gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.08
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.08
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.08
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Талийгаач нөхрийнхөө хүслийн жагсаалтыг олоод төрсөн өдрөөр нь биелүүлдэг болжээ

Б.Нямдарь
Дэлхийд
13 цаг 22 минутын өмнө
Twitter logo

Тэр нөхрийнхөө тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн жагсаалтыг олсон нь гэр бүлийг нь сэтгэлзүй болоод харилцааны хувьд урагшлуулсан нэг том хөшүүрэг болсон гэжээ. 

2019 онд Лесли Хартер-Берг болон түүний нөхөр Райан нар амралтаараа хөвгүүдтэйгээ аяллаар явж байтал Райаны тархинд цус харваж нас баржээ. 

“Хөвгүүд маань тухайн үед 3 ба 1 настай байсан. Тэдэнд аавынх нь дурсамж мэдээж тод үлдэхгүйг би мэдэж байсан"  гэж Хартер-Берг ярьсан байна. Тэр хүүхдүүддээ аавыгаа санах боломж олгохыг үргэлжид хичээдэг ба нөхрийнх нь хүслийн жагсаалт үүнд нь тусалжээ. 

Тэр талийгаач нөхрийнхөө ахлах сургуулийн үедээ бичсэн “Үхэхээс өмнө хийх зүйлсийн жагсаалт” гэсэн тэмдэглэлийг олжээ. Тэдгээрийн дотор тэр хэд хэдэн зүйлийг аль хэдийн биелүүлсэн ба үүнд “Гэрлэх” ба “Хүүхэдтэй болох” зэрэг багтсан байв.

Райн нас барахаас өмнөхөн авахуулсан зураг. Тэд гэр бүлээрээ аяллаар явж байжээ

Лесли  болон түүний хүүхдүүд Райаны төрсөн өдөр бүрээр жагсаалтын нэг зүйлийг биелүүлэхээр шийджээ. 

Лесли түүний жагсаалтыг нэг нэгээр биелүүлж буй талаар хуваалцсан бичлэг нь TikTok дээр 6 сая гаруй үзэлттэй болжээ. Хүслийн жагсаалтын хамгийн анхны зүйлийг 2022 онд биелүүлсэн ба энэ нь “Далайн дээрэмчний хувцастайгаар олон нийтийн газарт очих” байв. Энэ нь жагсаалт дундаас яг л “хамгийн Райан шиг” байсан нь гэж Лесли  хэлжээ. Хүүхдүүд хувцастайгаа далайн дээрэмчин шиг ярьж ихэд хөгжилтэй байжээ. 

2023 онд тэд гурвуулаа паркад шатрын хөлөгт тоглоом тоглосон.

2024 оны арга хэмжээ “Хөзрөөр 3 фут өндөр цамхаг барих” байв.  Лесли уг хүслийг биелүүлэхдээ өөрийн болон талийгаачийн найз нарыг оролцуулжээ. Тэд цуглан Райаны идэх дуртай байсан хоолыг хамтдаа хийж идэн, бараг боломжгүй даалгаврыг биелүүлэхийг оролджээ.  Уг даалгаврыг “Үргэлжлэхийн аргагүй байсан!” гэж Лесли дурссан ба Райаны нэг найз үүнийг заавал дуусгах гэж улайрсан гэжээ. 

2025 онд гэр бүлээрээ “Урлагийн музейд очиж урлагийг үнэлэх” арга хэмжээнд орсон байна.  Энэ нь хүүхдүүдийн урлагийн музейд анхны аялал байсан бөгөөд Monet-ийн үзэсгэлэнг үзэж, сандал дээр сууж, зураг зуржээ. 

“Миний нөхөр уран сэтгэмжтэй хөгжилтэй, бас урлагийн мэдрэмж өндөр хүн байсан” гэж Лесли түүнийг дурсжээ. Тиймээс энэ жил хүүхдүүд нь аавынхаа төрсөн өдрөөр хөгжмийн дугуйланд явж эхэлжээ.

Жагсаалтын заримаас дурдвал банжи үсрэлт байгаа ч Лесли үүнийг хийх сонирхолгүй байгаа аж. Тэр “Би үүнд оролцохгүй. Үнэндээ хөвгүүд маань 20 нас хүрэхээрээ хийнэ биз, би л лав хийхгүй” гэжээ. /bungee jumping нь хөлнөөсөө олстой, өндрөөс үсэрдэг/

Бэлэвсэн Лесли Райаныг нас барснаас гурван жилийн дараа Соломон Бергтэй гэрлэж, тэд хамтдаа одоо 3 настай Рис хэмээх хүүтэй болжээ. Лесли, Соломон нар Райны төрсөн өдрийн жагсаалтыг хамтдаа биелүүлдэг уламжлалтай. 

Цахим орчинд хайр, дэмжлэг үзүүлсэн сэтгэгдэл авахын зэрэгцээ Лесли танихгүй хүмүүсээс ч жагсаалтын бусад зүйлсийг гүйцээх санал ирж байгааг хэлэв.

“Хүмүүс ингэж нэгдэж байгааг харах үнэхээр гоё байна. Бид бүгд хэзээ нэгэн цагт үхнэ. Хүмүүс үхэхдээ тэдний амьдралдаа хийсэн жижиг зүйлс ч ямар чухал болохыг мэдээсэй гэж хүсдэг. Тиймдээ ч энэ жагсаалт хүмүүсийн сэтгэлд хүрсэн гэж би бодож байна” гэжээ. Түүний хэлснээр, хүүхдүүд нь аавынхаа дурсамжийг мартахад илүү “өвдөлт багатай” байж болох ч, уй гашууг хүлээн зөвшөөрөх нь өөрөө үнэ цэнтэй гэжээ. 

Тэд энэ өдрийг хуанлид тэмдэглэдэг ба эл өдөр хэн ч ажил, хичээлдээ явахгүй, бүгд талийгаачийг дурсаж, түүний нэг хүслийг биелүүлдэг аж. 

Эх сурвалж: Today

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан