УИХ дахь Ардчилсан намын бүлэг Туулын хурдны ззам нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулав. Нийслэлийн удирдлагуудыг төлөөлж Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай оролцож, УИХ-ын гишүүдийн асуултад хариулжээ.
Хэлэлцүүлэгт оролцсон УИХ-ын гишүүд болон мэргэжилтнүүд энэ төслийг дэмжихгүй гэсэн байна.
Доктор Н.Тэгшбаяр: Туулын хурдны зам бол зөвхөн замын төсөл биш усны аюулгүй байдлын , усны чанарын, нөөцийн, барилга байгууламжийн цогц төсөл. Гэтэл маш олон алдаа дутагдал байна. Мөн чухлын эрэмбээрээ бол 2.3 их наяд төгрөгөөр 300 МВт цахилгаан станц баривал хот цахилгааны хязгаарлалтгүй болох бүрэн боломжтой
Эдийн засагч Ц.Лут-Очир: Нийслэл хотод газрын түвшинд өргөн зам тавих боломжтой байхад хамгийн өндөр үнэтэй гүүрэн зам төлөвлөж энэ төсөл бүтэлгүй болох эхлэлийг тавьсан. Туулын хурдны зам Монгол Улсын түүхэнд тохиолдсон хамгийн том “дампуу” төсөл болж бичигдэнэ.
УИХ-ын гишүүн Б.Түвшин: Дэлхий дахин геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалан гадаад болон дотоод өрийн асуудалд маш болгоомжтой хандаж байгаа. Гэтэл ийм үед бид 2.3 ихнаядаар 32 км зам тавих тухай яриад сууж байна. Эдийн засгийн нөхцөл байдалд хүндэрч байгаа энэ үед энэ төслийг зогсоох нь зөв.
Cудлаач, антропологич Л.Мөнх-Эрдэнэ: Энэ том төсөлд нийгмийн нөлөөллийн үнэлгээг хоёрхон хуудас. Соёлын өвийн судалгааг тавхан мөрөнд багтаасан байгаад харамсаж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: Байгаль орчны үнэлгээ, усны дүгнэлт гараагүй байж 500 тэрбум төгрөг гаргасан байна. Ямар ч төрийн уялдаа байхгүй байна. Иргэдийг маш их доромжилж байна. Иргэний нийгэмлэгийг жүжигчин гэж хэлсэндээ уучлалт гуйя Т.Даваадалай
УИХ-ын гишүүн Г.Ганбаатар: Туулын хурдны замын өртөг нь маш их. Энэ хэлэлцүүлгийг АН бүлэг биш нийслэл явуулах ёстой байсан. Иргэд рүү мэдээллээ өгч нээлтэй ажлаа явуул.
УИХ-ын гишүүн П.Батчимэг: Нийслэлийн дарга нар ёс суртахуунгүй байна. Байгаль орчноо хамгаалъя гэж байгаа иргэдээ доромжилж байна хариуцлагатай бай. Туулын хурдны замыг дэмжихгүй.
УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Туулын хурдны зам төсөл эхлэхээс өмнө, хойноосоо урагшаа чиглэлийн зам нь баригдаж, түүнийг нь холбож байж түгжрэлийг бууруулахад нөлөөгөө үзүүлнэ. ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХАД НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ НЬ БАГА ГЭЖ ХАРЖ БАЙНА.
УИХ-ын гишүүн Ө.Шижир: Олон орноор туршлага судалчхаад хот доторх гол дээгүүрээ зам барьсан улс байхгүй. Гол орчноо хотын иргэдэд тухтай орчин болгож засдаг. Төрийн нэгдсэн бодлого хаана байна. Хотын иргэдээс сонгогдчихоод иргэдээ сонс нийслэл.
УИХ-ын гишүүн Ц.Баатархүү: Монгол төрийн байгаа байдал Туулын хурдны зам, байгаль орчны дүгнэлт гараагүй байж ажлаа эхэлсэн. Нийслэл бүх өндөр дүнтэй бүх төслийг лоббидож авч байна. Туулын хурдны зам төслийг зогсоож эхнээс нь судалж явуулах хэрэгтэй.
Сараана байгаль хамгаалах сангийн экологич И.Сарангэрэл: Туул голын эрэг дээр Монгол Улсын нийт шувуудын 40 хувь нь амьдардаг. Мөн100 гаруй төрлийн ургамал ургадаг.Туулын бургас бол зөвхөн усыг тэтгэхээс гадна энэ дунд амьдарч байгаа амьтан, ургамалд амьдрах орчин нь болж байгаа. Түгжрэл нэрийн дор байгаль орчин Туулын эко системд маш том сөрөг үр дагавар үзүүлэх, байгалийн тэнцлийг алдагдуулах төслийг хэрэгжүүлж болохгүй.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Байгаль орчны эсрэг терроризм хийчихээд үргэлжлүүлээд байж болохгүй. Холбогдох байгууллагууд нь огт зөвшөөрөөгүй байхад хүч түрээд явж байгаа албан тушаалтнуудыг огцруулах, цаашилбал АТГ-т өгч шалгах ёстой!
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд: Туулын бургасыг устгаж байгаа нь яг хэзээ эргээд сэргээдэх вэ? Энэ үнэлгээг хэдэн эрдэмтэд оролцож хийсэн юм энэ мэдээ тоо баримтаа иргэдэд нээлттэй байлгаж мэдэх эрхийг хангаж ажлаа танилцуул.
С.Гончигсумлаа: Зам барих нь түгжрэлд нөлөөлөхгүй гэдэг дээр дэлхийн эрдэмтэд нэгдсэн. Гэтэл манайх яагаад дэлхийгээс эсрэг зүг яваад байгаа юм. Газар доорх метро, хөнгөн галт тэрэг барих замаар олон улсууд түгжрэлийг шийдэж байна.
Хот төлөвлөгч архитектор Б.Батболд: Хоёр сая хүрэхгүй хүн амд зориулж зургаан эгнээтэй том замыг Туул голын эко системийг тасалж дундуур нь тавих гэж байгаад харамсаж байна. Иргэндээ ээлтэй, эко системийг хадгалах бодлого гаргах Япон, Солонгос улсад төгссөн шинэ инженерүүдээ урьж хамтарч ажиллахгүй юм уу?
Хатан Туулаа хамгаалъя иргэний хөдөлгөөний оролцогч О.Ариунбилэг: Таван аймаг, долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран өнгөрч буй Туул голын асуудлыг иргэдээс санал огт аваагүй гэв.