан хаан” 2024 оны наймдугаар сард баривчлагдсан юм.
АНУ болон Их Британийн давхар иргэншилтэй Сангха нь Перригийн үхэлтэй холбоотойгоор яллагдсан таван хүний нэг юм.
Кетамин тараасан хэрэгт буруугаа хүлээсэн эмч Сальвадор Пласенсиа өнгөрсөн жил 30 сарын хорих ял авсан бол эмч Марк Чавес өнгөрсөн арванхоёрдугаар сард найман сарын хугацаатай гэрийн хорио болон гурван жилийн тэнсэн харгалзах ял авчээ.
Сангхад зуучилсан Эрик Флеминг болон жүжигчний гэрт хамт амьдардаг туслах Кеннет Ивамаса нарт энэ сарын сүүлээр ял оноох юм.
Эх сурвалж: US Today