МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 09.00 цагт Ерөнхий сайд Н.Учралын өрөөнд эхэлсэн. Хурлаар УИХ-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд МАН-ын дарга Н.Учрал намаасаа УИХ-д хамгийн олон сонгогдсон хэд хэдэн гишүүнтэй уулзсаны эцэст УИХ-ын гишүүн С.Амарсайхан, С.Бямбацогт нарыг нэр дэвшүүлжээ. Үүнээс УИХ-ын гишүүн С.Амарсайхан нэрээ татаж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүлэхээр тогтжээ.
УИХ-ын даргад нэр дэвшүүлсэн тухай Удирдах зөвлөлийн шийдвэрээ одоо УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд танилцуулснаар чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. УИХ-ын даргыг томилсны дараа Ерөнхий бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт хамтрах намууд болон танхимдаа ажиллуулах сайд нарын нэрсийг тодруулж, Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнөөр Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.
УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаас чөлөөлөхөд түүний оронд хэн суух тухай яригдаж эхлэв. Энэ үед УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт нар сонгогдох магадлал хамгийн өндөр хүмүүсийн дунд яригдсан.
С.Бямбацогтын хувьд УИХ-д 2008 оноос хойш тав дахиа сонгогдсон, Зам тээврийн болон Батлах хамгаалахын сайдаар ажилласан улс төрийн туршлагатайнх нь хувьд сэтгүүлчид өнгөрсөн баасан гарагт /2026.03.27/ түүний байр суурийг тодруулахад, “Би УИХ-ын дарга болохгүй, надад ийм төлөвлөгөө байхгүй" гэж хариулсан бол тэр төлөвлөгөөгөө өөрчилжээ.