Б.Энхбаяр: Би бол их үнэ цэнээр олон үнэнийг илчилсэн, илчилж байгаа улс төрч
Ерөнхий сайд Н.Учрал өөрийн бүрдүүлсэн танхимаа УИХ-д танилцуулж байна. Танилцуулгын үеэр УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Ерөнхий сайдын танхимыг дэмжин ажиллах боломжгүй бөгөөд Үндсэн хуулийн өөрчлөлт үзэл санаа хэрэгжих болоогүй гэдгийг өнөөдрийн томилгооноос харж байгагаа илэрхийлсэн. Ингээд ЗГХЭГ-ын даргад танилцуулагдаж буй Б.Энхбаяраас “Б.Энхбаяр сайдаас асуумаар байна. Таны эхлүүлсэн баахан хулгайн асуудлыг сайд болох гээд сууж байгаа С.Амарсайхан үргэлжлүүлэх болов уу. Та юу гэж бодож байна” гэсэн асуултыг асуулаа.
Харин үүний хариуд Б.Энхбаяр “Би бол их үнэ цэнээр олон үнэнийг илчилсээр ирсэн, сая бас илчилж байгаа улс төрч. Өнгөрсөн хугацаанд далд байсан маш олон зүйлийг ил болгосон, олон ч дайсантай болсон. Нийгмийн оюун санааг Л.Оюун-Эрдэнэ ба түүний ах, 15 давхарын дээрэмчид яаж бузарлаж, гүтгэлгийн хар зохиолоор бузарласныг нотолсон өдрүүд болсон. Энд би өөрөө улсын Ерөнхий сайд байсан, МАН-ын дарга байсан амьд тролл нь өөрөө байсан. Миний огт уулзаж үзээгүй нийлбэр дүнгээр хэдэн тэрбум их наядын хахууль авсан гэж гүтгэсэн. Тэр хүн хуулийн байгууллагад ямар ч нотлох баримт өгөөгүй. Яах гэж хийсэн нь харагдаж байна. Хууль зүйн сайдаас намайг л буулгачихвал амьд үлдэх юм шиг өөрт нь харагдаж байгаа. Энэнд нь манай АН-ынхан битгий тусалчихаасай гэж бодож байна” гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.