УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Туулын хурдны замын төсөлтэй холбоотойгоор хэлэлцүүлэг хийсэн. Олон эрдэмтэн, мэргэжилтнүүд ирж үгээ хэлсэн. Гэтэл үгээ хэлснийхээ төлөө террорист гэж нэрлэгдэж байна. УИХ-ын гишүүд мөн байр сууриа илэрхийлээд доромжлуулж байна. Та МАН-ын даргын хувьд хотын дарга Х.Нямбаатарт ямар арга хэмжээ авах вэ.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал: Хотод үүссэн асуудалд анхаарал хандуулъя. Холбогдох мэдээллийг авъя. Манай намаас сонгогдсон албан тушаалтнууд иргэдийг дээрээс нь харж болохгүй. Нэг л тохиолдолд дээрээс нь харж болно. Тэр бол унасан хүнийг босгохын тулд. Сахилгатай, хариуцлагатай, ёс зүйтэй байхыг шат шатны албан тушаалтнаас шаардана. Бүх хүнд энэ адилхан үйлчилнэ. Энэ асуудалд би анхаарал хандуулъя.