“Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 89 жилийн ой” тохиож байна.
Өөрсдөөсөө хэд дахин давуу хүчтэй дайсны бөмбөгдөгч онгоцнуудыг сөрөн зогсож, газрын цэргээ агаараас халхлах үүргээ нэр төртэй биелүүлсэн зенитчидийн түүх 89 нас хүрлээ.
1939 оны тавдугаар сард Японы түрэмгийлэгчид агаараас цохилт өгөхөд Монгол-Зөвлөлтийн зенитчид анхны даалгавраа гүйцэтгэж, дайсны 200 гаруй онгоцыг устгасан түүхтэй.
Түүхэд тэмдэглэгдсэнээр, манай эрэлхэг зенитчид өөрсдөөсөө хэд дахин давуу хүчтэй дайсны бөмбөгдөгч онгоцнуудыг сөрөн зогсож, газрын цэргээ агаараас халхлах үүргээ нэр төртэй биелүүлсэн юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхийн алтан хуудаснаа Халхын голын байлдаан, Чөлөөлөх дайнаас эхлэн бичигдсэн тэр цаг мөчөөс хойш тэдний гавьяа зүтгэл өнөөдрийн энхийн цагт ч тасралтгүй үргэлжилж байна.
Техник технологийн хурдацтай хөгжлийн энэ эринд зенитчин дайчид та бүхэн мэдлэг боловсрол, ур чадвараараа манлайлан, эх орныхоо аюулгүй байдлын төлөө бат зогсож байгаад Батлан хамгаалахын сайдын хувиар гүн талархал илэрхийлье.
Монгол төрийн далбаа энхийн тэнгэрт үүрд мандах болтугай! Эх орныхоо цэлмэг тэнгэрийг соргог манаж, агаарын хил хязгаарын халдашгүй байдлыг хангах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээсэн "Тэнгэрийн харуулууд"-д УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.БАТЛУТ мэндчилгээ дэвшүүлжээ.