Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн суманд түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлож байгаа талаарх иргэн мэдээлжээ.
Энэ дагуу байгаль орчны улсын байцаагчид болон экологийн цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллаж, уг хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон байна.
Мөн ашиглаж байсан техник хэрэгслийг буцаан татуулах арга хэмжээ авчээ. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, байгаль орчинд хохирол учруулсан аливаа үйлдэлд онцгой анхаарч, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Цаашид байгаль орчны улсын хяналтын газраас хууль бус олборлолтыг таслан зогсоох, эрсдэл бүхий нутгуудад хяналт шалгалтыг тогтмолжуулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, байгаль орчныг сэргээн хамгаалах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэв.
Ташрамд дурдахад, 2025 онд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын тогтоолоор түр карьер олгосон нийт 57 газарт хяналт шалгалт хийжээ.
Илэрсэн зөрчилд 57,250,000 төгрөгийн торгууль, 168,834,085 төгрөгийн хохирол нөхөн төлбөр ногдуулан, зөрчил тус бүрд албан даалгавар өгч, хэрэгжилтийг хангуулан ажилласан байна.