Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр:
- ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар 38 кг, эм ямаа 32 кг, үнээ 271 кг,
- тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм хонь дунджаар 50 кг, эм ямаа 40 кг, үнээ 297 кг,
- говийн бүсийн (Дорноговь аймгийн Дэлгэрэх сум) эм ямаа 45 жинтэй байна.
Малын тарга хүчний байдлыг олон жилийн дундажтай харьцуулан доорх хүснэгтэд үзүүлбэл дундаж буюу түүнээс дээш байна.

Мал төллөлт манай орны ихэнх нутгаар үргэлжилж байна. Өвөлжилт харьцангуй хэвийн байсантай холбоотойгоор малын тарга хүч хэвийн, төллөлт эхэлсэн, эх малын жин сайн байна.
Ямаа самналт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын нутгаар дуусаж, Төв, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Булган, Архангай аймгуудын зарим сумд самнаж эхэлсэн мэдээтэй байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэлтэй холбоотой мал төллөлт, ямаа самнах, нэмэгдэл тэжээл өгөх, отор нүүдэл хийх ажлууд голчлон хийгдэж байна.