gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     4.01
  • Валютын ханш
    $ | 3569₮
Цаг агаар
 9
Зурхай
 4.01
Валютын ханш
$ | 3569₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 4.01
Валютын ханш
$ 3569₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ

Э.Энхмаа
Улс төр
Өчигдөр
Twitter logo

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.03.31) нэгдсэн хуралдаан 14.02 цагт гишүүдийн 57.9 хувийн ирцтэйгээр эхэлж, гурван асуудал хэлэлцэхээр тогтов. Эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн талаар Цэцийн гишүүн О.Мөнхсайхан нэгдсэн хуралдаанд танилцуулав. 

Үндсэн хуулийн цэц 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа холбогдох маргааныг хянан хэлэлцжээ. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир томилогдсон байна.

Цэц тус маргааныг хэлэлцээд, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. ..." гэж заасанд нийцээгүй байна хэмээн дүгнэжээ. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн "... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор ... шийдвэрлэнэ." гэж заасанд нийцээгүй байна хэмээн дүгнэжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн ..." гэж, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш ...” гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны гишүүдийн олонх тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн болохыг О.Номинчимэг гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх мөн хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Ц.Сандаг-Очир гишүүн тус тус танилцууллаа. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Г.Очирбат, Х.Булгантуяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлт тус бүрээр явуулах ил санал хураалтыг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ хойшлуулахаар шийдвэрлээд дараагийн асуудлыг хэлэлцсэн юм.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, энэ талаар Цэцийн гишүүн Р.Батрагчаа нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Үндсэн хуулийн цэц 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа дээрх маргааныг хэлэлцэх үеэр Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин оролцсон байна.

Цэц дээрх маргааныг хянан хэлэлцээд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд “Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасанд нийцээгүй байна хэмээн дүгнэжээ.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцсэн хэмээн дүгнэсэн байна.

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр 2026 оны 01 дүгээр дүгнэлтэд дурдсан байна. 

Дээрх дүгнэлтийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Хууль зүйн байнгын хорооны 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувийн саналаар Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа уг дүгнэлтийг хэлэлцээд, гишүүдийн олонх Үндсэн хуулийн цэцийн энэ оны 01  дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн дэмжсэн аж. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа асуулт асууж, Х.Тэмүүжин гишүүн байр сууриа илэрхийлсний дараа Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ санал хураалтыг хойшлуулсан.

Чуулганы нэгдсэн хуралдаан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлангийн хэлэлцүүлгээр үргэлжилж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал холбогдох танилцуулгыг хийлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр үр дүнгийн 16 шалгуур үзүүлэлт, үндсэн 4 бодлогын хүрээнд 620 зорилттой батлагдсан юм. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 1396 арга хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн 267 хяналт шинжилгээний шалгуур үзүүлэлттэй батлагдсан. Үүнээс мэдээллийн эх сурвалж гаргах хугацаа болоогүй хөтөлбөрийн 3 үр дүнгийн шалгуур үзүүлэлт буюу ядуурлын түвшин, бизнесийн орчны ерөнхий үнэлгээ, ёс зүйн хороо, дэд хорооны чадавхын үнэлгээнээс бусад 13 үр дүнгийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2025 онд хэрэгжүүлэх 575 зорилт, 1213 арга хэмжээ болон төсвийн ерөнхийлөн захирагчийн 67 үр дүнгийн 76 шалгуур үзүүлэлтээр зорилтот түвшинд хүрсэн эсэхийг тухайн жилийн болон хөтөлбөр хэрэгжих хугацааны өссөн дүнтэй харьцуулж гаргажээ.

Хяналт, шинжилгээний дүнгээр тус хөтөлбөрийн хавсралтаар баталсан бодлогын 13 үр дүнгийн хэрэгжилтийн явцыг 2025 оны зорилтот түвшинтэй харьцуулахад дундаж үзүүлэлт 55.5 хувь, өссөн дүнгээр буюу 2028 оны зорилтот түвшинтэй харьцуулахад 30.7 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн 67 үр дүнгийн хэрэгжилтийн дундаж 64.1 хувь, өссөн дүнгээр 46.4 хувьтай гарчээ. Үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилтын хэрэгжилтийн дундаж нь 66.4 хувь, өссөн дүнгээр 38 хувь, 1213 арга хэмжээний хэрэгжилтийн дундаж нь 67.9 хувь, өссөн дүнгээр 38.8 хувь гарсан байна.

