gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.09
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

М-Си-Эс групп БНСУ-ын тэргүүлэгч дижитал банк КакаоБанктай стратегийн түншлэл байгууллаа

Бизнес
5 цаг 2 минутын өмнө
Twitter logo

2026 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр КакаоБанкнаас М банканд стратегийн хөрөнгө оруулалт хийхийн зэрэгцээ кредит скорингийн загварыг илүү боловсронгуй болгох, бүтээгдэхүүний зөвлөх үйлчилгээ зэрэг олон чиглэлд талууд хамтран ажиллахаар тохиролцлоо. Нэмж дурдахад, М банк нь М-Си-Эс группийн 2022 оноос эхлэн хөрөнгө оруулж буй Монголын анхны бөгөөд цорын ганц дижитал банк юм.

КакаоБанк нь Тайланд, Индонез зэрэг Зүүн Өмнөд Азийн зах зээлд хамтын ажиллагааг бэхжүүлж, үйл ажиллагаа нэвтрүүлсэн туршлагадаа үндэслэн Төв Азийн зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлэхээр зорьж буй бөгөөд энэхүү түншлэлийн хүрээнд М банк нь олон улсын түншүүдтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлээд зогсохгүй, дижитал банкны олон улсын шилдэг туршлагыг бүтээгдэхүүн, үйлчилгээндээ тусгах боломж бүрдэж байна.

КакаоБанкны зээлийн онооны загвар нь эрсдэлийн удирдлагын системд үндэслэн дунд болон бага зээлийн түүхтэй, зээлийн түүхгүй харилцагчдад 15 их наяд гаруй вонын зээл олгосон бөгөөд хамтын ажиллагаагаар дамжуулан КакаоБанк энэхүү технологи болон туршлагаа Монголын зах зээлд хуваалцах юм.

Монгол Улсын интернэт хэрэглээний түвшин, санхүүгийн дэд бүтцийн хөгжлөөс хамааран дижитал банкны салбар хөгжих бүрэн боломжтой зах зээл юм. Гэвч хэрэглээний дундаж нас 31.5 байгаа нь хүн амын зээлжих онооны үнэлгээ хийхэд хангалттай санхүүгийн түүхгүй байх магадлалыг бий болгож байна. Иймд хоёр байгууллагын хамтралын дүнд алтернатив кредит скоринг-д суурилсан шинэ зээлийн үнэлгээний системийг хамтран хөгжүүлэх боломжийг нээж байна. Түүнчлэн КакаоБанк нь харилцаа холбоо, санхүү, жижиглэн худалдаа гэх мэт олон салбарт үйл ажиллагаа явуулдаг М-Си-Эс групптэй хамтран Монголын зах зээлд тохирсон алтернатив кредит скоринг моделийг хөгжүүлж, Монгол Улсын дотоодын санхүүгийн тогтолцоонд инновацлаг экосистемийг бий болгохоор төлөвлөж байна.

М-Си-Эс Инвестмент ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Мягмаржав "КакаоБанктай хамтран ажилласнаар Солонгосын тэргүүлэгч, дижитал банкны шинэлэг технологи, санхүүгийн туршлагыг Монголдоо нэвтрүүлэх боломж бүрдэж буй бөгөөд стратегийн түншлэлийг бэхжүүлж, банк, санхүүгийн салбарт шинэ туршлагыг нэвтрүүлж буйд таатай байна" хэмээн онцоллоо.

М банкны Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн “Энэхүү стратегийн түншлэл нь Монголын санхүүгийн салбарт шинэ стандарт тогтоож, илүү хүртээмжтэй, ухаалаг шийдлүүдийг харилцагчдадаа хүргэнэ гэдэгт итгэлтэй байна” гэж тэмдэглэв.

КакаоБанкны Гүйцэтгэх захирал Юн Хо Юнг "КакаоБанкны технологи, эрсдэлийн удирдлагын тогтолцоог Монголын зах зээлд амжилттай нэвтрүүлснээр Монгол иргэдийн санхүүгийн хүртээмжийг сайжруулах, Монгол Улсын дижитал санхүүгийн инновацыг хурдасгахад хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Цаашлаад энэхүү хамтын ажиллагаа нь бидний Төв Азийн зах зээлд нэвтрэх үндэс суурийг тавьж, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх том боломж гэж харж байна" хэмээн онцолсон юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан