gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     4.07
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 12
Зурхай
 4.07
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 4.07
Валютын ханш
$ 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Батжаргал: Шатахууны үнэ цаашид 2,5 дахин өсөх эрсдэлтэй байна

Б.Нямдарь
Улс төр
Өчигдөр
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  14 цаг 29 минут
2026.04.06

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын шийдвэрийг танилцууллаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 
Бид өнөөдөр хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт бүлгийн дотоод үйл ажиллагаатай холбоотой асуудал буюу УИХ дахь олонхыг бүрдүүлэгч, эрх баригч бүлгийн хувьд нийгэм эдийн засаг иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр, төрийн бодлого  тодорхойлох эрх зүйн орчин бүрдүүлэх зорилтуудаа шуурхай хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. 

Мөн 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт намын холбогдох байгууллагууд үнэлэлт дүгнэлт өгч, нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой чиглэлүүдийг шуурхай ажил хэрэг болгох, эрх зүйн орчин бүрдүүлэх, Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааг хангах чиглэлээр ярилцаж, санал бодлоо солилцож, төрийн бодлого, эрх зүйн орчны эрэмбэ дарааг тогтлоо.

Хоёрдугаарт, олон улсын хямралын нөхцөл байдал Монголын нийгэм эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа болон ямар арга хэмжээ авахаар төсөөлж буй талаар Шадар сайдын танилцуулгыг сонслоо. Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, өнөөдөр бүлгийн хуралдаанд танилцуулсан бол ирэх долоо хоногт Лхагва гарагт ЗГ-ын хурлаар эцэслэж, УИХ-д өргөн барих юм. Мэдээж дэлхийн хямралт байдал манай эдийн засагт сүүдрээ тусгаж байна. Бид шатахууныг 100 хувь гаднаас авдаг тул үнийн өсөлт нь бүх бараа бүтээгдэхүүнд ч нөлөөлдөг. Ковидын үед бид тодорхой авч хэрэгжүүлж байсан. Түүн шиг энэ тал руугаа чиглэсэн, шуурхай зохицуулалтын шинж чанартай зарим хуулийг батлах ёстой юу гэдгийг хэлэлцлээ. Мөн АИ92 шатахууны үнийг барьсан... Ер нь шатахууны үнэ цаашид 2,5 дахин өсөх эрсдэлтэй байна гэв. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэл, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл танилцуулжээ. 

Эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өссөн ч, үүний 3.2 нэгж хувь нь ХАА, Оюутолгойн баяжмал дахь агууламж болон биет хэмжээний өөрчлөлтөөс, бусад салбар, үйл ажиллагааны өсөлт 3.6 хувь буюу эдийн засгийн потенциалаас бага байгааг танилцууллаа. Өрхийн бодит орлогын өсөлт улсын хэмжээнд 5.0 хувь болж нэмэгдсэн бол Улаанбаатар хотод 2.2 хувь болж буурчээ.

Тэтгэвэр, тэтгэмж бодит дүнгээр 3.2 хувиар буурч, цалингийн орлогын өсөлт саарч байгааг салбарын сайд хэллээ.  Экспортын орлого 2026 оны эхний улиралд 4.8 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 60 хувиар өндөр байна. Голлох бүтээгдэхүүний экспортын орлого өсөлттэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны идэвх тогтвортой сайн байна. Биржийн арилжааны идэвх 2025 оны эхний хагаст унаж, сард 0.5 сая тонн

хүрэхгүй хэмжээний нүүрсний гэрээ хийж байсан бол, сүүлийн гурван улиралд сард дунджаар 2.7 сая тонн нүүрсний шинэ гэрээ хийсэн байна. 

Нүүрсний арилжааны биелсэн үнэ нь анх дуудсан үнээс сүүлийн саруудад 36 хүртэл хувийн өсөлттэй байна. Ялангуяа гуравдугаар сар дуудлага худалдааны үеийн үнийн өсөлт илүү өндөр байгааг мэдээлэлд онцлов. 

Ойрхи дорнодын хямралаас үүдэн газрын тос, байгалийн хийн үнэ, нийлүүлэлтийн хувьд ормузын хоолойгоор хийгдэх тээвэрлэлт огцом буурч, газрын тосны үнэ 109 ам.доллар хүрсэн байна. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний нөөц АИ-92 42 хоног, АИ-95 73 хоног, ДТ 27 хоног, шингэрүүлсэн шатдаг хий 40 хоног, ТС-1 25 хоногийн нөөцтэй байна.

Дэлгэрэнгүйг дараах видеоноос хүлээн авна уу. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан