Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны 122 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Тус цэцэрлэгийн барилга нь 150 хүүхдийн ортой, 43.0м х 13.0м хэмжээтэй, 1252.0 мкв талбай бүхий зоорьтой. Цэцэрлэгийн өргөтгөл нь анги танхим, бүлгийн өрөөнүүд, багш, ажилчдын өрөө болон хувцас солих өрөө, гал тогоо, ариун цэврийн өрөө, урлаг заал болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттай аж.
Гадна тохижилтын ажлын хүрээнд хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, гадна саравч, ногоон байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэжээ. Уг бүтээн байгуулалтыг "Жаргалант ургамал" ХХК гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна.