gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.07
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.07
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.07
Валютын ханш
$ 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

В.Басанхорлоо: Малын тоо толгой цөөрсөн ч орлогоо гурав дахин нэмэгдүүлсэн

Бизнес
Өчигдөр
Twitter logo

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 4-р багийн малчин, “Уулын-Ар” нөхөрлөлийн гишүүн, Сангийн менежер Ванчигийн Басанхорлоотой ярилцлаа.

-Цаг гарган ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа. Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу? Та малчин айлын хүүхэд үү? Үгүй бол хэрхэн малчин болсон түүхээ хуваалцаач?
-Би уг нь Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Уул Уурхайн Их Сургуулийг төгссөн. Геодезын инженер мэргэжилтэй. Гурван жил мэргэжлээрээ ажиллаж байгаад ханьтайгаа санаандгүй мал дээр гарсан. Хүүхэдтэй болох хүсэл маань биелж хөл хүнд болоход айхавтар хордлого өгсөн. Хүүхдээ цэцэрлэгт ортол  агаарт байчхаад буцъя гэж бодсон. Тэгсэн мал маллахад дурлаад үлдчихсэн.

-Таны гэр бүлийн хүн малчин байсан юм уу?
-Тийм ээ, манай хүн бол ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд мал дээр гарсан. Бид оюутан байхдаа танилцсан юм.

Хүүхдээ цэцэрлэгт ортол  агаарт байчхаад буцъя гэж бодсон. Тэгсэн мал маллахад дурлаад үлдчихсэн.

-Өөр сонголт байсан юм шиг санагдлаа. Юу таныг үлдэхэд хүргэв?
-Би төгсөөд Улаанбаатарт мэргэжлээрээ ажиллаж байсан болохоор эхлээд ханийгаа жолооч, нүүрс борлуулагч гээд янз бүрийн ажил хийлгэж үзсэн. Нэг удаа би саваагүйтээд ажил руу нь дагаад явсан маш хүнд хүчир ажил шиг санагдсан. Тэр өдөр “Нутагтаа мал маллаад болоод байсан хүнийг би авчирч ийм хүнд ажил хийлгэх нь зөв юм болов уу” гэж бодсон.

Харин дараа нутагт нь ирсэн хойноо нөхрөө мориндоо мордоод малыг маш чадварлаг маллаж, түүнээсээ баяр баяслыг мэдрэхийг нь хараад бахархсан юм. Маш буруу зүйл хийж, дуртай зүйлээс нь холдуулах гэж байснаа ойлгосон. Тэгээд л надтай хуваалцсан мөрөөдөл, төлөвлөгөөг нь би дэмнэж, нөхөртөө "жолоог атгуулъя" гэж шийдсэн.

Мөн би цагаан идээ хийх дуртай. Малчны ажил хэцүү ч гэсэн намайг хамгийн их дурлуулж авч үлдсэн зүйл бол энэ. Гараа гаргаж хийсэн цагаан идээг маань хүмүүс амтархан идээсэй гэж би боддог. Саалиа авахаасаа эхлээд сайн сайхан бодлоор цагаан идээгээ хийхийг хичээдэг.

-Та өөрөө мал маллах туршлагатай хүн байсан уу, эсвэл энэ хэв маяг руу цүлхийтэл яваад орчихсон уу?
-Аав, ээж хоёр маань сэхээтэн хүмүүс. Би Увс аймгийн Улаангом хотод төрж, зургадугаар ангиасаа Улаанбаатарт шилжиж ирсэн. Бага сургуульд л хурга, ишиг гэж заалгаснаас цаашгүй. Их сургуулиа төгсөөд хөдөө ажлаар явахдаа хурга, ишиг хараад догдолж зургаа авахуулдаг байсан гэхээр төсөөлөгдөх биз дээ. Мал маллахыг ханиасаа, хадам аав, ээжээсээ сурсан. Хадмууд маань их мундаг хүмүүс учир алгуурхнаар, загнаж зандралгүй зааж сургасанд их талархдаг. Одоо бол өөр шүү, мал маллаад 21 жил болсон байна.

Мал маллахад ажил их ч стресс багатай

-21 жил гэдэг багагүй хугацаа. Мал маллахын юу нь сайхан байдаг вэ?
-Их л амар амгалан санагддаг, өөрийнхөөрөө байж чаддаг болохоор ч тэр үү. Ажил их ч стресс багатай байдаг. Амьтад хөөрхөн шүү дээ, өсгөж үржүүлээд байж байхад аз жаргал өгдөг.

