Эрчим хүч, аж үйлдвэр, уул уурхайн салбарын “Судалгаанаас бизнес рүү” төслүүдийн танилцуулга, хөрөнгө оруулалтын арга хэмжээ өчигдөр /2026.04.03/-нд болж, 47 үйлдвэрлэлд бэлэн судалгааны үр дүн танилцуулагдаж, хувийн хэвшлийн 150 гаруй төлөөлөл оролцжээ.
Тус арга хэмжээ нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарт хийгдэж буй судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, дэлхийн болон бүс нутгийн инновацын үйл явц, үндэсний эдийн засгийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой аж.
Аж үйлдвэрийн салбарын хүрээнд:
- “ABC ангиллын шинэчилсэн найрлага бүхий гал унтраагч хуурай бодис үйлдвэрлэх технологи”,
- “Фосфорын эрдэс бордоо үйлдвэрлэх технологи”, “Аккумулятор угсрах үйлдвэрлэлийн технологи”,
- “Арьс ширний үйлдвэрлэлд ашиглах протеаза ферментийн идэвхтэй бактерийн бэлдмэл” зэрэг төслүүдийг танилцуулж, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж, зах зээлийн хэрэгцээ, эдийн засгийн үр өгөөжийн талаар хэлэлцжээ.
Эрчим хүчний салбарт:
- “Дулааны хуримтлуур бүхий нарны эрчим хүчтэй хосолсон халаалтын систем”,
- “Бага, дунд оврын цэвэрлэх байгууламж байгуулах болон хуримтлагдсан лаг боловсруулах технологи” төслүүдийг танилцуулж, дотоодын нөхцөлд тохирсон, байгальд ээлтэй шийдлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов
Уул уурхайн салбарт:
- “Газрын ховор элементийн хүдрийг баяжуулах, баяжмалыг боловсруулах нийлмэл исэл гарган авах технологи”,
- “Хүхрийн агууламж багатай төмрийн хүдрийн баяжмал гарган авах технологи”,
- “Манганы хүдрийг баяжуулах үйлдвэрийн технологи”,
- “Молибдений баяжмалыг цэвэршүүлж, молибдений дисульфид гарган авах технологи”,
- “Уул уурхай, олборлох, баяжуулах үйлдвэр болон бусад байгууллагын үйл ажиллагааны оновчлолын математик загвар” зэрэг төслүүдийг танилцуулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг онцоллоо.
Хүрээлэн буй орчны чиглэлээр:
- “Монгол орны загийн ойг тарьж ургуулах, нөхөн сэргээх технологи”,
- “ЭМ-5 био бэлдмэл”, “Орчны мониторингийн төхөөрөмж нийлүүлэх”,
- “Эртний амьтан, ургамлын олдворын хуулбар хийх үйлдвэрлэл”,
- “Хөрсний бохирдлыг ургамлаар бууруулах технологи”,
- “Био-Дендро био бэлдмэл” зэрэг төслүүдийг танилцуулж, байгальд ээлтэй шийдлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг хэлэлцэв.
Төслүүдийн танилцуулга нь бодит хэрэгжилтийн шатанд ойртсон, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтой технологи, шийдлүүдэд тулгуурласнаараа онцлог байжээ.
Мөн МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхамжав, ШУА-ийн ерөнхийлөгч С.Дэмбэрэл нар хамтран ажиллах гэрээг үзэглэж талууд ирэх гурван жилийн хугацаанд инновац, техник технологи болон үйлдвэрлэл, бизнесийн салбарт хүчээ нэгтгэхээр албан ёсоор тохиролцов.
Эх сурвалж: ЭЗХЯ