Ерөнхий сайд Н.Учрал ажлаа аваад хоёр хонов. Гэвч шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн тодорхой болоогүй байна.
Н.Учрал сайд ХҮН намтай хамтрах буюу Засгийн газарт ХҮН намын төлөөллийг ажиллуулах хүсэлтээ тус намд өгчээ. ХҮН намын Төлөөлөх зөвлөл яг одоо хуралдаж байна. Тус зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой хэвлэлийн хурлыг 18:30 цагт хийнэ гэв. Бид та бүхэнд мэдээллийг шуурхай хүргэх болно.
Г.Занданшатар Ерөнхий сайдын танхимд Т.Доржханд Шадар сайдаар, П.Наранбаяр Боловсролын сайдаар ажилласан юм.

Боловсролын дэд сайд асан Д.Гантулга 18:44-д дараах мэдээллийг өгөв.
-Хурал дуусаагүй, үргэлжилж байна. Дэлхий нийтэд дайн болж байна. МАН Засгийн газраа ойр ойрхон сольсоор байна. Өмнөх хоёр Засгийн газарт ажиллахдаа ХҮН нам ямар ахиц гаргав? Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж ажиллахад ямар сорилтууд тулгарав гэдгийг намын гишүүд удирдлагуудаас асууж байна.
Хурал хоёр цагийн дараа дуусах болов уу гэж таамаглаж байна. Санал асуулга явуулж, бид хамтын шийдвэр гаргана. Би одоогоор бүх гишүүнийг төлөөлж, ямар шийдвэр гаргах талаар урьдчилж хэлж мэдэхгүй байна. Бид өнөөдөр Засгийн газар багтаж ажиллах уу гэдгээ л шийднэ. Хамтрах бол хэн сайдаар ажиллах уу гэдгийг өнөөдөр шийдэхгүй.
-Та Боловсролын дэд сайдаар ажиллахдаа ямар үр дүнгүүдэд хүрсэн бэ?
-Үнэндээ өдөр бүр хэрүүл маргаантай байлаа. Бидний ажлыг маш их улс төржүүлсэн. Багшийн үндсэн цалинг 50 хувиар нэмснийг нийт цалинг нэмсэнгүй гэж их дайрлаа, гүтгэлээ. Хүнд нөхцөлд ажилласан. Гэхдээ бид ачааны хүндийг үүрч, хийх ажлаа хийсэн. Одоо багш нар цалинтай холбоотой асуудал ярьж байна уу? Дугарахаа больсон. Боловсролын салбарт их наядаар хэмжигдэх хөрөнгө оруулалт татлаа.
Миний хувийн бодол бол дэд сайд нар ажиллах нь зүйтэй гэв.

ХҮН намын Төлөөлөх зөвлөл Засгийн газарт хамтрах эсэх хурлын шийдвэрээ 22:00 цагт танилцуулах боллоо.