УИХ дахь АН-ын бүлэг УИХ-ын хаврын чуулганы хуралдаан эхэлсэн даруйд ихэд эрчимжив.
Тэд 03.16-нд буюу хаврын чуулганыг нээсэн өдөр "Н.Учрал ажлаа өгөх хүртэл АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд суухгүй. Н.Учрал намын дарга, парламентын даргаар хавсран ажиллаж байна. Энэ хүн УИХ-ыг төлөөлөх эрхгүй, хуралдааныг зохион байгуулах л эрхтэй. Намын дарга, УИХ-ын даргын ажлаа хольж хутгалаа" гэж мэдэгдсэн.
Ингээд хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсгийн хуралдаанууд, байнгын хорооны хуралдаа ч суусангүй. Өнгөрсөн сарын 26-нд "УИХ-ын дарга Н.Учрал зарчмын шаардлага хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно" гэсэн юм. Ингээд УИХ-ын дарга Н.Учрал тэдний шаардлагыг хүлээн авч огцорсон.
УИХ дахь АН-ын бүлэг нийт 42 гишүүнтэй. Тэдний дийлэнх нь өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын гишүүдийг томилох, эсэхийг хэлэлцсэн чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэлэв.
АН-ын гишүүд шинэ Засгийн газарт хонь чоно нийлсэн байна, өчигдөрхөн нэгнээ үзэн ядаж байсан хүмүүс одоо зэрэгцээд сууж байна, та нарыг юу нэгтгэв зэргийг Ерөнхий сайдаас асууж, шинэ бүрэлдэхүүнд шүүмжлэлтэй хандлаа.
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Яг үнэндээ гэмт хэргээ нууж, ял наймаалцсан Засгийн газар бүрдлээ. Ичдэггүй юм уу
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: Шахааны барьцаанд орж, сайд нараа тавьжээ гэж харагдаж байна. Өмнөх салбартаа гавьяа байтугай гай болж байсан сайд нарыг цоо шинэ салбар руу гулсуулсан байх юм. Нэг кабинетад байтугай нэг улсад амьдарч чадахгүй гэж байсан хүмүүс цуг сууж байна
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Н.Учрал сайд аа, та яг юун дээр эвлэрчихэв, гэмт хэрэг наймаалцчихсан юм биш биз дээ
УИХ-ын гишүүн Г.Очирбат: Ерөнхий сайд та сүүлийн үед үнэн байх талаар их ярьж байна. Өнөөдрийн таны танхимын томилгоо яг үнэн байж чадаж байгаа юу. Мөн яг хэзээ ДНБ-ийг 10.ам.долларт хүргэх вэ
УИХ-ын гишүүн П.Батчимэг: Хууль зүйн сайд Б.Энхбаярын удаа дараа мэдээлснээр Ч.Номин Соёлын сайд байхдаа зориулалт бусаар авсан $20 саяаа гадаад компани руу шилжүүлсэн гэсэн шуугиан тасраагүй байна. Өөрийнхөө хувийн хаягийг хөгжүүлсэн, хоолны мөнгө гаргуулсан гэх мэдээлэл гарсан. Ийм зохисгүй үйлдэл хийж байсан хүний нэр шинэ Засгийн газрын бүтцэд орж байгаад гайхаж байна
УИХ-ын гишүүн Б.Бейсен: Эрүүл мэндийн салбар зургаан жилийн дотор долоон сайд сольж байна. Энэ салбарт бодлого хэрэгжих ямар ч боломж алга. Хүн ам эрүүл байж бусад салбартаа ажиллах хөдөлмөрлөх ёстой. Гэтэл гол салбартаа огт анхаарахгүй өдий хүрлээ
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Харамсалтай байж мэдэх, хүлээлтээс "доогуур" бодлого танилцуулагдаж байна. Зүй нь эхлээд бодлого, түүнд тохирсон бүтцээ зоогоод сайд нараа томилох байв. Гэтэл өмнөх Ерөнхий сайд нарын зоосон бүтэц, бодлого дээр тал талын эрх ашгийг тэгшилжээ.
Иймд УИХ-ын гишүүн А.Ариунзаяа "Сөрөг хүчнээ харах сайхан байна. Хэн сөрөг хүчин гэдэг нь мэдэгдэхгүй болсон байв. Та нар маань яар их удав аа" гэж ёжлоод амжив. Мөн МАН-ынхан төсөв батлахад АН ноён нуруугаа харуулаагүй шүү гэж хариу шүүмжлээд авсан.
Ямартаа ч АН-ын гишүүд "амь орж", олны анхаарлыг татсан асуудлаар хэлэлцүүлэг ч зохион байгуулаад амжлаа. Одоо харин тэдний өргөн барьсан Онцгой албан татварын тухай хуулийн төсөл болон "УИХ-ын дарга намаас түдгэлзэх" хуулийн төсөл парламентын босгыг давах, эсэхийг харах л үлдлээ.