gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Нэгдүгээр тойрог зам”-ын гүйцэтгэгчийг шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг нээлээ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2026-04-02
Twitter logo

“Нэгдүгээр тойрог зам” төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг нээлээ. 

Тендерийг “түлхүүр гардуулах нөхцөлтэй, санхүүжилттэй хамтарсан” буюу "EPC+F" хэлбэрээр зарласан юм. Тендерт шалгарсан гүйцэтгэгч нь төслийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх, шаардлагатай тоног төхөөрөмжийн ханган нийлүүлэлтийг хийхээс гадна төслийн санхүүжилтийг бүрэн хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээнэ гэв.

Энэ замын нийт өртөг ₮3.2 их наяд төгрөг.  

Нэгдүгээр тойрог зам төслийн олон улсын нээлттэй тендерт дөрвөн ААН оролцжээ. Ирэх долоо хоногт тендерийн үнэлгээний хороо хуралдаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах юм. Тодруулбал,

  • “China first highway engineering company limited”,
  • “Shandong Luqiao Group Co., Ltd”, 
  • “China Railway 16th Bureau Group Co., Ltd”,   

Нийслэлийн замын сүлжээ нь хотын төв рүү чиглэн Энхтайваны өргөн чөлөөний гол гудамж зам руу хуримтлагдаж түгжрэл үүсгэж байгаа тул “Шинэ тойрог зам” төслийг хэрэгжүүлж буй. Тодруулбал, нийслэлийн дэд төвүүдийг холбосон, олон түвшний огтлолцол бүхий “Нэгдүгээр тойрог зам”, ”Хоёрдугаар тойрог зам”-ыг барих юм. 

“Нэгдүгээр тойрог зам”-ын трасс нь Улаанбаатар хотын 5 дүүргийн 29 хорооны нутаг дэвсгэрийг хамарч, 3029 нэгж талбарт газар чөлөөлөлт хийнэ. Ингэхдээ нөхөн олговрыг олгоно. Энэхүү төслийг хэрэгжүүлэх үндэслэл, үр өгөөжийг авто замын зурвасын судалгаа , байр зүйн судалгаа, геологи геодезийн судалгаа, инженерийн судалгаа, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчмийн судалгаа, нийгэм санхүү эдийн засгийн эрсдэлийн судалгаа, байгаль орчны хувьд судалжээ. 

Нийгэм, хөдөлмөр эрхлэлтэд оруулах хувь нэмэр:

3540 байнгын ажлын байр шууд бий болно. Үүний 85 хувийг орон нутгийн ажиллах хүчээр хангах боломжтой. Шууд бус байдлаар 14160 ажлын байр бий болно. Нийслэлд ажиллах хүчний өсөлтийг 2 хувиар нэмэгдүүлж, хөдөлмөрийн дутуу ашиглалтын бууралтыг 26 хувь, ажилгүйдлийг 37 хувиар бууруулна. 

Эдийн засгийн өгөөж:

Тээврийн салбарын зардал, цаг хугацааны хэмнэлтээр хэмжинэ. Хотын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлснээр түгжрэл 20-25 хувиар буурч, замын хөдөлгөөний дундаж хурд 4.8-5.5 км/цагаар өснө. Ослоос үүдэлтэй нийт хохирлын зардал 50 хувиар буурах учир эд хөрөнгө, цаашлаад хүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангана.

Байгаль орчинд үзүүлэх эерэг нөлөөлөл :

Нөлөөллийн үнэлгээг БОНХАЖЯ-ны сайдын 2014 оны А/117 дугаар тушаалаар баталсан аргачлал, Дэлхийн банкнаас гаргасан “Байгаль орчны менежментийг сайжруулах аргачлал, зөвлөмж”-ийн матрицын аргыг ашиглан гүйцэтгэсэн. Өдөрт ялгардаг 35.9 кг тоосжилт 239 дахин буурна. Барилгын ажлын үед газар шорооны ажлын улмаас хөрсөн бүрхэвч эвдэгдэж, гадаргын төлөв байдал өөрчлөгдөнө.

Төсөл хэрэгжсэний дараа шинээр хөрс элэгдэж талхлагдах, эвдрэх, бохирдох нөлөө гарахгүй. Замын дагуу зүлэг, мод бут тарьж, биологийн нөхөн сэргээлт хийнэ. Байгалийн үзэмж сэргэн, хүний үйл ажиллагаа, газар шорооны ажлын улмаас эвдэрсэн газар талхлагдахгүй. Хөрсний элэгдэл 40 дахин буурч, агаар, хөрсний чийгшил тус бүр 10 дахин нэмэгдэнэ.

Зүлэгжүүлэлтийн талбай 14,500 м.кв-аас 256,400 м.кв хүртэл буюу 16.6 дахин нэмэгдэх нь хотын ногоон байгууламжийг өргөжүүлж, иргэдийн таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн 3,000 орчим яндан устаж, гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулна.

Эх сурвалж: НЗДТГ, ХМОНХХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан