Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2,206 нэгж талбайд анхны жишиг “20 минутын хот”-ыг бий болгоно гэсэн.
Энэ нь Сэлбэ дэд төв бөгөөд төвийн бүтээн байгуулалт 2025 оны тавдугаар сард эхлүүлсэн. Сэлбэ дэд төвийн байрны урьдчилсан захиалгыг 05.01-ээс авна. Иргэд орон сууцны үнийн хэдэн хувийг төлж захиалгаа өгөхийг НИТХ-ын хурлаар шийдэх юм.
Зургаан буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд 4400 орчим айлын орон сууц барьж байна. 158 га талбайд нийгмийн хангамж, инженерийн дэд бүтэц барьж байна. Эдгээр нь:
- 6.7 км авто зам,
- Цахилгаан холбооны 5.3 км шугам,
- Дулаан хангамжийн 9.7 км шугам,
- Ус хангамж, ариутгах татуургын 19.7 км шугам,
- 2.4 км үерийн усны хамгаалалтын далан суваг,
- 1000 метр куб усан сан,
- Гурван гүүр,
- Дулааны станц,
- Мэдээлэл холбооны төв,
- Бизнес, инкубатор сургалтын төв, дэд станц зэргийг байгуулж,
- 150, 240 хүүхдийн хоёр цэцэрлэгийг ашиглалтад оруулсан хэмээн НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС мэдээлэв.