Д.Мөнх-Эрдэнэ Хууль зүйн дэд сайдын ажлаа үргэлжлүүлэн хийхээр болжээ. Төрийн ордонд ажилладаг сэтгүүлчид түүнээс энэ талаар тодруулахад баталсан байна.
Ерөнхий сайд Н.Учрал, чиг үүргийн яамдаас бусдад нь дэд сайд ажиллуулахгүй гэдгээ өнгөрсөн долоо хоногт хэлсэн. Засгийн газрын тухай хуульд зааснаар 16 яамнаас ерөнхий чиг үүргийн:
- Эдийн засаг, хөгжлийн яам
- Гадаад харилцааны яам
- Сангийн яам
- Хууль зүй, дотоод хэргийн яам дэд сайдтай үлдэнэ.
Бусад яамны дэд сайдууд гурван сарын дараа ажлаа өгөх улс төрийн шийдвэр гарчээ.
ДЭМБЭРЭЛЦЭРЭНГИЙН МӨНХ-ЭРДЭНИЙН НАМТАР
1981.08.22-нд Улаанбаатар хотод төрсөн. Хуульч мэргэжилтэй. Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, гавьяат хуульч Дашдоржийн Дэмбэрэлцэрэнгийн хүү юм.
Тэрбээр 1989-1998 онд Улаанбаатар хотын 10 жилийн II дунд сургуульд ерөнхий боловсрол, 2005 МУИС-ийн Хууль Зүйн Сургуульд суралцан төгсөж, эрх зүйч мэргэжил эзэмшсэн.
2001 онд ХБНГУ-ын Берлин хотод “Buchholtz” герман хэлний институт, 2002 онд Потсдамын Их Сургуульд герман хэл, 2011 онд АНУ-ын Жеоржио их сургуулийн Олон улсын худалдаа, аюулгүй байдлын төвд “Олон улсын экспортын хяналтын бодлого, дэглэм” сэдвээр, БНФУ-ын Цөмийн технологийн хүрээлэнд “Цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх нь” сэдвээр мэргэжлийн сургалтад хамрагдсан.
Ажилласан байдал
- 2004-2007 онд Голомт банкны Хуулийн хэлтэст хуульч,
- 2007-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн,
- 2008-2013, 2014-2016 Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хууль, эрх зүйн газарт шинжээч, Засгийн газрын референт, газрын дарга,
- 2016-2018, 2021-2023 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн Ахлах зөвлөх,
- 2023-2024 онд Хууль зүй, дотоод хэргийн сайдын Зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.
- 2025 оны 6 дугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байгаад 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдлоо.
Улсад 21 жил ажиллаж буй бөгөөд төрийн албаны тэргүүн түшмэлийн гутгаар зэрэгтэй.
ДЭД САЙД Д.МӨНХ-ЭРДЭНИЙН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ
Өөрийн орлого:
|
2021 |
2022 |
2023 |
|
93.8 сая төгрөг |
20.7 сая төгрөг |
17.6 сая төгрөг |
Гэр бүлийн гишүүдийн орлого:
|
2021 |
2022 |
2023 |
|
23.9 сая төгрөг |
19.6 сая төгрөг |
24 сая төгрөг |
Нийтийн орон сууц - 1
Авто зогсоол - 1
Орон сууц, барилга, байгууламжийн нийт үнэ:
|
2021 |
2022 |
2023 |
|
534 сая төгрөг |
569 сая төгрөг |
569 сая төгрөг |
Дотоодын банк, санхүүгийн байгууллага дахь хадгаламж, харилцах данс дахь үлдэгдэл нийт дүн - 500 мянган төгрөг
Зээл - 2022 онд 618 сая төгрөгийн зээлтэй байв. 2023 онд 276 сая төгрөг болж буурсан.