-Тэгвэл хэцүү нь юу вэ?
-Хүйтэн нь л хэцүү байдаг даа. Өвлийн хүйтэнд өдөр бүх хонио дагаад уулан дээр бээвийгээд суух ч амаргүй шүү дээ.

-Шинэ газар, шинэ орчинд ирсэн ч өөрийн сурсан дадсан хэв маягаас авч үлдсэн зүйлс юу байдаг вэ?
-Миний хувьд нойр их чухал. Гэрээ анх барихдаа салгаж нийлүүлэхэд амар том ор ахаараа хийлгээд тавихад хүмүүс гайхаж хүлээж авч байсан. “Ийм том ор зөөж тээвэрлэхэд хэцүү биш үү” гээд. Хөдөөний гэхээрээ хоцрогдох ёсгүй. Биед амар, тав тухтай байдлыг эрэлхийлэх бас буруугүй. Монгол гэр маань ч гэсэн бага багаар сайжраад л ирсэн шүү дээ. Бид ч гэсэн сайжруулж болох зүйл юу байна, сайжруулах ёстой гэж боддог юм.

Мөн эмэгтэй хүний хувьд зүсээ аятайхан авч явахыг хичээдэг, нөгөө дуртай нойрноосоо хугаслаад арьсаа арчилж, эрс тэрс уур амьсгалаас хамгаалахыг хичээдэг. Бэр эгчийн маань ангийнхан уулзтал хөдөөний айлын бэр болсон ангийн охин нь их зүс алдсан байж дээ. Ангийнхан нь “хайран сайхан охин” гэсэн байдалтай хүлээж авсныг бэр эгч маань ярьж байсан юм. Би жоохон байсан ч сэтгэлд тод үлдчихсэн. Тэгээд тэр үү, хэдий хөдөө амьдардаг ч өөртөө анхаарахыг бол хойш тавьдаггүй.

МАНАЙ НӨХӨРЛӨЛИЙГ МАШ САЙН ИДЭВХЖҮҮЛЖ, НЭГТГЭЖ ЧАДСАН ЗҮЙЛ БОЛ
ДУНДЫН САН БАЙСАН

-“Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төслийн талаар та ямар бодолтой байдаг вэ?
-TNC-гийн төслүүдийг харин үр дүнтэй явдаг гэж хардаг шүү. Малчидтайгаа хамтарч ажиллаад, зааж сургаад, тодорхой хараа хяналттай байдаг болохоор үр дүнтэй санагддаг. Энэ төслийн "Хуримтлалын хөтөлбөр"-ийн сургалтуудад хамрагдсандаа би хувьдаа маш их баярладаг. Анзааралгүй явсан алдаа дутагдал, боломжуудаа олж харж, өөрсдийн амьдралд нэвтрүүлж, үр шимийг нь хүртэж яваагийн хувьд талархдаг.

-Эдгээр сургалтаас танд үлдсэн зүйл, гарсан бодитой өөрчлөлт юу байсан бэ?
-Хүүхдүүд маань Улаанбаатарт сурдаг учир нөхөр бид хоёр өөрсдөө малаа малладаг. Иймд TNC-гийн сургалтууд бид хоёрт сүргийн бүтэц, ачааллаа өөрсдөдөө тааруулж, менежментээ шинэчлэхэд их тус болсон. Малын тоо толгой их байж байж л манай дөрвөн ам бүлийг тэжээж хүчирнэ гэсэн урьдын бодол маань няцаагдсан. Урьд нь манайх төлтэйгөө нийлээд 2000 шахсан мал маллаж байлаа. Гэтэл төлөвлөгөө гаргаад, үүнийхээ дагуу бог малаа цөөлөөд ирсэн чинь ямар гоё гарын дор, ажиллагаа багатай, хариулга багатай байдгийг мэдсэн. Өмнө нь мал маллахын хүндэд бүр дасчихсан байжээ. Гэхдээ сургалтад хамрагдсан эхний жилээ бид малаа цөөлж зүрхлээгүй байж байтал зуд таараад алдас болсон. Биднийг зоригтой алхам хийхэд тэр жилийн айхтар зуд нөлөөлсөн байх.

TNC-гийн сургалтууд бид хоёрт сүргийн бүтэц, ачааллаа өөрсдөдөө тааруулж, менежментээ шинэчлэхэд их тус болсон. 

Бог малаа багасгаж оронд нь манай маллагаанд тохирох, бэлчээр усанд маань идээших махны чиглэлийн Герефорд үйлдрийн үхрүүд Сэлэнгээс худалдаж авсан. Адуу бол урт хөлийн амьтан, айлын өвөлжөө, хаваржаа руу орчих гээд байдаг талтай. Нөхөр бид хоёр хоёул учир байнга татаж чадахгүй бусдад түвэг удаж байхаар гээд үхэр сонгосон нь энэ. Ингээд ааруул, цагаан идээгээ хийхийн тулд үнээгээ гүйцэд сааж, өртөг үнэ шингээж зарсны хүчинд малын тоо толгой цөөрсөн ч энэ жилийн хувьд орлогоо гурав дахин нэмэгдүүлсэн. Хоббигоороо мөнгө олж байх шиг байна.

-Та анх TNC-гийн сургалтад ганцаараа суусан гэсэн дээ. Гэр бүлийн хүндээ дуулсан мэдсэнээ хэлэхэд яаж хүлээж авсан бэ? Малын тоо толгойг нутаг усныхаа бэлчээрийн даацад нийцүүлэх тухай эрдэмтдийн байр сууринд малчид их эмзэг ханддаг шүү дээ.
-Эхэндээ бол дургүй байсан. Тэгэхээр нь TNC-гийн дараагийн сургалтад нь хүчээр авч очсон. Багш руугаа нэг хараад, нүднийхээ булангаар нөхөр рүүгээ нэг харсаар суутал аятайхан хүлээж аваад байгаа янзтай байв. Тухайн үед гэрт зочин гийчинтэй байсан болохоор харихаасаа өмнө ярилцах санаатай “За, яаж байна?” гээд асуулаа. “Аятайхан юм байна аа, судалж байгаад яаралгүй, дараа жилээс хэрэгжүүлж үзье” гэсэн. Хуримтлалын хөтөлбөрийн сургалт бид хоёрыг харах өнцгөө өөрчлөхөд маш сайн дэмжлэг болсон гэж боддог. Гол нь энэ өөрчлөлтөд бид хоёулаа сэтгэл хангалуун байгаа. Үе үе “Хоёулаа зөв сонголт хийжээ тийм ээ?” гээд л хөхрөлддөг юм.

-Аливаад нээлттэй хандаж, авах гээхийн ухаанаар хандах нь залуу малчны онцлог байж магадгүй. Сүүлийн үед малын тоо толгойгоо бэлчээрийн даацад нийцүүлж, авах ашиг шимээ нэмэгдүүлээд гарсан зав зайгаараа аялах, өөртөө цаг зарцуулах сонирхолтой залуу малчин их болжээ. Бас та болон таны гэр бүлийн хүн өөртөө хэт бардалгүй, бусдаас суралцах юм бий гэдэгт итгэдэг даруу зүрх сэтгэлтэй юм байна гэж бодогдлоо.
-Баярлалаа. Малчны ажил хүнд ч гэсэн тодорхой хэмжээнд хөнгөвчлөх боломж байвал яагаад туршаад үзэж болохгүй гэж. Өөрсдөө бид малчны амьдрал хэцүү гээд хүүхдүүдээ ч мал дээр гаргах хүсэлгүй болчихлоо шүү дээ. Бидний хувьд ноднин 500 гаруй, энэ жил 400 гаруй мал тоолуулсан.

Ажил хөнгөвчлөөд ирэхээр нөхөр бид хоёрт ч сайхан байгаа, бид чинь 20, 30 настай хүмүүс биш шүү дээ. Эрүүл мэндээ бодох цаг болсон. Бас зуд турхан болсон ч хоёулаа хөдлөхөд энэ тооны малаа асуудалгүй аваад гарах хэмжээнд байна. Байгалийн хүчинд даатгалгүй, өөрсдөдөө итгэх хэмжээнд малын тоо толгойгоо барихад сэтгэлд ч амар байдаг юм байна.

Малын тоо толгой их байж байж л ам бүлийг тэжээж хүчирнэ гэсэн урьдын бодол маань няцаагдсан. 

-Хүүхдээ малчин болгоно гэсэн хүн өдрийн од шиг байх юм. Та юу гэж боддог вэ?
-Ер нь малчны амьдрал хэцүү. Чин үнэнийг хэлэхэд би ч хүүхдүүдээ малчин болоосой гэж боддоггүй, гэхдээ өөрсдөө энэ амьдралын хэв маягийг сонговол би мэдээж татгалзахгүй. Аав, ээж хоёр минь ч намайг мал дээр гарлаа гэхэд дургүйлхээгүй. Нөхөр болох хүнээ шинжүүлтэл “Сайн хүн байна, аав, ээж нь амьд сэрүүн өнөр өтгөн сайхан айл байна, тэгэхээр миний охин зүгээр ээ” л гэдэг юм. Тухайн үедээ зөвшөөрлөө гэж  баярласнаас биш цаад санааг нь ойлгоогүй.

Одоо харин бодох нь аав, ээж минь холыг харсан юм билээ. Дэргэдэх хань нь сайн хүн байгаад хоёр биедээ хайртай бол хаана ч, юу ч хийж байсан алзахгүй. Бас өнөр өтгөн сайхан айл охинд маань, цаашид гарах зээ нарт маань хэрэгтэйг тухайн үед олж харсан байгаа юм. Би ч үр хүүхдэдээ тийм зүйл хүсдэг. Ханиа зөв сонгосон байхад ямар ч асуудлыг цугтаа давна шүү дээ.

-Байгаль дэлхийгээ хамгаалахын тулд заавал нөхөрлөх ёстой юм уу гэж сониучирхах хүн бий. Хонь мал тууж явахдаа таарсан хогоо түүгээд яваа нэг малчин, нөхөрлөл хоёрын хооронд ямар ялгаа байна вэ?
-Олны хүч оломгүй далай шүү. Олуулаа хэлэлцвэл буруугүй, олуулаа хэрэгжүүлбэл далайц нь бас ямар байх билээ. Аливаа ажлыг эртнээс төлөвлөөд, богино хугацаанд олуулаа хүч түрж ороод үр дүнг нь амссан хүн үүнийг түвэггүй ойлгоно. Хүн бодсон санаснаа цаасан дээр буулгачихад ямар гоё цэгцтэй, төлөвлөгөөтэй болоод ирдэг билээ. Менежмент төлөвлөгөө боловсруулж батлуулаад, хэрхэн хэрэгжүүлснээ дүгнүүлнэ гэдэг хүч хөдөлмөрөө дараагийн түвшинд гаргаж байгаа хэрэг.

Хэдий хөдөө амьдардаг ч өөртөө анхаарахыг бол хойш тавьдаггүй.

-Зарим нөхөрлөл ирээдүйгээ төлөвлөж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөөд цаг өнгөрснийг ч мэддэггүй гээд их эрч хүчтэй байдаг. Зарим нь “аа нөхөрлөл үү” гээд тоохгүй шинжтэй байдаг. Үүнд юу нөлөөлдөг юм бол?
-
Манай нөхөрлөлийг маш сайн идэвхжүүлж, нэгтгэж чадсан зүйл бол дундын сан байсан. Хүн мөнгөндөө хайртай байдаг шүү дээ, үүгээр бид холбогдсон. Би энэ нөхөрлөлдөө сүүлд орсон. “Уулын-Ар” нөхөрлөл маань анх их гал халуун байж байгаад хэсэг эрчээ алдсан гэсэн.

Яг тэр үед “Нутгийн иргэд манлайлсан байгаль хамгаалал” төслийн Хуримтлалын хөтөлбөрийн сургагч багш ирж дундын сан, эргэлтийн сан, мөнгөө хэмнэж хуримтлуулах, малаа ашигтайгаар эргэлдүүлэх гэх мэтийг зааж өгсөн.

Түүнээс хойш чат маань нэлээд идэвхжиж, бид ч дотносоод нэг нэгээ илүү сайн таньж мэддэг болсон. Манай нөхөрлөлийн онцлог гэвэл хүн бүхний онцлог чанарыг харгалзаж, байгаагаар нь хайрлаж нөхөрлөдөг. Хувийн орон зайд нь хэт их халдаад байвал хүн зайгаа барьдаг талтай.

-Амттай ааруулаар дайлж, сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Таны гэр бүлд эрүүл энхийг хүсье!
-Баярлалаа. Танай хамт олонд бас ажлын амжилт хүсье!

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан