Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх төслийн нэг нь Туулын хурдны зам юм. Уг хурдны зам нь хотын зүүн хэсэг буюу Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас хотын баруун хэсэг буюу Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл нийт 6 эгнээ 32 километр үргэлжилнэ.
Эхний баталсан төсвөөр 1,9 их наяд төгрөг байсан ч төслийн зурагт өөрчлөлт оруулан Барилгын хөгжлийн төвийн экспертээр хянуулж, магадлал хийлгэхэд ажлын нийт төсөвт өртөг 2,384 их наяд төгрөг болж өсгөжээ.
Мөн 2025 оны нэгдүгээр сард анхны тендерийг зарлахад БНХАУ-ын нийт 4 компаниас Хятад Хайвэй групп ХХК шалгарсан байна.

Улмаар Туулын хурдны замыг иргэд, олон нийт эсэргүүцэхэд гуравдугаар сарын 30-нд Төрийн ордонд АН-аас зохион байгуулсан “Туулын хурдны зам” хэлэлцүүлэгт Хотын дарга Х.Нямбаатар ирэлгүй, харин хэсэг бүлэг иргэдийг цуглуулан "Бүтээн байгуулалтаа дэмжье" хэмээн лайв хийж явсан ба ингэхдээ иргэдийг турхирч, бусдыг доромжилсон нь олон нийтийн дургүйцлийг төрүүлсэн юм.
Мөн бүтээн байгуулалт эхэлсэн ч Туулын хурдны замын нарийвчилсан зураг төслөө Усны газарт өнөөдрийг хүртэл ирүүлээгүй байна. Түүнээс гадна усны инженер Г.Мөнх-Эрдэмийн хэлж буйгаар "Үнэлгээ хийсэн компани нь тайландаа миний нэрийг оруулсан байсан. Одоо ч цахим тайлан дээр нь байгаа. Үүнийг залруул гэж би хэлсэн" хэмээсэн юм.