УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Ерөнхий сайд Н.Учрал үг хэлж байна.
Тэрээр сайд нарыг томилохдоо мэргэжлийн ур чадвар, ёс зүй, хариуцлага даах чадварыг нь харгалзсан гэв. Ингээд сайд нараа танилцуулав.
1/Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд- Ж.Энхбаяр
Онцгой байдлын алба хариуцсан сайд Н.Номтойбаяр
Шадар сайд Т.Доржханд
ЗГХЭГ-ын дарга – Б.Энхбаяр
2/Гадаад харилцааны сайд- Б.Батцэцэг
3/Сангийн сайд- З.Мэндсайхан
4/Хууль зүй, дотоод хэргийн сайд- С.Амарсайхан
5/Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд- Г.Дамдинням
6/Батлан хамгаалахын сайд- Д.Батлут
7/Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд- Ц.Сандаг-Очир
8/Боловсролын сайд- Л.Энх-Амгалан
9/Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд- Т.Аубакир
10/Зам, тээврийн сайд- Б.Дэлгэрсайхан
11/Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд- Ж.Алдаржавхлан
12/Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд- Э.Бат-Амгалан
13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд- Ц.Идэрбат
14/Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам- Ч.Номин
15/Эрчим хүчний сайд- Б.Найдалаа
16/Эрүүл мэндийн сайд- Э.Батшугар
Ерөнхий сайд Н.Учрал Г.Занданшатарын танхим ажиллаж байсан 8 сайдыг танхимдаа үлдээж үлдсэн 11 сайдыг шинээр томилж байна. Харин УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсан. 30-ийн бүлэг буюу өмнөх Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ,УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалангийн бүлэгт таван сайдын суудал өгчээ.
МАН-ын 30-ийн бүлгээс С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, Ц.Идэрбат, Ж.Алдаржавхлан, Ч.Номин нар сайдаар томилогдов.
Н.Учралын Засгийн газарт ХҮН намаас хоёр сайд, Үндэсний эвслээс нэг сайд ажиллана. Хуучин сайд нарын зарим нь сэлгэн өөр салбарын сайдаар томилогдож байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, Цахим хөгжлийн сайд Э.Батшугар Эрүүл мэндийн сайдаар ажиллахаар болж байна. Ерөнхий сайд сайд тус бүрийн намтрыг уншиж танилцуулав.
АН-ын гишүүд сайд нарт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Өмнө нь сайдаар ажилласан хүмүүс дахин орж ирсэнд шүүмжлэлтэй хандан, эцэг эхчүүдийнхээ буянаар сайд болох юм уу гэж С.Эрдэнэ болд гишүүн асуув.
Ерөнхий сайд Н.Учрал: Би олон зүйл хэлэхгүй. Ажлаараа харуулна төрд ажилласан туршлага, хурд, манлайлал, аймаг удирдсан гэх мэтээр баг удирдсан, ажилдаа хурдан шуурхай орох зэргийг харгалзан үзсэн. Сайд нар гишүүдийн үгийг сайн сонсоорой. Туршлагатай кабинет бүрдүүлэхийг хичээлээ.