Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.04.03) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Сандагийн Бямбацогтыг Улсын Их Хурлын даргаар сонголоо.
Тэрээр, Монгол Улсын эрхэм хүндэт иргэд ээ,
Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Монгол Улсын Ерөнхий сайд,
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Монгол Улсын төлөөлөгчдийн дээд байгууллага-Улсын Их Хурлын даргын хариуцлагатай албанд итгэл хүлээлгэн сонгосон Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Улсын Их Хурлын даргын үүрэг нь ард түмнийг төлөөлөх эрхээр баталгаажсан парламентат ёсны эрхэм чанарыг хэрэгжүүлэхдээ төв, голч, тэнцвэртэй байр суурийг баримтлан, хууль дээдлэх ёсыг хүндэтгэн сахиулахад оршино.
Улсын Их Хурал бол улс орны хөгжлийн төлөөх бодлогын мэтгэлцээний нэг чухал талбар мөн. Гэвч энэ нь Улсын Их Хурлын үйл ажиллагаа, цаашлаад төрийн үйл ажиллагаа, ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй ээ.
Монгол Улс олон намын тогтолцоотой, олон намын оролцоотой парламенттай. Тиймээс бодлого, шийдлийн ялгаа байх нь зүйн хэрэг. Харин тэрхүү ялгаатай байр суурийг хуулийн гадуур шийдэх тоглолт хийх ёсгүй. Энэ бол парламентат ёсны мөн чанарт нийцэхгүй.
Тиймээс хууль ёсыг чанд сахих, сахилга, дэг журмыг бэхжүүлэх, хариуцлагатай, ёс зүйтэй парламентыг төлөвшүүлэхийн төлөө тууштай ажиллах болно гэдгээ энэхүү индрээс илэрхийлье.

Энэ ташрамд миний бие Улсын Их Хурлын даргын суудлыг дараагийн албан тушаалд хүрэх шат гишгүүр болгож ашиглахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.
Улсын Их Хурлын гишүүн гэдэг бол эрх мэдэл гэхээс илүүтэй үүрэг хариуцлага. Та бидний хэлсэн үг, гаргасан авир өдөр бүр монгол айл өрхийн хойморт урилгагүй нэвтэрч, төрдөө итгэх итгэлийнх нь галыг бадрааж, эсхүл унтрааж, урмыг нь хугалж байдгийг байнга санаж байгууштай.
Өнөөдөр монголын ард түмэн Улсын Их Хурлын гишүүдээсээ өдөр бүр ёс зүй шаардаж, хууль дээдлэх зарчмыг нэхэж, шударга ёсыг хүсэмжилж байгаа нь зүй ёсны хэрэг. Би түмнийхээ төлөө зүтгэнэ гэж төрдөө тангараг өргөсөн аавын хүүхдүүдийг үзэл бодол, итгэл үнэмшил, нам, эвслээр нь алагчилж үзэхгүй.
Ард түмнийхээ итгэлийг дааж, монгол төрийн нэр хүндийг өндөрт өргөж, хүлээсэн үүрэг, үүрсэн ачаандаа эзэн болж, ажлаа хариуцлагатай сайн хийж байгаа төрийн түшээдээ түшиж, дэмжиж ажиллах болно.
Харин Улсын Их Хурлын гишүүний ажлаа хийдэггүй, хууль тогтоох ажилдаа хайхрамжгүй хандаж, хурлаа тасалдаг, ёс зүйгүй авирладаг гишүүдийн толгойг илэхгүй гэдгээ ч хэлье.
Парламентат ёс, парламентын ардчилал бол Монголын ард түмний Үндсэн хуулиараа хийсэн сонголт. Энэ сонголтыг бид ямагт хүндэтгэх, бататгах, хамгаалах, парламентын дархлааг бэхжүүлэх үүрэгтэй" гэв.