УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдав. Хоёр асуудал хэлэлцсэний нэг нь шатахууныг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай байв. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам тогтоолын төслийг оруулжээ. Тус яамны газрын дарга нар "Ираны дайны улмаас дэлхий нийт шатахууны хомстолтой нүүр тулсан. Иймд шатахууны гаалийн албан татварыг тэглэж, шатахууны үнийн өсөлтийг хамгийн бага түвшинд байлгахыг зорьж байна" гэсэн юм.
Тэдний танилцуулгын дараа УИХ-ын гишүүн Ч.Номин энэ хавар газар тариалангийн салбарынхан дизель түлшний хомстолтой нүүр тулах уу? Дизель түлшний үнэ хэдэн төгрөгөөр өсөх вэ гэж асуусан юм.
АҮЭБЯ-ныхан түүний асуултад тодорхой хариулт өгсөнгүй, тойруу хариулт өглөө гэж бухимдахад нь АҮЭБ-ын сайд асан Г.Дамдинням түүний яриаг тасалж, "Төрийн албан хаагчид өдөр шөнөгүй ажиллаж байна. Маш их ачаалалтай ажилладаг. Гэтэл та нар төрийн албан хаагчдаа загнах юм. Шатахууны үнэ нэг өглөө босоод ирэхэд 78, маргааш нь 100 ам.долларт хүрдэг. Бид маш тодорхойгүй цаг үед амьдарч байна. Тиймээс танд тодорхой хариулт өгч чадахгүй байна. Дэлхийн эдийн засаг, геополитикийн нөхцөл байдлыг хэн ч тааварлах боломжгүй байна. Чадлаараа хичээж байгаа хүмүүсийг “Чи тодорхой хариул” гэж загнамааргүй байна!" гэв.
Гэвч тэдний маргаан намжсангүй, УИХ-ын гишүүн Ч.Номин "Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Би асууж болох уу. Та хүнийг арчаагүй гэж доромжилж болохгүй. Таны хандлага надад огт таалагдахгүй байна. Шатахууныг төр оруулж ирдэггүйг би мэдэж байна. Би тодорхой асуулт асуулаа. Би тантай яриагүй" хэмээн бухимдав.
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа "Биднээс хамаарахгүй, биднээс шалтгаалаагүй нөхцөл үүслээ. Бид Ираны дайн, шатахууны үнэд нөлөөлж чадахгүй тул та бүхэн битгий бухимд" хэмээн тайвшруулж, Байнгын хорооны дарга Н.Наранбаатар гишүүдэд ёс суртахуунтай байхыг анхааруулав.