Ерөнхий сайд Н.Учрал танхимаа бүрдүүлээд долоо хонов. Тэрээр сайд нараа УИХ-д танилцуулах үеэр боловсролын салбарт ямар бодлого баримтлан ажиллахаа танилцуулсан юм.
-Дэлхий ертөнц технологийн хурдаар өөрчлөгдөж, улс орнуудын өрсөлдөх чадвар зөвхөн газрын доорх баялгаар бус, хүний тархинд буй мэдлэг, ур чадвараар хэмжигддэг шинэ эринд бид амьдарч байна.
Хот, хөдөөгийн, хувийн болон улсын сургуулийн ялгаанаас үүдэлтэйгээр монгол хүүхдүүд гарааны тэгш бус нөхцөлд байгааг бид нуух ёсгүй. 2022 онд хийсэн олон улсын ПИСА үнэлгээгээр сумын хүүхдүүд хотын хүүхдээс 3 хүртэл жилээр, аймгийн хүүхдүүдээс 1 жилээр хоцорч байгааг тогтоосон.
Бидний зорилго бол Улаанбаатарт байгаа хүүхэд, алслагдсан сумын сургуульд сурч буй хүүхэд хоёрын хооронд мэдлэгийн ялгаа, хоцрогдол үүсгэхгүй байх явдал юм. Хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлж, хаана амьдарч байгаагаасаа үл хамааран дэлхийн хэмжээний боловсролыг технологиор дамжуулан авах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байна.
Боловсролтой нийгэмд ажилгүйдэл бага байна. Боловсролтой нийгэмд ядуурал бага байна.
Боловсролтой нийгэмд гэмт хэргийн гаралт бага байна. Боловсролтой нийгмийг бүтээгчид болох багш нарын нийгмийн баталгааг сайжруулж, гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоог боловсронгуй болгож, өөрийн санаачлан батлуулсан Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулиа хэрэгжүүлнэ.
Боловсролтой иргэн бэлтгэхийн зэрэгцээ айдасгүй, хамгаалагдсан хүүхэдтэй байх нь чухал. Хүүхэд хамгаалал бол зөвхөн хууль биш, энэ бол үндэсний дархлаа юм. Сургууль, цэцэрлэг, цахим орчин бүгд хүүхдэд ээлтэй, аюулгүй байх ёстой. Бид хүүхдийн эсрэг хүчирхийлэлд "Тэг хүлцэл" үзүүлэх бодлогыг хатуу баримтална.
Бид оюуны дайжилтыг зогсоож, дэлхийн түвшинд хүрсэн монгол залуусаа эх орондоо авчрах, эх орондоо дэлхийн боловсрол эзэмших боломжийг нээх ёстой. Бид гадагшаа урсаж буй эрдэм оюуныг, эх орондоо цугларах оюуны нөөц болгон хувиргах болно.
Хөдөлмөрийн зах зээлд ямар мэргэжил эрэлттэй байна боловсролын систем түүнийг нийлүүлдэг байх "Ухаалаг систем"-ийг хөгжүүлнэ. Дипломтой ажилгүйчүүдийг бус ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд боловсролыг зах зээлийн бодит эрэлттэй нийцүүлнэ. Үүний тулд хиймэл оюун ухааныг ашиглана гэв.