МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 16.30 цагт хуралдаж, сайд нарыг томилох талаар хэлэлцэх гэж байна. Ерөнхий сайд Н.Учрал 3-р сарын 30-ны даваа гарагт томилогдсон.
Тэрбээр Ерөнхий сайдыг томилох асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр, Засгийн газраа яаралтай байгуулж, ирэх лхагва гарагийн буюу 4-р сарын 1-ний 08.00 цагт Засгийн газраа хуралдуулна гэж хэлж байсан ч өнөөг хүртэл байгуулж чадаагүй байгаа юм.
Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд Ерөнхий сайд танхимаа бие даан бүрдүүлэх бөгөөд УИХ-д суудалтай намуудад Засгийн газарт хамтран ажиллах урилга хүргүүлээд байна. ХҮН намын Удирдах зөвлөл хуралдаж, Н.Учралын Засгийн газарт хамтарч ажиллах шийдвэр гаргаснаа мэдэгдсэн.
Ерөнхий сайд хуучин сайд нараас заримыг нь улираан ажиллуулахаа мэдэгдсэн. Хуучин сайд нараас ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам эрүүл мэндийн шалтгаанаар Засгийн газарт ажиллахгүй гэдгээ мэдэгдээд байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 16.10 цагт хуралдаж, УИХ-ын даргаар Сандагийн Бямбацогтыг сонголоо. УИХ-ын шинэ дарга үгээ хэлсний дараа чуулган түр завсарлав.
УИХ-ын дарга С.Бямбацогт, Удахгүй чуулганы нэгдсэн хуралдаанаар сайд нарын асуудлыг хэлэлцэх тул гишүүд өрөөндөө хүлээж байхыг санууллаа.