Хуульд заасан хугацаанд буюу 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хурлын Тамгын газар, Үндэсний аудитын газарт тайланг хүргүүлснээс хойш бодлогын зарим үр дүнгийн шалгуур үзүүлэлт хүрэх түвшнийг хэмжих эх сурвалжид өөрчлөлт орсон гэдгийг дурдсан. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргасан мэдээллээр эдийн засгийн өсөлтийг 2025 оны 12 дугаар сарын байдлаар 6.8 хувь гэж, 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гаргасан мэдээллээр 2026 оны 01 дүгээр сарын байдлаар 8.6. хувь болж өссөн аж.

Эдийн засгийн өсөлтөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 33.2 хувь, үйлчилгээний салбарынх 4.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэж дүгнэж болно хэмээн Ерөнхий сайд танилцуулав. Инфляцын түвшин 2025 оны 12 дугаар сарын байдлаар 7.5 хувь гэж 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн мэдээллээр энэ оны 2 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.5 хувьтай гарсан нь 1 нэгж хувиар буурсан эерэг үзүүлэлт болохыг онцолсон.

Олон улсын “Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 180 орноос 2025 оны 02 дугаар сарын 10-нд гаргасан үзүүлэлтээр 33 оноогоор 114 дүгээр байранд жагсаж байсан бол 2026 оны 02 дугаар сарын 10-нд гаргасан үзүүлэлтээр 31 оноогоор 124 дүгээрт эрэмбэлэгдсэн. Энэ нь 2025 онд гарсан үзүүлэлтээс 10 байр ухарч, 2 оноогоор буурсан үзүүлэлттэй байгааг тэрбээр нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Үргэлжлүүлэн Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлангийн талаар Ерөнхий сайд танилцуулсан юм. Өнгөрсөн оны төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнг зорилтот түвшинтэй харьцуулж, журамд заасан хэрэгжиж дууссан бодлогыг дүгнэх арга зүйг ашиглан хяналт шинжилгээ хийсэн хэмээв. Хяналт шинжилгээний дүнгээр Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний 4 тэргүүлэх чиглэлийн, 6 үр дүнгийн дундаж 48.5 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн захирагчийн 29 үр дүнгийн дундаж 59.7 хувь, хөтөлбөрийн 63 үр дүнгийн дундаж 57.1 хувь, нийт 326 төсөл арга хэмжээний гүйцэтгэлийн дундаж 61 хувьтай гарчээ.

2024 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлтэй харьцуулан үзэхэд тэргүүлэх чиглэлийн үр дүн 0.2 нэгж хувиар, хөтөлбөрийн үр дүн 0.14 нэгж хувиар, төсөл, арга хэмжээний гүйцэтгэл 3.8 нэгж хувиар тус тус өссөн байна. Төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн 9.7 нэгж хувиар буурсан нь 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт орж, хэмнэлт тооцсонтой холбоотой хэмээн дүгнэсэн байна.

Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө нь агуулгын хувьд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлтэй 24.3 хувь, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөтэй 13 хувь тус тус уялдсан байна.

Монгол Улсын 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийт 326 төсөл арга хэмжээ тусгагдсан бөгөөд 39 төсөл арга хэмжээний эх үүсвэр, санхүүжилтийн дүн тодорхойгүй, 287 төсөл арга хэмжээг 19.2 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөсөн ч санхүүжилтийн гүйцэтгэлийн дүнг авч үзвэл 180 төсөл арга хэмжээнд 9.2 их наяд төгрөг зарцуулахаас 5.4 их наяд төгрөгийг зарцуулжээ. Улмаар 107 төсөл арга хэмжээнд төсөв огт зарцуулаагүй нь улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилт нь 60.1 хувьтай үнэлэгдэх үндсэн шалтгаан болж байгаа хэмээн Ерөнхий сайд тодотгож байв. Мөн хяналт шинжилгээний дүнгээр 85-аас дээш хувь буюу үр дүнтэй үнэлэгдсэн 161 төсөл, арга хэмжээ, 85-аас доош хувийн гүйцэтгэлтэй үнэлэгдсэн 165 төсөл арга хэмжээ байгаа аж. Эдгээр 165 төсөл, арга хэмжээний гүйцэтгэл 85-аас доош хувьтай байгаа шалтгааныг судлан үзэхэд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу төсвийг хэмнэлтэд тооцож, буцаан татсан, удирдлага зохион байгуулалт нь сул, урьдчилсан шатны бэлтгэл ажил буюу судалгаа шинжилгээ хийх ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, тендэр шалгаруулалт, гэрээ хэлэлцээр хийх ажлууд удаашралтай зэргээс үүдэлтэй болохыг төгсгөлд нь Ерөнхий сайд танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын хяналт, шалгалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэгт “Төрийн аудитын байгууллага Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланд аудит хийж, гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх жилийн 3 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд ирүүлнэ” хэмээн заасан байдгийг Улсын Их Хурлын дэд дарга танилцуулсан. Аудитын тус тайланг Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Монгол Улсын хөгжлийн 2025 онд баримтлах бодлогын 4 тэргүүлэх чиглэлийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн үйл ажиллагааны 29 үр дүнгийн, 47 шалгуур үзүүлэлт, хөтөлбөрийн 63 үр дүнгийн 91 шалгуур үзүүлэлт, нийт 328 төсөл, арга хэмжээний 373 шалгуур үзүүлэлтийн хүрээнд улс, орон нутгийн төсөв болон гадаадын зээл тусламжийн хөрөнгийн эх үүсвэрээр 19.3 их наяд төгрөгөөр хэрэгжүүлэхээр баталсан.

