gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     4.06
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 8
Зурхай
 4.06
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 4.06
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улс төрийн 9 намын санхүүгийн тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлжээ

О.Батхишиг
Улс төр
2026-04-04
Twitter logo

Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намуудын санхүүгийн тайланд дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт өчигдөр (2026.04.03) хүргүүлжээ.

Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намаас 29 нам 2025 оны санхүүгийн тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн аж.

Эдгээрээс 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авч  төрийн санхүүжилт авах шаардлага хангасан 9 намын санхүүгийн тайланд дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлж байгаа юм.

Төрийн аудитын байгууллага төрөөс намд олгосон санхүүжилт, гүйцэтгэлд гаргасан дүгнэлтийг жил бүрийн төсвийн гүйцэтгэлийн тайланд тусган тайлагнахаар Улс төрийн намын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсэгт заасан.

Улс төрийн намын тухай хуульд зааснаар улс төрийн намын санхүүгийн тайлангийн хяналтыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлдэг.

Нэгдүгээрт, аудитын хуулийн этгээд намын санхүүгийн тайланг нягтлан бодох бүртгэл, бусад баримт бичиг болон намын гүйцэтгэх төв байгууллагаас өгсөн тайлбар, тодруулгыг үндэслэн холбогдох олон улсын стандартын дагуу шалгаж, баталгаажуулан дүгнэлт, тайлан гаргана.

Хоёрдугаарт, Сонгуулийн ерөнхий хороо санхүүгийн тайланг Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагад нийцсэн эсэхийг хянадаг. Ингэхдээ аудитын хуулийн этгээдийн тайланг харгалзан үздэг.

Гуравдугаарт, төрийн аудитын байгууллага төрөөс намд олгосон санхүүжилт, гүйцэтгэлийг хянаж дүгнэлт гаргадаг.

Дээрх 3 үе шат бүхий аудитын хяналтын ажиллагаа бүр тус тусдаа дүгнэлт гаргана.

Үндэсний аудитын газрын дүгнэлтэд үндэслэн нэгтгэсэн мэдээлэл, тайланг Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сард багтаан нийтэд мэдээлж, Улсын Их Хуралд хүргүүлэх юм.

Хуульд заасан шаардлага хангасан намд олгох төрийн санхүүжилтийн төсөв нь Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт жил бүр тусгагдах бөгөөд намд олгох санхүүжилтийн хэмжээ нь тухайн намын өөрийн орлого, Үндэсний аудитын байгууллагын дүгнэлт зэрэгт үндэслэн хуульд заасан томьёоллоор тооцож олгодог.

Намд олгох жил бүрийн төрийн санхүүжилтийн:

  • 20-оос доошгүй хувийг эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн бүлгүүдийн улс төрийн оролцоог дэмжих, сургаж бэлтгэх;
  • 15-аас доошгүй хувийг намын гишүүдийн болон иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх, ардчилал, хүний эрхийн үнэт зүйлийг нийтэд таниулах;
  • 15-аас доошгүй хувийг намын хөтөлбөр, бодлого боловсруулахад чиглэсэн судалгаа хийх, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, намын дотоод ардчиллыг хөгжүүлэх зориулалтаар зарцуулахаар хуульд заасан.

Төрийн санхүүжилтийг тухайн зорилгоос өөр зориулалтаар зарцуулсан бол сонгуулийн төв байгууллага хууль бусаар зарцуулсан хөрөнгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлэх, эсхүл дараагийн төрийн санхүүжилтээс хасаж тооцохоор Улс төрийн намын хуульд заасан.

Сонгуулийн төв байгууллага жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө төрийн санхүүжилт авах эрх бүхий нам бүрд төрийн санхүүжилтийн эрх үүсэх жилийн санхүүжилтийн хэмжээг энэ хуульд заасны дагуу тогтоож, нийтэд мэдээлнэ.

Эх сурвалж: СЕХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан