Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Ханнс-Зайделийн сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Кристина Нобелийн Хүүхдийн сангийн хамтран зохион байгуулсан “Монгол Улсад насанд хүрээгүй хүний гэмт хэрэг, гэр бүл, хүүхдийн дагнасан шүүх болон хэвлэл мэдээллийн ёс зүйтэй оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг болов.
Тус хэлэлцүүлэгт ШЕЗ-ийн гишүүн, доктор Х.Эрдэм-Ундрах “Монгол Улсад хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоо ба Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн тухай” сэдвээр илтгэл тавьж, хүүхэд холбогдсон хэргийг шийдвэрлэх эрх зүйн орчин, дагнасан шүүхийн зорилго, шүүхийн мэдээллийг олон нийтэд хүргэхэд тус байгууллагаас баримталж буй зарчмыг танилцууллаа.
Тэрээр, Хүүхэд нас, бие, сэтгэл зүй, оюун ухааны хөгжлөөрөө насанд хүрсэн хүнтэй шууд харьцуулагдахгүй. Энэ утгаараа бүр 100 гаруй жилийн өмнөөс дэлхийн улс орнуудад хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэдэг төрөлжсөн хуультай болсон байдаг.
Манай улсын Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар өсвөр насны хүнд зориулсан зохицуулалт, нэг бүлэг байдаг. Гэтэл ихэнх тохиолдолд насанд хүрсэн хүнтэй яг адилхан журмаар хэргийг хянан шийдвэрлэдэг.
Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн шүүх байгуулах тухай хуулийг 2024 оны зургаадугаар сарын 5-нд баталсан бол 2026 оны нэгдүгээр сарын нэгнээс дагаж мөрдөж эхэлсэн.
Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг ингэж дагнасан хэлбэрээр байгуулснаар насанд хүрээгүй хүний үйлдсэн гэмт хэрэг болон зөрчлийн хэргийг тухайн хүүхдийн онцлогт тохирсон байдлаар шийтгэх, яллах зорилгоор биш, харин хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор хянан шийдвэрлэх боломжтой болж байгаа юм.
Хэрэв ял шийтгэлийн бодлого зөв, зохистой байж чадвал хүүхдийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Ингэхийн тулд энэ дагнасан шүүхэд мэргэшсэн шүүгч ажиллана.
Энэ бол бүхэл бүтэн тогтолцооны асуудал учраас цагдаагийн байгууллага, прокурор, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр хүүхдийн сэтгэл зүйн онцлогийг мэддэг, хүүхдийн хэргээр тусгайлан бэлтгэгдсэн мэргэшсэн хуулийн байгууллагын ажилтнууд ажиллана.
Гэмт хэрэг, зөрчил үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг нь очиж шинжилж, тогтооно. Ингээд эцэст нь дүгнэлт гаргаж шүүгчид өгнө. Шүүгч тэр дүгнэлтийг харгалзан үзэж шийдвэр гаргана. Энэ бол хүүхдэд ээлтэй эрх зүйн орчин бий болж байна гэсэн үг.
![]()
Цагдаагийн ерөнхий газрын 2024 оны хүүхэд холбогдсон гэмт хэргийн статистикийг танилцуулбал:
- Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг (хулгай, дээрэм) - 65%
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг (зодоон, танхай) - 20%
- Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг (залилан, доромжлол) - 10%
- Бусад гэмт хэрэг 5 хувийг эзэлж байна.
2024 онд өсвөр насны 209 хүн шүүхээс ял шийтгэгдсэний 45-49% нь хорих ялаар шийтгүүлсэн байна. Эдгээрээс хорих ялыг биечлэн эдэлсэн нь 38-46 хувь нь эзэлж байна.
2025 онд жилд 6900 гаруй гэр бүлийн маргаан шүүхээр шийдвэрлэгдсэн нь 2021 онтой харьцуулахад 48 хувиар өссөн. Энэхүү тоон үзүүлэлтийн цаана 10 мянга гаруй хүүхэд асрамж, тэтгэлэг болон сэтгэлзүйн дарамт гэр бүлийн таагүй асуудалтай нүүр тулж байна.
Өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг судалж үзэхэд 90 гаруй хувь нь ядуурал, гэр бүлийн орчны доголдол, боловсролын хүртээмж болон үе тэнгийн сөрөг нөлөөнөөс үүдэлтэй байна.
Түүнчлэн хорих ангид байгаа хүүхдүүдийн дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэл, ядуурал, архидалттай гэр бүлийн орчноос гаралтай байна.
Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн, 18 насанд хүрээгүй байсан, шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар шийдвэрлэж болно.
Үүнд:
- Ял - нийтэд тустай ажил хийлгэх
- Зорчих эрхийг хязгаарлах
- Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад хорих
- Эрүүгийн хариуцлагын зорилго нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах зэрэгт чиглэгдсэн байна.
![]()
"ШҮҮХ БА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА"
Хэвлэл мэдээллийн байгууллага нь дөрөв дэх засаглал тул чөлөөт, бие даасан байх хэрэгтэй. Иргэд, олон нийтэд өдөр тутмын амьдралд хэрэг болохуйц мэдээ мэдээллийг хүргэх, шийдвэр гаргахад нь шаардагдах бодитой, тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүрэгтэй.
Нөгөө талаас төр засаг, шүүх засаглалыг хянах, хүний эрх, ардчиллын үнэт зүйлсийг хамгаалах, үүрэг хүлээгчдийг хариуцлагажуулах чухал үүрэгтэй. Иймд хүүхдийн нас, сэтгэхүйн онцлог, эмзэг байдлыг ямагт харгалзан үзэх, хүүхдийг асуудал үүсгэгч, хариуцлагагүй өсвөр үеийнхний дүр төрхөөр эсхүл гэмт хэргийн золиос, хохирогчийн дүр төрхөөр нь аль болох дүрслэхгүй байх шаардлагатай.
Учир нь энэ нь тогтворгүй нэгэнд гэмт хэргийн сэдэл болох, хүүхэд ялгаварлан гадуурхалтад өртөх зэрэг үр дагаврын ямагт санах нь чухал.