gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     4.01
  • Валютын ханш
    $ | 3569₮
Цаг агаар
 8
Зурхай
 4.01
Валютын ханш
$ | 3569₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 4.01
Валютын ханш
$ 3569₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Нямбаатарыг Ерөнхий сайд өөрийн санаачилгаар огцруулж болно

Б.Мягмардорж
Нийтлэлчийн булан
5 цаг 18 минутын өмнө
Twitter logo

Туулын хурдны замын төсөлтэй холбогдуулан иргэд үзэл бодлоо идэвхтэй илэрхийлэхтэй зэрэгцэн нийслэлийн Засаг дарга (“НЗД”) Х.Нямбаатар мөн тайван жагсаал зохион байгуулж, мөн эсрэг байр суурьтай иргэдийн хуулиар хамгаалагдсан хувийн мэдээллийг бусдад задруулж, тус иргэдийн эсрэг бусад иргэдийг турхирч байгаа нь хуулийн зөрчилтэй байгаа талаар өмнөх нийтлэлдээ бичсэн билээ.

Энэ удаад НЗД Х.Нямбаатарын гаргасан захирамжуудтай холбоотой хэргийг захиргааны хэргийн шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг шүүхийн шийдвэрийг цахимаар байршуулдаг shuukh.mn сайтаас шүүж нэгтгэн хүргэхийг зорилоо.

Ингэхдээ, shuukh.mn сайтад нийтлэгдсэн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүх (“ЗХДЗШШ”) – ийн 2025.03.01 – 2026.02.28 – ны хугацаанд хамаарах магадлалуудаас Х.Нямбаатар НЗД-аар томилогдсон хугацаа болох 2023.10.12-ны өдрөөс хойших хугацаа бүхий захирамжуудад холбогдох магадлалуудыг нэгтгэн шүүв.

Дээрх нөхцөлд хамаарах нийт 19 магадлал УДШ-ээр хяналтын шатны журмаар шийдвэрлэгдсэн байгааг мөн доорх хүснэгтэд нэгтгэн оруулав (УДШ-ээр ороогүй хэргүүд нь ЗХДЗШШ-ээр эцэслэн шийдвэрлэгдсэн гэсэн үг). Харин, ЗХДЗШШ-ээс “анхан шатны шүүхэд буцааж” шийдвэрлэсэн хэргүүд нь эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргүүд учир доорх хүснэгтэд оруулаагүй болно.

Зарим хэрэг дээр НЗД хамтран хариуцагчаар орсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад НЗД-ын захирамж, эс үйлдэхүй зэргээс өөр захиргааны акт байсан нь энэ нийтлэлд хамааралгүй тул хүснэгтэд оруулаагүй ба мөн, нэхэмжлэлийн шаардлагууд нь тус дурдагдсан захирамжид бүхэлд нь хамаарахгүй бөгөөд зөвхөн тухай нэхэмжлэгчид хамаарах хэсэгт холбоотой байдгийг анхаарна уу.

НЗД Х.Нямбаатарын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой 2025.03.01 – 2026.02.28 өдрийн хооронд захиргааны хэргээр шийдвэрлэгдсэн хэргийн жагсаалт:

№

Захирамж, шийдвэр

Огноо

Шүүхийн шийдэл

Магадлал

1

НЗД-ын 2025.02.25 өдрийн А/276 захирамж

2025.12.26

Шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

221/МА2026/0009

2

НЗД-ын 2024.10.04 өдрийн А/1172 захирамж

2025.12.17

А/1172 дугаар захирамжийг хууль бус гэж дүгнэсэн.

221/МА2025/0788

3

НЗД-д гаргасан 2025.07.03 өдрийн гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй

2025.12.10

НЗД-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, арга хэмжээ авахыг НЗД-д даалгасан.

221/МА2025/0774

4

НЗД-ын 2024.05.24 өдрийн А/595 захирамж

2025.11.19

УДШ, 2026 оны захиргааны хэргийн 0015 дугаар тогтоол:

шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шинээр акт гаргаагүй тохиолдолд захирамж хүчингүй болно.

221/МА2025/0730

5

НЗД-ын 2023.10.25 өдрийн А/1245 захирамж

2025.11.06

Шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

221/МА2025/0710

6

НЗД-ын 2024.12.04 өдрийн А/1424 захирамж

2025.10.28

Бүхэлд нь хэрэгсэхгүй.

221/МА2025/0689

7

НЗД-ын 2024.05.20 өдрийн А/577 дугаар захирамж

2025.10.29

Шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.

221/МА20250690

8

НЗД-ын 2024.07.17 өдрийн А/870 захирамж

2025.10.23

Захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

221/МА2025/0680

9

НЗД-ын 2024.04.08 өдрийн А/397 захирамж

2025.10.01

Захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.         

221/МА2025/0631

10

НЗД-ын 2025.01.07-ны өдрийн эс үйлдэхүй буюу татгалзал

2025.09.17

УДШ, 2025.12.02 өдөр, 0104 дугаар тогтоол/:

НЗД-ын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, холбогдох хууль, журамд заасны дагуу шийдвэрлэхийг даалгасан.

221/МА2025/0604

11

НЗД-ын 2024.06.03 өдрийн А/*** захирамж

2025.07.24

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

221/МА2025/0502

12

НЗД-ын 2024.07.24 өдрийн А/911 захирамж

2025.06. 04

221/МА2025/0375

13

НЗД-ын 2024.03.27 өдрийн А/*** захирамж

2025.05.15

Хууль бус захирамжийг хүчингүй болгосон.

221/МА2025/0331

14

НЗД-ын 2024.07.17 өдрийн А/*** захирамж

2025.05.13

Захирамжийн холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл 90 /ер/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлсэн.

221/МА2025/0319

15

НЗД-ын 2024.01.12 өдрийн А/** захирамж

2025.03.06

221/МА2025/0204

16

НЗД-ын 2024.05.10 өдрийн А/543 захирамж

2026.02.24

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон.

221/МА2026/0137

17

2025.01.03-ны өдөр НГЗБА-ны 01 татгалзал (хариуцагч нь НЗД)

2026.02.03

Татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгуулах хүсэлтийг зохих хууль, журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгасан.

221/МА2026/0091

18

НГЗБА-ны 2025.05.13-ны өдрийн 01-05/2559 дугаар акт (хариуцагч нь НЗД)

2026.01.13

221/МА2026/0038

Нэг жилийн хугацаанд буюу 2025.03.01 – 2026.02.28 хооронд зөвхөн Х.Нямбаатарын өөрийн гаргасан шийдвэр, эс үйлдэхүйтэй холбоотой шүүхээр эцэслэн шийдэгдсэн хэргийг ялгаж үзвэл нийт 18 хэрэг байгаа бөгөөд үүний 50% нь буюу 2 шийдвэр тутмын 1-д нь НЗД Х.Нямбаатар иргэд, аж ахуй нэгжийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчсөн шийдвэр гаргасан нь тогтоогдсон байна.

Харин, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийн 64.2.2 дахь заалтад заасны дагуу хэрвээ Х.Нямбаатар буюу нийслэлийн Засаг дарга “хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;” тохиолдолд түүнийг Ерөнхий сайд огцруулахаар хуульчилсан байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль:

  • 64.2. Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд дараах үндэслэлээр доод шатны Засаг даргыг огцруулна:
  • 64.2.2.хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн;

Уг хуулийн 64.2-т заасан нөхцөл бүрдсэн тохиолдол мөн хуулийн 64.3-т зааснаар Ерөнхий сайд өөрийн санаачилгаар нийслэлийн Засаг даргыг огцруулахаар хуульчилжээ.

Х.Нямбаатар “Туулын хурдны зам” төсөлтэй холбогдуулан өөрийнх нь удирдаж буй төсөл, үйл ажиллагаатай холбоотой Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн эсрэг төлөө хууль зөрчиж “тайван жагсаал” нэртэй зарим иргэдийг бусдынх нь эсрэг турхирсан үйл ажиллагаа зохион байгуулсан төдийгүй нэр бүхий иргэдийн хуулиар хамгаалсан хувийн мэдээллийг хууль бусаар ашигласан, бусдад задруулсан (Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11) зэрэг байдлаар хууль ноцтой зөрчсөн дээр түүний дээд шатны албан тушаалтан буюу Ерөнхий сайд зохих арга хэмжээ авах нь зүйтэй харагдаж байна.

Ингэхдээ, нэгэнт шүүхээр эцэслэн тогтоогдсон түүний хууль зөрсөн захирамж, эс үйлдэхүй зэргийг ч харгалзах нь зүйтэй биз ээ.

Хэрэв Х.Нямбаатарын энэ үйлдэл дээр арга хэмжээ авахгүй тохиолдолд эрх мэдэлтэн, албан тушаалтнууд иргэдийн эрхэд бүдүүлгээр ханддаг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль төдийгүй энгийн ухамсарт хүний анхдагч (наад захын) ёс зүй үгүй бүдүүлэг авир улам хэрээс хэтэрч, улмаар иргэд, аж ахуй нэгжүүд хохирч үлдэх жишиг тогтох эрсдэлийг ч мөн Ерөнхий сайд анхаарах нь зүйтэй болов уу.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан