NASA-гийн Artemis II хөтөлбөрийн сансрын нисэгчид саран дээрх нэргүй тогоог багийн ахлагч Рийд Вайзманы талийгаач эхнэр Кэрроллын нэрээр нэрлэх санал дэвшүүлжээ.

Нисэгчид болох Рийд Уайзман, Виктор Гловер, Кристина Хаммок Кох, Жереми Хансен нар дөрөвдүгээр сарын 1-нд “Integrity” хөлгөөр 10 хоногийн Сар тойрох нислэгээ эхлүүлж хүн төрөлхтөний түүхэн дээд амжилтыг эвдээд байгаа билээ.

Тэд Сар дээр нэр аваагүй хоёр тогоог ажигласны дараа нэгийг нь хөлгийнхөө нэрээр “Integrity”, нөгөөг нь багийн хувьд онцгой утгатай Кэрроллын нэрээр нэрлэх санал гаргажээ.
Кэрролл нь нярайн эрчимт эмчилгээний сувилагч байсан бөгөөд бусдад туслахад амьдралаа зориулсан нэгэн байв. Өдгөө бэлэвсэн Вайзман хоёр хүүхдээ ганцаараа өсгөж байгаа юм.

Энэхүү шийдвэрийг багийн гишүүд сэтгэл хөдөлгөм байдлаар зарласан ба олон нийтийн сүлжээнд олон нийт “Талийгаач үнэхээр сар руу очоод буцах хэмжээний тийм их хайрлагдсан нэгэн байж” хэмээн хүндэтгэл илэрхийлжээ. 'Loved to the Moon and Back' хэмээх хайрыг илэрхийлэх хэлц үг байдаг ба сар руу очоод буцаад ирэх хэмжээний "том" хайртай гэх санааг илэрхийлдэг аж.
Artemis II баг дөрөвдүгээр сарын 10-нд Номхон далайд буух төлөвтэй байна.
Эх сурвалж: Today