gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Тэмүүжин: УИХ-ын дарга нам бус болж, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нь зөв

Э.Энхмаа
Улс төр
Өчигдөр
Twitter logo

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.04.03/ хуралдаанаар Х.Тэмүүжин нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ төсөлд УИХ-ын дарга нь сонгогдсон намынхаа бүлэгт орохгүй, сонгогдсон намынхаа дотоод улс төрд өрсөлдөхгүй. Мөн сонирхлын зөрчил үүсгэхгүйн тулд улс төрийн сонгуульд нэр дэвшиж буй аль нэг намын нэр дэвшигчийг дэмжиж парламентаас гадуур үйл ажиллагаа явуулахгүй буюу үг хэлэхгүй. Дээр нь олонх, цөөнхийн маргаан гарвал зөвхөн энэ маргааныг хагалах зорилгоор бүлгийнхээ хуралдаанд оролцох эрхийг нээж өгнө. Түүнээс өөрөөр спикер бүлгийн улс төрд оролцохгүй. Олонх, цөөнхийн бүлэгт тэгш эрхтэй, тэнцвэртэй хандах зарчим барина гэсэн гол зохицуулалтыг тусгасан гэж хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин онцлов. 

Төсөлд "УИХ-ын дарга намаас түдгэлзэнэ" гэж тусгасан ч хэлэлцүүлгийн явцад дээрх гол зарчмаа бариад, хэрхэн томъёолох талаар гишүүд саналыг тусгах боломжтой гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Б.Батбаатар, Ц.Нямдорж УИХ-ын дарга байхад "Та намын гишүүнчлэлээсээ татгалзаж болдоггүй юм уу? гэж би УИХ-ын чуулганы үеэр асуусан. “Татгалзлаа гээд яах вэ дээ, би намаараа л үлдэнэ шүү дээ” гэсэн. Хэрэв парламент сонгодог парламент руу явлаа гэхэд Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болгож болохгүй юу. Дээр нь УИХ-д 10-аас цөөн суудалтай, бүлэггүй гишүүд ард түмний төлөөллийг хэрэгжүүлдэг атлаа УИХ-ын гишүүний зарим эрхийг эдэлж чаддаггүй. Тодорхой асуудлаар завсарлага авах ч эрхгүй.

УИХ-ын дарга нь нам бус болбол дэд дарга нарыг бас нам бус болгох юм уу? Бүлгүүдээс гарсан дэд дарга нарыг бүгдийг нь нам бус болговол яасан юм. Хэрэв парламентын ардчиллыг бэхжүүлье гэвэл цаашлаад парламент Ерөнхийлөгчөө сонгодог болох уу?

Парламентад суудал бүхий намуудын хоорондоо зөвлөлдөх, ойлголцох тал дээр анхаарал тавьсан зохицуулалт огт алга байна шүү дээ. УИХ-ын дарга нь нам бус байна гэдгийг эсэргүүцэхгүй. Гэхдээ зөвхөн нэг тохиолдолд зориулж ийм явцуу улс төр хиймээргүй байна.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Бид Үндсэн хуулийнхаа зохицуулалтын хүрээнд энэ хуулийн төслийг өргөн барьж байна. Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын даргыг гишүүдийн дотроос нэр дэвшүүлж, илээр санал хурааж, сонгоно. Дэд дарга нарыг нам, эвслийн бүлэг тус бүрээс сонгоно гэж заасан байдаг. Аль нь намчирхдаг, аль нь намчирхдаггүй тухай энэ Үндсэн хуульд маш тодорхой зааж өгсөн.

УИХ-ын 126 гишүүн нэр дэвшиж буй үйл явцаас хамаарч хүссэн хүсээгүй намаас хамааралтай. Тиймээс намын оролцох орон зайн тэнцвэрийг хангах хүч дэд дарга нарт байгаа. Харин УИХ-ын даргын хувьд энд нам оролцох шаардлагагүй гэсэн агуулга тодорхой бичигдсэн байдаг. Тэгэхээр бид олон намын тогтолцоотой учир намуудын дуу хоолойг жигд хангасан спикертэй байх нь цөөнх дуу хоолойгоо гаргах гэдэг суурь зарчмыг хангана гэж үзэж байна. Энэ суурь зарчмаа хангах нь төслийн гол агуулга юм.

Хуулийн төслийн 11.4-д, УИХ-ын дарга нь намуудын улс төрөөс ангид бие даасан, төвийг сахисан байр сууринаас бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. УИХ-ын дарга Олон улсын парламентын холбоо хоорондын тохиролцсон албан тушаалаас өөр албан тушаал давхар эрхлэхийг хориглоно. Энэ бол олон улсын парламентуудын нийтлэг зарчим юм билээ.

Парламентынхаа хууль тогтоомжид энэ зохицуулалтыг оруулж, спикерээ энэ түвшинд аваачвал бид түүхэнд тэмдэглэгдэнэ. Дараагийн 30 жилд энэ үеийн парламент сонирхлын зөрчилгүй, намчирхаагүй, улс төрийн явцуу ашиг сонирхолд хөтлөгддөггүй спикертэй болсныхоо үр дүнд цөөнх, олонхийн дуу хоолой жигд, мэтгэлзэх орчин бүрдсэн гэж үзнэ.

УИХ-ын даргын албан тушаалд нэр дэвшээд буй УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт байр сууриа илэрхийлэв. 

С.Бямбацогт, УИХ-ын даргыг сонгох асуудал хэлэлцэх энэ үед УИХ-ын дарга нам бус байх асуудлыг бид хэлэлцэж байна. Бид үүнийг дэмжинэ. Гэхдээ бид аливаа асуудлыг цогцоор нь хармаар байгаа юм. УИХ-ын гишүүн бол ард түмний элч төлөөлөгч, нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэх ёстой.

Ард түмний төрд итгэх итгэл маш их унаж байна. Нийгмээрээ шударга ёсыг хүсэмжилж байна. Тиймээс төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага болох УИХ-ынхаа нэр хүндийг сэргээхийн тулд УИХ-ын даргаас эхлээд гишүүд нь өөрчлөлтийг өөрсдөөсөө эхэлж, төрөө цэгцлэх ажлыг тууштай, санаачилгатай хэрэгжүүлнэ гэж бодож байна.

Энэ ажлын эхлэлийг үр дүнтэй хийе. Арын залгаас нь гишүүд маань ёсзүйтэй, хариуцлагатай байх, улс төржихдөө улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавьдаг байх ёстой болов уу гэж байр сууриа илэрхийлэв. 

Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 23 гишүүнээс 19 нь дэмжиж, 82.6 хувиар хэлэлцэхийг дэмжсэнээр өнөөдрийн хуралдааныг хаалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан