Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар болон Засгийн газрын түнш байгууллагуудтай хамтран БНЧУ-д төвтэй Пипл ин Нийд ОУ-ын ТББ хэрэгжүүлэх “Хос шилжилт” төслийн нээлт өнөөдөр боллоо. Энэхүү төсөл нь иргэний нийгмийн байгууллагуудын (ИНБ) чадавхыг бэхжүүлэх замаар цахим шилжилт болон уур амьсгалын тэсвэрлэх чадвартай холбоотой үйл ажиллагааг дэмжиж, Монгол Улсад илүү тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг дэмжих зорилготой.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөж, байгаль орчны томоохон сорилтуудтай тулгарч байна. Монгол Улс 2026 оны 8 дугаар сард НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулахаар бэлтгэж буй энэ үед “Хос шилжилт” төсөл нь үндэсний болон дэлхийн хэмжээний эдгээр үйл явцад иргэний нийгмийн оролцоог хангахыг зорин ажиллах болно.

Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй энэхүү төсөл нь хоёр үндсэн чиглэлд ажиллана. Нэгдүгээрт, сонгогдсон иргэний байгууллагын дотоод систем, үйл ажиллагааг бэхжүүлж практикийг сайжруулах болон хоёрдугаарт, ногоон болон цахим шилжилтийн хүрээнд ИНБ-ын нөлөөлөл, бодлогын оролцоог дэмжих багтаж байна. Үүнээс гадна санхүүгийн дэмжлэг (тэтгэлэгт төсөл), хамтын суралцах үйл ажиллагаа, байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, бодлогын хэлэлцүүлэгт оролцох боломжуудыг нэгтгэснээр хөтөлбөрт оролцогч ИНБ-ууд стратегийн түвшинд ажиллах, үндэсний болон орон нутгийн байгууллагуудтай үр дүнтэй хамтран ажиллах, эмзэг бүлгийн иргэдийн дуу хоолойг хүчтэй хүргэх боломжтой болно гэж төслийн зүгээс зорьж ажиллаж байна.

Нээлтийн үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны багийн ахлагч бөгөөд Нэгдүгээр нарийн бичгийн дарга Адриен Мург хэлэхдээ: “Ногоон шилжилт болон цахим өөрчлөлт нь харилцан бие биеэ дэмжиж, ирээдүйд чиглэсэн, тэсвэртэй нийгмийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй. Цахим шилжилт нь төрийн үйлчилгээ болон засаглалыг сайжруулах шинэ боломжийг нээж байгаа хэдий ч энэ үйл явц нь хүн бүрт хүртээмжтэй байх шаардлагатай. Хөгжил нь олон нийтийн оролцоонд тулгуурлаж, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх үед иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо онцгой ач холбогдолтой байдаг” хэмээн онцолсон юм.
Пипл ин Нийд ОУТББ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Триша Төрболд хэлэхдээ, ногоон болон цахим шилжилт нь эдийн засаг, институци, орон нутгийн иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчирч буй тул салбар хоорондын уялдаа холбоог хангаж, орон нутгийн онцлогт нийцсэн хариу арга хэмжээг хэрэгжүүлэх нь чухал болохыг онцоллоо. Тэрээр төслийн зорилго нь зөвхөн чадавхыг бэхжүүлэхээс гадна иргэний нийгмийн байгууллагууд бие биенээсээ суралцах, хамтран ажиллах сүлжээг бий болгож, урт хугацааны тогтолцооны өөрчлөлтөд хамтдаа хувь нэмэр оруулах боломжийг бүрдүүлэхэд чиглэж байгааг мөн тэмдэглэв.

Пипл ин Нийд байгууллагын тухай: Пипл ин Нийд ОУ-ын ТББ 2011 онд Монгол Улсад суурин төлөөлөгчийн газраа байгуулсан. Тус байгууллага нь уур амьсгалын тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой зах зээлийг дэмжих, орон нутгийн иргэд болон иргэний нийгмийг чадавхжуулах чиглэлээр 18 аймагт нийт 17 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд байна.