Монгол Улсын Их Хурал, Тамгын газраас парламентын боловсролыг түгээх, иргэдийн оролцоог идэвхжүүлэх, хууль тогтоох үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Нээлттэй парламент” цогц арга хэмжээний хүрээнд явуулсан оюутан дадлагажуулах нэг сарын хөтөлбөрийн хаалтын ажиллагаа, сертификат гардуулах ёслол өнөөдөр (2026.04.03) боллоо.
Хөтөлбөрт хүсэлт ирүүлсэн 1068 оюутнаас гадаад, дотоодын их сургууль, коллежийн 100 залууг сонгон оролцуулж, Улсын Их Хурлын нэр бүхий 28 гишүүнээр удирдуулан дадлагажуулсан юм.

Оюутан дадлагажуулах хөтөлбөрөөр судалгааны арга зүй, Улсын Их Хурлын Байнгын хороодын үйл ажиллагаа, төрийн албанны ёс зүйн сэдэвт хичээлүүд орж, Улсын Их Хурлын гишүүд лекц, илтгэл тавьж, мөн тэднээс тусгай даалгавар авч гүйцэтгэх, төрийн байгууллагууд, төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, зарим яам, салбарын бодлогын асуудлаар хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх зэрэг олон талын дадлага ажлуудыг хийсэн байна.
Дөрөвдүгээр сарын 01-нд “Загвар парламент” хуралдааныг МУИС-ийн хичээлийн нэгдүгээр байрны лекцийн дугуй танхимд хийж, Залуучуудын орон сууцны дэмжлэгийн тухай хуулийн хэлэлцсэн юм. Хуралдааны үр дүнд сөрөг хүчин буюу цөөнхийн баг ялалт байгуулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.