Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганаар гишүүд "шинэ" Ерөнхий сайд Н.Учралаас асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
- Байгаа онохгүй их төсөв зарцуулалт байна. Жишээ нь Туулын хурдны зам, хүний хөгжлийн бодлого, нялхсын эндэгдэл, боловсролын хүртээмж, нийслэлийн түгжрэл утааны асуудалд төсөв зарцуулсан ч үр дүн "нойл" хэвээрээ байна. Зарим үр дүн бүр ухарсан. Тэр дундаа авлигын индекс 114-өөс 118 болж ухарсан байна. Ёс зүйн үзүүлэлт 10 байгааг 35 болгоно гэсэн ч одоо 5 болж ухарчээ.
Бид энэ улсыг хөгжүүлэх гэж байгаа хүмүүс юм уу, сайд дарга нар юуны төлөө ажиллаад байдаг юм бэ? Хүний хөгжил, засаглал, эдийн засгийн бодлого бүгд ухарсан байна. Тэгсэн хэр нь нэг л их сайхан зүйл ярьсан хүмүүс. Угсарсан машин чинь гоё шатахуун хийгээд,жолооч сольсон ч урагшаа биш хойшоо ухарч явдаг болчихлоо. Цаашдаа олон юм санаачилдаг биш үр дүнд суурилсан, тодорхой даалгавар чиглэл рүү шахаж ажиллаасай гэж хүсмээр байна.
Ерөнхий сайд Н.Учрал:
- Манай ажлын хэсэг төлөвлөгөөний гүйцэтгэл яриад байна. Хүслийн олон жагсаалтуудаа одоо больбол яасан юм бэ. Хэрэв энэ төлөвлөлтийн дагуу ирэх жил ороод ирэх юм бол дахиад л хангалтгүй гээд л сууж байна. Биелэх боломжгүй мөрөөдлийн их жагсаалт хийчхээд бие биеэ хуураад байх нь утгагүй. Хэрэв шаардлагатай бол 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дээрээ ч чадахгүй зүйлээ, салбарын яамд үнэнээ хэлээд хойшлуулах хэрэгтэй. Олон мега төслөөс эрэмбэлж шаардлагатай бол заримыг нь хойшлуулах хэрэгтэй. Өнөө маргаашаа яая гэж байж юун тийм том том юм ярих, бид тийм л байдалтай байгаа шүү дээ. Тиймээс эхний ажил бол олон төлөвлөлтүүд, дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр дээр ажиллая. Ирэх жилийн жилийн төлөвлөгөөгөө илүү амьдралтай хийе. Батлагдах үедээ гоё сонсогдохгүй байж магадгүй ч, ирэх жил нь биелэгдээгүй байснаас үнэнээ ярьсан нь дээр.
Мөн төрийн албан хаагчид бие биеэ хуурч, үндсэн ажлаа хийх ямар ч цаггүй. Тэд ажлын хэсэгт л суудаг ажилтай. Байнгын хороод, танхимд, ажлын хэсэг, зөвлөлд сууна. Ажлын бус цагаараа тайлан бичнэ, дээш нь явуулахад түүнийг нь уншдаг хүн байхгүй. Төрийн алба тайлан бичсэн хүмүүсээр л дүүрчихлээ. Тиймээс үндсэн ажил руугаа орох хэрэгтэй.
Төрийн албан хаагчид нуруугаа авахуулж байна. Тэднийг хайрламаар байна. Монгол төрд ажиллах залуус ховордлоо. Төрийн албанд сайн мэргэжилтнүүд байна. Ажлын бус цагаар ажиллуулдаг, чиг үүргийн биш ажил хийлгүүлдгийг болиулна. Тэдний 40 хувь нь хийх ёстой ажлаасаа өөр ажил хийж байна. Жилд төлөвлөгөөт 37 тайлан гаргаж байна. Төлөвлөгөөт бус нь дийлдэхгүй. Тиймээс үүнд чиглэсэн хуулийг гаргаж өгөхөд анхаараасай гэж Ц.Сандаг-Очир гишүүнээс хүсэж байна.