УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр ийнхүү байр сууриа илэрхийлсэн юм.
Тэрээр, Энэ хуулийн төслийг дэмжихгүй гэж хэлж чадахгүй. Энэ хуулийн төслийг Монголын парламент хэлэлцэх эрхгүй гэж хэлнэ.
Учир нь 800 жилийн тэртээгээс улбаатай Их Чингис хааны Их хуралдайн зарчимд "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй" гэдэг мэргэн ухаан дэлхий нийтээр хэрэгжиж байгаа. Монгол Улсын үндсэн хуульд УИХ бол ард түмнээс шууд сурвалжтай буюу ард иргэд нь төлөөллөөрөө дамжуулж төрөө барьдаг. Энэ ард иргэдээс төрийг нь булааж байгаа үйлдлийг батлах нь битгий хэл хэлэлцэх нь өөрөө нүгэл гэж би үзэж байна. Бидний хувь заяанд тийм эрх байхгүй.
Монголын парламент өнөөдөр бид нараар дуусахгүй. Цаашид үргэлжилнэ. Өнөөдрийн УИХ-ын гишүүд зөвхөн энэ дөрвөн жилийн хугацаагаа эдлээд, яваад өгөх хоноцийн сэтгэлгээгээр хандах эрх байхгүй. Дараагийн парламентийн гишүүддээ бид бүрэн бүтэн парламентыг хүлээлгэж өгөх үүрэгтэй.
Олон нийт ёс зүй биш хулгайч, авлигачдаас ангижрахыг шаардаж байна. Одоо байгаа хуулиа сахиулаад, хуулийг нь мөрдүүлэх бүрэн боломж бий. Өнөөдөр аль УИХ-ын гишүүнтэй авлига хулгайн асуудал ярьж байгаа билээ. Сайд нар 100 сая ам.долларын авлига хулгайн асуудал ярьсан. Энэ хүмүүс яасан бэ.
Прокурор санал оруулж ирээд хэрэгт шалгах гэсэн юм түдгэлзүүлээд өг гэдэг. Түдгэлзүүлээд явуулдаг. Энх-Амгалан прокурор энэ танхимаас ёс зүй шударга ёс эхлэх ёстой гэж байсан. Өнөөдөр яагаад оруулж ирэхгүй байна вэ.
Хэрэг нь олдохгүй бол хүнийг нь гаргаж ирээд хэлсэн үг нь таалагдахгүй, чуулгандаа орж ирэхгүй байна гээд ард түмнээс мандат аваад сонгогдсон хүнийг парламентын танхимаас хөөж гаргах хуулийг батлахгүй бол гээд яриад сууж байгаа нь харамсалтай.
Хэдхэн хүнийг парламентын танхимаас ямар нэгэн шалтгаанаар хөөж гаргахын тулд хууль өргөн бариад хэлэлцээд сууж байна гэдэг гутамшигтай санагдаж байна. Дэндүү өндөр төлбөртэй зодооныг МАН-ынхан хийж байна. Энэ зодооныг Монгол Улсын тусгаар тогтнол төлж дийлэхгүй" гэв.