Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Ираны асуудалтай холбоотойгоор гаргасан мэдэгдлийг нь шүүмжиллээ.
Тодруулбал тэрбээр Трампад хаяглан "Нухацтай ханд. Ираны дайны асуудлаар өдөр бүр мэдэгдэл хийх шаардлагагүй.
Энэ бол шоу биш. Бид дайн, энх тайван, хүмүүсийн амь насны тухай асуудлыг ярьж байна. Аливаад нухацтай хандахыг хүсэж байгаа бол өчигдөр ярьсан зүйлийнхээ эсрэгийг маргааш нь ярьдаггүй юм" хэмээн мэдэгджээ.
Франц тэргүүтэй Европын орнууд Ойрх Дорнод дахь АНУ-ын зарим ажиллагааг дэмжиж буйгаа илэрхийлсэн ч мөргөлдөөнд биечлэн оролцохоос татгалзсан.
Дональд Трамп өдгөө хоёр дахь сардаа орж буй Ираны дайны асуудлаар эргэлзээтэй мэдэгдлүүдийг хийсээр буй.
Тухайлбал тэрбээр заримдаа гал зогсоох хэлэлцээрт хүрэхэд ойрхон байгаа гэж мэдэгдсэн бол зарим үед АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно гэсэн юм.
Энэ тал дээр Францын ерөнхийлөгч "Миний бодлоор Трампын ярих нь ихдэж байна. АНУ болон Израил гэнэт довтлох шийдвэрийг өөрсдөө гаргачхаад тэдний талд нэгдсэнгүй гэж шүүмжилж байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Трамп Франц улсыг Ираны дайнд хангалттай дэмжлэг үзүүлээгүй гэж буруутган шүүмжилсэн.
Эх сурвалж: ВВС