Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын VI багийн Хатгал тосгон Тойлогтын үзүүр хэмээх газарт өнгөрсөн нэгдүгээр сарын 11-нд живсэн Зил 131 загварын автомашиныг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагчид, ар гэрийн нийт 23 хүн, жижиг оврын экскаватортайгаар татан гаргаж, эзэмшигчдэд хүлээлгэн өгчээ.
Уг автомашин нь 23 метрийн гүнд живсэн байсан бөгөөд 10м урттай, 3.5м өргөнтэйгээр мөс гудамлаж, эргээс 90 метрийн зайнаас татан гаргасан байна.
Автомашин осолдсон хэсгээр тухайн үед хар, цагаан хилтэй, мөснүүд хэсэг хэсгээр бутарсан, мөсний зузаан 30-40 см, орзон ихтэй (мөс 1м-1.5м өндөртэй овойж ёрдоож хөлдсөн), татах автомашин аль ч талаараа очих боломжгүйгээс гадна Зил-131 автомашин хамраараа доош харсан, 10 куб хуурай түлээ ачсан, түлээний арын хэсэг мөсөнд хавчуулагдсан байдалтай, хар хил гэнэт хөдлөх тохиолдолд автомашин живэх магадлалтай байсан учраас татан гаргах ажиллагааг түр хугацаагаар хойшлуулаад байсан аж.
Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар мөс цөмөрсөн 10 удаагийн дуудлага бүртгэгдэж, ослын улмаас зургаан иргэн амиа алдсан байна. Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэх зөрчил тасрахгүй байгаа тул ард иргэд, малчид, тээвэрчдийг урин дулаан болж байгаатай холбогдуулан гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.