Мэдээллийн технологийн үндэсний парк үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлд орлоо гэж гүйцэтгэх захирал Ж.Золзаяа мэдээлэв. Тэрээр дараах мэдээллийг өгөв.
ТӨР ОЮУНЫ УУРХАЙГАА ДЭМЖИХ БУС ДАНСЫГ НЬ БИТҮҮМЖИЛЖ ЧӨДӨРЛӨДӨГ!
-Өнөөдөр миний бие энэхүү мэдэгдлийг хийхээс өөр аргагүй байдалд хүрлээ. Бид олон жил бугшсан хууль бус асуудлуудтай нүүр тулж, Өргөө-2 кино театрын түрээсэлж байсан талбайг шүүхээр ялж авсан. Уг нь энэ талбай угаасаа л төрийн өмч. Бид төрийн өмчийг хувийн хэвшлийн хууль бус эзэмшлээс салгаж, "эзэнд" нь буцаахын төлөө тэмцсэн.
Гэтэл өнөөдөр үүссэн нөхцөл яг л "Гудамжинд хүн зодуулж байхыг хараад, танихгүй хүнийг өмөөрч салгасныхаа төлөө өөрөө цагдаад сэрдүүлж, чөдөр дөнгө авч буй" мэт инээдтэй бөгөөд эмгэнэлтэй дүр зураг болоод байна.
Шүүхийн маргаанд олон тэрбум төгрөгийн нэхэмжлэл яригдаж байсныг бид олон удаагийн, хүнд хэцүү шүүх хурлын дүнд 791 сая болтол бууруулж, төрийн ачааг хөнгөлсөн ч энэхүү ялалтын "төлөөс" нь 791 сая төгрөгийн өр болж хувирлаа.
Үүний улмаас төсвөөс нэг ч төгрөг авалгүй, өөрийн хүчээр ашигтай ажиллаж ирсэн манай байгууллагын бүх дансыг 17 хоногийн өмнө хааж, дансанд мөнгө байгаа ч ажилтнуудын цалин, урсгал зардлыг шийдэж чадахгүй байна.
Манай баг хамт олон, ажилтнууд итгэл үнэмшлээрээ ажлаа үргэлжлүүлж байгаа ч тэднийг хохироож буйд туйлын харамсаж байна!
Хуулийн үндэслэлийг харвал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 93 дугаар зүйлийн дагуу төрийн өмчит байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоох, цалин хөлс хаах замаар данс битүүмжлэх нь үндсэн чиг үүрэгт халдаж буй хэрэг гэж заасан.
Тиймээс энэ бол төрийн байгууллагыг зориудаар үйл ажиллагааг нь доголдуулж, шахалтад оруулсаар дампууруулаад, татан буулгалаа гэж нийтэд мэдээлэн, өмч хөрөнгө, барилга байгууламжийг нь хямд авч үгүй хийдэг тогтсон технологи нь ажиллаж байна гэж үзэж байна.
20 УДААГИЙН "ЭС ҮЙЛДЭХҮЙ" БУЮУ ТӨР ӨМЧӨӨ ХАМГААЛДАГГҮЙ!
Бид энэ бүх хугацаанд зүгээр суугаагүй, асуудлыг урьдчилан харж, шийдэл хайж "Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Сангийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Ерөнхий сайд руу гээд нийт 20 орчим удаагийн албан бичиг явуулсан.
Агуулга нь ердөө л "Бид төрийн өмчийг хамгаалж үлдлээ, олон тэрбумын нэхэмжлэлийг 791 сая болгож буурууллаа, одоо энэ төлбөрийг шийдэж, үйл ажиллагааг маань гацаахгүй байх тал дээр дэмжээрэй" гэсэн хүсэлт. Мөн төлөлтийн хуваарь тохирон төлөх хүсэлт хүртэл явуулсан, араас нь хөөцөлдсөн.
IT Park энэ онд их бүтээн байгуулалт хийгээд "Өргөө"-гөөс авдаг байсан 2650 м2-д сард 16 сая төгрөгийн түрээс төлдөг байсныг, төрийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж8 100 орчим сая төгрөгийн орлого олдог болох боломжтой. Гэвч нэг хоёр бичгийн хариуг эс тооцвол бодитой үйлдэл хийсэнгүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэхээс "Өргөө" өдөр шөнөгүй дансыг чинь битүүмжил гээд байна гэх, ТӨБЗГ-аараа "Өргөө"-гийн захирал руу яриулж, хэлцэл хийх уулзалт хийе гэхээр дээгүүр /Содмонгол групп/ мэдэж байгаа, би мэдэхгүй гэх, хотын төвийн IT-ийн цагаан байр, газарт одоо хүртэл санаархан, биднийг эцсийн мөч хүртэл туйлдуулж авах санаатай байдаг байх.
Төр өмчөө хамгаалж чадаж байна уу, эсвэл хамгаалсан дүр эсгээд дунд нь стратегийн байгууллагаа өөрөө сөхрүүлж байна уу?
Байр, шүүхийн асуудалд санаа зовох бус хэрхэн технологийн экспортоо нэмэгдүүлж, гадаад харилцаагаа сайжруулж, юникорн компани бий болгож, эдийн засгаа солонгоруулах бэ гэдэгт санаа тавьж, ажиллах газар юм.
ТИЙМЭЭС ТӨРИЙН УДИРДЛАГУУДАА:
Технологийн салбарыг "Ирээдүйн оюуны уурхай" гэж харж байгаа бол:
- Дансны битүүмжлэлийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх,
- Ажилтнуудын цалин, хөлс болон байгууллагын урсгал зардлыг хэрхэн гаргах дээр бодлогын болон хууль зүйн яаралтай дэмжлэг үзүүлж, ажилтнуудын эрхийг хамгаалах,
- Парк статустай болгож, технологийн төв олон улсын жишгээр бие даасан хурдтай хөгжих боломж бүхий статустай болох боломжийг нээж өгөхийг хүсэж байна.
Монголынхоо цор ганц Мэдээллийн технологийн үндэсний паркаа олон улсын жишигт хүргэн, энтрепренер залууст ажиллах боломж олгоход төрийн шийдвэр гаргагч нар анхаарч, дэмжин ажиллана гэдэгт итгэж байна гэв.