gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.09
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.09
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Пүрэвдорж: Би 10 жилийн хугацаанд нэг ч удаа чуулган тасалж үзээгүй. Энэ бол хариуцлага

А.Анужин
Улс төр
5 цаг 40 минутын өмнө
1
Twitter logo

(2026.04.09) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэллээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль буюу УИХ-ын гишүүнд ёс зүйн хариуцлага тооцох тухай хуулийн төслийг өнгөрсөн мягмар хэлэлцсэн.

"Хуулийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй" гэдгээр санал хурааж, байнгын хорооны гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн билээ. Тэгвэл уг хуулийн төслийг  УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах” хуулийг чуулганы хуралдаанаар хэлэлцэж байна. Төслийг ЕТГ-ын дарга А.Үйлстгөгөлдөр танилцууллаа. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

Гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна”, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх”, мөн зүйлийн 4-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх” асуудлаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахаар зохицуулжээ.

Түүнчлэн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж, Жаран долдугаар зүйлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж тус тус заажээ.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж: Би 2016 оноос хойш буюу арван жилийн хугацаанд УИХ-ын гишүүн хийхдээ нэг ч удаа хурал тасалж үзээгүй. 2016 онд хоёр удаа хоцрохдоо аавдаа загнуулснаас хойш нэг ч хоцроогүй байдаг юм. Тэгэхээр энэ бол хариуцлага. Тус хуулийн төсөлд хариуцлагын тухай л яригдаж байгаа юм.

Ерөнхийлөгч хориод хоногийн өмнө иргэдтэй уулзахдаа энэ хуулийнхаа агуулгыг ярьсан юм. Тэнд байгаа бүх иргэд дэмжиж байгаагаа илэрхийлж, гараа өргөсөн. Ийм ард иргэдийн хүлээлттэй байгаа тус хуулийн төслийг би дэмжиж байна. Энэ хууль батлагдвал гишүүд илүү хариуцлагатай болж, парламентын дархлаа сайжирна гэж үзэж байна. 

Зарим хүмүүс энэ хуулийг эсэргүүцээд байгаа юм л даа. Энэ нь цаашдаа "би хариуцлагагүй байна, хулгай хийнэ" гэдгээ хэлээд байгаа юм болов уу. Үүнийг ойлгохгүй байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан