gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     8
  • Зурхай
     4.01
  • Валютын ханш
    $ | 3569₮
Цаг агаар
 8
Зурхай
 4.01
Валютын ханш
$ | 3569₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 8
Зурхай
 4.01
Валютын ханш
$ 3569₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Шууд мэдээ
  Буцах

Туулын хурдны замд нийслэлийн төсвөөс 800, ирэх онд 800 тэрбум төгрөгийг зарцуулна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
5 цаг 59 минутын өмнө
1
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.

  12 цаг 58 минут
2026.04.01

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Туулын хурдны замыг хэлэлцэж байна. УИХ-ын Байгаль орчны байнгын хороо энэ төслийг хэлэлцэх байсан ч өчигдөр (2026.03.31) ирц бүрдээгүй. Харин өнөөдөр Төсвийн байнгын хорооны хурлын ирц бүрджээ. 

Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүдийн асуултад хариулж байна. Байнгын хорооны 29 гишүүдээс 19 нь хуралд иржээ.

Х.Нямбаатар: Би ажил авахад Улаанбаатар хотын авто замын  уулзваруудаар нэвтэрч буй машины тоог гараар цаасан дээр тоолж байв. Би ийм хот хүлээж авсан. Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллахдаа Улаанбаатарыг бүтэн камержуулах ТЭЗҮ дууссан байв. Улаанбаатар хотын камерын нэгдсэн систем суурилуулах тендер зарлаж, энэ ажил саяхан бүрэн дууслаа.
2500 цэгт  камер ажиллаж, бодит цагийн горимоор машины тоо урсгалыг тооцох боломжтой болсон.      

180 мянган машин Туулын хурдны замаар дайран өнгөрнө гэдэг тооцоог камерын хөдөлгөөн бүртгэлд суурилан хийсэн. Зам ашиглалтад орсны дараа НИТХ төлбөртэй байх уу гэдгийг шийднэ. Эхлээд замаа л барих хэрэгтэй байна. Зогсоосон хүмүүс л хариуцлагыг нь хүлээнэ. 300 хүн, 200 техниктэйгээр өдөрт 12 цаг ажиллаж байна. 

2027.07.01-нд замын зорчих хэсгийг л нээнэ. Бусад ажил амжихгүй. Ажил  төлөвлөсний дагуу үргэлжилж байна.    

Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: Барилгын ажлын үед байгаль орчинд үзүүлэх нөлөө дунд, бусад үед буюу ашиглалтад орсны дараа  бага гэсэн байгаль орчны үнэлгээг Байгаль орчны яамны дэргэдэх мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн зөвлөл  гарсан. Иймд бид замын ажлыг эхлүүлсэн.  

Тойрог 1 болон 2-р зам мөн зургаан эгнээ байна. Одоо нийслэлд 800 мянган машин бий. Цаашид энэ тоо өснө. ETC буюу жолоочоос төлбөрийг урьдчилаад авах боломжтой. Давхардсан тоогоор 200 мянган машин Туулын хурдны замаар зорчино.    

Энэ онд  нийслэлийн төсвөөс 800, ирэх онд мөн 800 тэрбум төгрөгийг энэ төсөлд зарцуулна. Учир нь 2027 оноос нийслэлд сургууль цэцэрлэг барих шаардлагагүй болно, том төслүүдээ санхүүжүүлэх боломж нээгдэнэ. Мөн бид бондын эргэн төлөлтөө тооцоолсон гэв.          

  13 цаг 10 минут
2026.04.01

УИХ-ын гишүүн Ч.Номин, Ц.Идэрбат нар энэ төслийг дэмжинэ гэв. 

Ч.Номин: Би СХД-ээс сонгогдсон. Тэнд 350 мянган хүн амьдардаг. Хотын нэг захаас нөгөө зах руу явахын тулд заавал хотын төвөөр дайрах болдог. Нийслэлийн бүх иргэнээс энэ төслийн талаар санал асуулга авах саналыг дэмжиж байна. 

УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа: Хотын төслийг УИХ  хэлэлцэх нь зөв үү? Аймгуудын төслүүдийг мөн ингэж Улаанбаатарт ярих юм уу? Аймгуудын Засаг дарга нарт ажил хийх эрх чөлөө боломжийг нь олгоё. Энэ төслийн талаар бүх нийслэлчүүдээс саналыг нь авах нь зөв.                  

Т.Даваадалай: Бид 2025 онд Хүүхдийн ордонд  2026 оны нийслэлийн төсвийн төслийг танилцуулахад 300 орчим иргэн оролцсон. Энэ төслийг эхлүүлэхээс өмнө ч мэдээллийг иргэдэд өгсөн. Байгаль орчны үнэлгээг Байгаль орчны яамны цахим хуудаснаас харах боломжтой. Нисэх буудал, хурдны зам эдийн засгийн хувьд ашигтай. Гэвч төсөл сунжирвал зардал өснө.   

УИХ-ын гишүүн Т.Алдаржавхлан: УИХ-ын гишүүн асан хүмүүс Туулын хурдны замын төслийг маш өндөр зохион байгуулалттайгаар харлуулчихлаа. Энэ төслийг харлуулчихсан. Ийм нөхцөлд нийслэлчүүдээс санал асуугаад үр дүн гарах уу? Энэ зун трамвайн төсөл эхэлнэ. Олон улсын тендер явуулахаар бэлдэж байна. Энэ төсөл рүү л битгий дайраарай гэж гуйя. Энэ төсөл нийслэлчүүдэд их хэрэгтэй шүү.

Сая Р.Батболд гишүүн уурлах зорилготой орж ирсэн байна. Яагаад бухимдаад байгааг би ойлгохгүй байна. Хэдүүлээ хэл амаараа ойлголцох нь зөв. 

Энэ төслийг хэрэгжүүлэхгүй бол түгжрэл 2 дахин, агаарын бохирдол мөн нэмэгдэнэ. Машинаас маш их утаа гардаг. ЖАЙКА-гийн судалгаагаар нийслэлийн агаарын бохирдлын 30 хувийг машин үүсгэж байна.     

Х.Нямбаатар: Энэ төслийг гурван шатны шүүх л зогсооно. Гаднын байгууллагатай гэрээ хийсэн тул гэрээг цуцалбал хот маш их алдагдал хүлээнэ. Ард нийтийн санал асуулгыг энэ төслийн талаар явуулах хуулийн боломж байхгүй. И-Монголиагаар дамжуулж санал авч болно. 2026 оны нийслэлийн төсвийг давхардсан тоогоор 70 мянган хүнд хүргэсэн.        

  13 цаг 29 минут
2026.04.01

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Усны газар бид дүгнэлт гаргаагүй. Усны, үерийн дүгнэлтийг бид хийгээгүй гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч.

Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр: Замын эрчмийн судалгааг хийхэд олон зам, уулзварын ачааллыг бууруулна. Ерөнхийдөө 34 хувиар бууруулна гэсэн симуляцын тооцоо гарсан. Тойрог замуудтайгаа нийлбэл 50 хувиар бууруулна. "Data dues" хэмээх мэдээллийн технологийн чиглэлийн ажилладаг компани энэ тооцоог хийсэн.   

Энэ онд нийслэлийн нийт орлого 5.3 их наяд төгрөг байна. Хамгийн том хөрөнгө оруулалтыг Туулын хурдны зам дээр тавьжээ. 

  13 цаг 55 минут
2026.04.01

Хотын дарга Х.Нямбаатар: "ЭСТО" компани Богд уулын хойдох авто замыг барьсан. Уулын ажил маш их хийх тул энэ замыг өргөтгөх, шинэ эгнээ нэмэх боломжгүй хөрсний гулгалт, чулуунаас хамгаалах түшиц хана хийгээгүй, ажлаа дутуу хийсэн. 

Туулын хурдны зам 13 жилийн түүхтэй. Энэ замын эхний трассыг Зам тэврийн яам гаргаж, нийслэл дахин ажиллаад одоогийн трассыг гаргасан.        

УИХ-ын гишүүн Р.Батболд: Би төсөв ярих гэж орж ирсэн. Энэ зам маш үнэтэй байна. Аль компани зураг төсвийг гаргасан бэ? Би хариултаа авч чадсангүй. П.Сайнзориг гишүүн хэний хүн билээ гэдгийг бид бүгд мэднэ. Улс төржих гэж орж ирээгүй. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: УИХ орон нутгийн эрх мэдлийн асуудлыг ярих ёсгүй. Түвшин түвшиндээ ярих ёстой. Аймгууд бонд гаргах гэж байна. Өмнөговь 500 тэрбум төгрөгийн бонд гаргах гэж байна. Тэр ажлыг бас бид энд яриад нураах юм уу? Хуулийн хүрээнд байя.     

Завханд Гэгээн нуур үүсэж, Говь-Алтайн усны эх үүсвэрийг усан цахилгаан станцаар хангаж байна. Ер нь мега төслүүдийг ингэж эсэргүүцдэг жам байх шиг байна. Бид зам тавьж л асуудлаа шийднэ. Нийслэлчүүд тайван, бухимдалгүй амьдармаар байна. Олонхын эрх ашгийг тэргүүнд тавьж, цөөнхөө сонсож байя.

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Хэдүүлээ хэзээ мэтгэлцэж сурах вэ? Бид улс төрчид шүү дээ. Мэтгэлцэх нь бидний ажил. Гэтэл дэмжихгүй гэснийх нь төлөө улс төржлөө гэх юм. Би нийслэлийн зарим ажлыг дэмждэг. Сэлбэ голын төслийг дэмжээд, амаа жимийгээд, хэзээ дуусах бол гээд хүлээж байна.

Туулын хурдны замыг яагаад эсэргүүцэв гэхээр 2.3 их наяд төгрөгийн төсөв нэмэгдэнэ. Энэ бол маш их мөнгө. Үүнийг УИХ ярих ёстой. Засгийн газар энэ төсөлд өрийн баталгаа гаргаж өгсөн. Үр дагавар нь маш ноцтой шүү. Эдийн засгийг хөгжүүлэхийн тулд том төслүүд л хийе гэсэн бодол олон хүнд байна. Богд уулыг нүхэлнэ, Өөдөө тэмүүлэх гүүр барна гэх мэтээр баахан мөрөөдсөн.

Үүний үлдэгдэл нь Туулын хурдны замын төсөл юм. Орд газраа бартердаж байгаад бүтээн байгуулалтаа хийе гэж 2024 оны сонгуулийн дараах Засгийн газар шийдсэн. Энэ бодлого одоо ч яваад байна. Төрийн мөнгөөр ийм том төсөл хэрэгжүүлэх нь ялангуяа энэ цаг үед маш их эрсдэлтэй.

Та нар хуурамч гарын үсгийг Байгал орчны нөлөөллийн үнэлгээн дээрээ тавьсан биз дээ. Сайхан төсөл боловч мэдээллээ дутуу өглөө гэж наль паль хиймээргүй байна. 

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу: Би Хан-Уул дүүргийн гишүүн. Би энэ талаар удаан дуугүй байсан. Иргэдийн эсэргүүцлийг ажиглаад л байлаа. Гэтэл та нар даваа гарагт манай бүлгийн хуралд орж ирээд хангалттай мэдээлэл өгөөгүй шүү дээ.

Байгаль орчны байнгын хороо өчигдөр хуралдаагүй, дарга нь манай АН-ынх болохоор та нар ирцийг нь бүрдүүлээгүй. Харин энэ байнгын хороонд болохоор өөрсдийнх нь хүмүүс байлаг тул ирцгээсэн байна. Т.Даваадалай би чамтай нэг сургуульд байсан, чамайг мэднэ. Чи сургуульд хэнтэй үзэлцдэг байсан юм?

Нэр ч үгүй, сураг ч үгүй л байсан шүү. Эр хүн шиг байгаарай. Одоо нийслэлчүүдээс санал авъя гэнэ үү? Төрийн ажил ингэж явдаг юм уу? 500 тэрбум төгрөг зарлагадсаны дараа санал авах юм уу? Захиргааны хуулиа хар л даа. Х.Нямбаатар дарга та и сандарч, хүмүүсийг цуглуулж, айлын хаяг заагаад явах юм гэв.
                    
УИХ-ын гишүүд үг хэлж дууссаны дараа Төсвийн байнгын хороо дараагийн асуудлаа хэлэлцэж эхэллээ.  
  
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан