“Эдийн засаг, бизнес банк, санхүүгийн асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2026.03.31/ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Арга хэмжээг нээн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав үг хэлэв.
Тэрбээр, бизнесийн орчны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь өнөөдрийн нэн тэргүүний зорилт болохыг тодотгосон юм.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч, Д.Энхтүвшин хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг дэлгэрэнгүй танилцуулж, энэхүү шинэчлэлийн гол цөм болох Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн төслийг онцлов.
Тэрбээр, танхимын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн шинэ шатанд гаргахаар төлөвлөж буйгаа тайлбарласан. Одоогийн Үндэсний болон аймаг, нийслэлийн танхим гэсэн бүтэц дээр эдийн засгийн салбар бүрээр төрөлжсөн "Салбарын танхим" болон гадаад улсад ажиллах төлөөлөгчийн газруудыг нэмж байгуулах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.
Салбарын танхимыг тухайн чиглэлийн 50-иас доошгүй аж ахуйн нэгж нэгдэн байгуулах бөгөөд энэ нь салбар бүрийн өвөрмөц асуудлыг төр засагтай мэргэжлийн түвшинд хэлэлцэх бодит "гүүр" болно гэж үзэж байна гэлээ. Түүнчлэн Танхимын удирдлагыг улс төрөөс ангид, бизнесийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай хүмүүсээр бүрдүүлэх шалгуурыг оруулсан.
Төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлдэг зарим үйлчилгээг Танхимд гэрээний үндсэн дээр шилжүүлж, хүнд суртлыг халах боломжтой. Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчлэлийн талаар тусгай зөвшөөрлийн тоог 250-аас 205 болгон цөөлж, бүх үйл явцыг бүрэн цахимжуулахаар төлөвлөснөө дуулгав.
Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд Татварын багц хуулийн төсөл, Ажлын хэсгээс боловсруулсан санал, дүгнэлтийг бизнес эрхлэгчдэд дэлгэрэнгүй танилцууллаа.
Тэрбээр, татвар төлөгчдөд ирэх ачааллыг бодитоор бууруулж, бизнесийн орчинд шинэ эрч хүч авчирна гэдгийг тодотгов. Мөн НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох нь иргэдийн худалдан авах чадварыг дэмжиж, зах зээл дэх мөнгөний эргэлтийг сайжруулна гэлээ.
Харин уул уурхайн бус салбарын аж ахуйн нэгжүүдийн татварыг 1 хувь болгон бууруулах нь үндэсний үйлдвэрлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн асар том боломж олгож, тэлэх, шинэ ажлын байр бий болгох хамгийн том дэмжлэг болно гэв.
Бизнес эрхлэгчдийн төлөөлөл өнөөгийн эрх зүйн орчинд тулгарч буй бэрхшээлийг нээлттэй илэрхийлж, хуулийн шинэчлэлүүд нь амьдралд хэрхэн хэрэгжих механизмыг нарийвчлах шаардлагатай байгааг санууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.