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлж үзэхэд бодлогын 4 тэргүүлэх чиглэлийн 6 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 20.9 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үйл ажиллагааны 29 үр дүнгийн 47 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 63.7 хувь, хэрэгжүүлэх хөтөлбөрийн 63 үр дүнгийн 91 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 62 хувь, төлөвлөсөн нийт 328 төсөл арга хэмжээний 373 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 58.1 хувьтай  гарсан байна.

Монгол Улсын Ерөнхий аудитор төлөвлөлтийн алдаа зөрчлүүд давтагдсаар байгааг дурдаад үргэлжлүүлэн бодлогын тэргүүлэх чиглэл бүрээр хийсэн аудитын дүгнэлтийг танилцуулсан. Улсын хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг зорилтот түвшний 85 хувиас дээш бол “үр дүн гарсан”, 85 хувьд  хүрээгүй бол “үр дүнгүй” гэж үнэлсэн дүгнэлтийн талаарх танилцуулахад төсвийн ерөнхийлөн захирагчийн үйл ажиллагааны үр дүнгийн 48.9 хувь нь “үр дүн гарсан” бол 40.4 хувь нь “үр дүнгүй” 1,6 хувийг үнэлэх боломжгүй гэж үзсэн гэлээ.

Улсын хөгжлийн төлөвлөгөөний санхүүжилтийн талаар, хэрэгжилт хангалтгүй буюу үр дүнгүй үнэлэгдсэн дүгнэлтийн талаар С.Магнайсүрэн аудитор дэлгэрэнгүй танилцуулаад, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хэлбэрээр хөгжлийн төлөвлөгөөнд арга хэмжээг тусгахдаа судалгаа шинжилгээнд суурилах, төсөв санхүүжилтийг тооцох, хэрэгжүүлэх тайлагнах үйл ажиллагаанд нарийвчилсан зохицуулалт шаардлагатай байгааг тэмдэглэж байв.

Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Сангийн сайд, төсвийн ерөнхийлөгч захирагч болон Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт хөгжлийн бодлогын баримт бичгийн төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн 7 зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Төрийн  байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороо 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.8 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайланд дүн шинжилгээ хийснийг дурдав.

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд бодлогын тэргүүлэх 20  чиглэлийг 6 шалгуур үзүүлэлтээр, төсвийн ерөнхийлөн захирагчийн 29 үр дүнг 47 шалгуур үзүүлэлтээр, хөтөлбөрийн 63 үр дүнг 91 шалгуур үзүүлэлтээр, 328 төсөл, арга хэмжээг 375 шалгуур үзүүлэлтээр үнэлэхээр төлөвлөсөн бөгөөд төлөвлөгөөний биелэлтийг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас тэргүүлэх чиглэлийн үр дүнг 48.5 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнг 59.7 хувь, хөтөлбөрийн үр дүнг 57.1 хувь, төсөл, арга хэмжээний гүйцэтгэлийг 61.0 хувьтай хэрэгжсэн гэж, Үндэсний аудитын газраас тэргүүлэх чиглэлийн үр дүнг 20.9 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнг 63.7 хувь, хөтөлбөрийн үр дүнг 62.0 хувь, төсөл, арга хэмжээний үр дүнг 58.1 хувьтай хэрэгжсэн гэж тус тус үнэлсэн байна.

Харин Улсын Их Хурлын Тамгын газраас хийсэн дүн шинжилгээнд эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн гүйцэтгэлийг 40 хувь гэж үнэлсэн бөгөөд хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын тэргүүлэх чиглэлийн үр дүнг бүрэн тодорхойлох боломжгүй, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн болон хөтөлбөрийн үр дүнг Засгийн газраас үнэлсэн үнэлгээ нь шинжилгээгээр зөрүүтэй талаар дурджээ.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас төлөвлөгөөнд тусгагдсан нийт 328 төсөл, арга хэмжээнээс агуулгын хувьд давхардаж байгаа 2 арга хэмжээг хасаж, хяналт шинжилгээ - үнэлгээнд хамруулсан нийт 326 төсөл, арга хэмжээний 49.1 хувь буюу 161 төсөл, арга хэмжээ 85 ба түүнээс дээш хувийн гүйцэтгэлтэй, 165 төсөл, арга хэмжээний буюу 50.3 хувь нь 85-аас доош хувийн гүйцэтгэлтэй гэж үнэлсэн байна.

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан 326 төсөл, арга хэмжээний 50.3 хувь буюу 165 нь 85 хувиас доош гүйцэтгэлтэй үнэлэгдсэн байгаа нь төсөл, арга хэмжээг судалгаа, тооцоололд тулгуурлан үндэслэлтэй боловсруулаагүй, шаардлагатай төсөв, санхүүжилт батлагдаагүй, бэлтгэл, урьдчилсан шатны ажлын явц хангалтгүй, төлөвлөлтийн алдаатай зэргээс шалтгаалж байна гэж дүгнэсэн байна. Улсын Их Хурлын Тамгын газраас “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлан”, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явц, үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээний тайлан”-д дүн шинжилгээ хийхэд төлөвлөлтийн алдаа, гүйцэтгэлийг тооцох тооцооллын алдаа, үнэлэх арга зүйн хэрэглээний зөрүүтэй байдал болон албан ёсны статистик мэдээлэл гараагүйтэй холбоотойгоор бодлогын үр дүнгийн үнэлгээ зөрүүтэй болсон гэж дүгнэсэн аж.

Санал, дүгнэлтэд үргэлжлүүлэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар дурдсаныг А.Ариунзаяа гишүүн дэлгэрэнгүй танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үр дүнг урьдчилан тодорхойлсон бодлогын 16 шалгуур үзүүлэлт, төсвийн ерөнхийлөн захирагчийн 67 үр дүнгийн 76 шалгуур үзүүлэлт, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилт, 1213 арга хэмжээний биелэлтэд тухайн жилийн буюу 2025 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд тус хөтөлбөрийн хавсралтаар баталсан бодлогын 13 үр дүнгийн биелэлт 55.5 хувь, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хавсралтаар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн биелэлт 64.1 хувь, үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилтын хэрэгжилтийн дундаж 66.4 хувь, 1213 арга хэмжээний хэрэгжилтийн дундаж 67.9 хувь байна гэж дүгнэсэн гэв.

Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгасан 2025 онд хэрэгжүүлж эхлэх 1234 төсөл, арга хэмжээнээс 13.0 хувь нь Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөнд тусгагдсан байгаа нь бодлогын баримт бичгийн уялдаа хангалтгүй, бодлогын баримт бичгийн хүрээнд  төлөвлөсөн арга хэмжээ хэрэгжиж, зорилтот түвшинд хүрсэн боловч тухайн арга хэмжээ хэрэгжсэнээр иргэдийн амьдралын чанар, орлогын бодит өсөлт, үйлчилгээний хүртээмжид хэрхэн нөлөөлсөн талаар иж бүрэн үнэлгээ хийгдэхгүй, бодлогын үр дүн, үр нөлөөг зөвхөн тоон үзүүлэлтээр хэмжиж байгаа нь учир дутагдалтай, иймд цаашид бодлогын хэрэгжилтийг зөвхөн гүйцэтгэлийн түвшинд бус, нийгэм-эдийн засгийн бодит үр нөлөө, иргэдийн амьдралын чанарт үзүүлсэн өөрчлөлтөөр үнэлэх арга зүйг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн явцыг Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлангийн танилцуулга, төрийн аудитын байгууллагын тус тайлангуудад хийсэн аудитын тайлан, Байнгын хорооодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүд нэрсээ өгөв.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа горимын санал гаргаж, гишүүдийн олонх дэмжснээр Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт болон 2026 оны 01 дүгээр дүгнэлтийн талаарх санал хураалтыг нэгбүрчлэн явуулж, шийдвэрлэлээ. Байнгын хороодоос гаргасан санал, дүгнэлт тус бүрээр ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт болон 2026 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн талаарх Улсын Их Хурлын тогтоолууд батлагдсанд тооцлоо.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, Ерөнхий сайд болон яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, холбогдох албан тушаалтнууд, ажлын хэсгээс дэлгэрэнгүй хариулт, мэдээлэл авснаар энэ өдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан