gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     3.30
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 10
Зурхай
 3.30
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 3.30
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Нямбаатар жагсаал, цуглаан зохион байгуулах эрхгүй!!!

Б.Мягмардорж
Нийтлэлчийн булан
4 цаг 55 минутын өмнө
Twitter logo

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Туулын хурдны замын төсөлтэй холбоотой “тайван жагсаал” хийж байна.

Х.Нямбаатар өөрийн цахим хуудас дээрх шууд дамжуулалтын 11:30-11:40 хэсэгт “Одоо бөөнөөрөө Туулын голын хойд эрэг дагуу, Туулын хурдын зам баригдах чиглэлээр тайван жагсаал хийгээд …” гэж өнөөдрийн энэхүү үйл явдлаа жагсаал болохыг хүлээн зөвшөөрчээ.  

Жагсаал цуглаан зохион байгуулж болох зөвшөөрөгдсөн субъектүүдийг нэрлэн заасан байдаг ба үүнд Монгол Улсын Иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зэрэг нь жагсаал, цуглаан эрхтэй, зөвшөөрөгдсөн субъектүүд байна.  

Түүнчлэн, түүний ийнхүү замын трассын дагуу явж буйг дагалдаж буй зарим хүмүүс “хурдны замгүй болмооргүй байна”, “бүтээн байгуулалтаа дэмжиж түгжрэлийг бууруулъя” зэрэг үгс бичсэн цаасууд барьжээ. Мөн, хэдий одоогийн нөхцөлд хөдөлбөргүйгээр нотлогдох боломжгүй ч Х.Нямбаатарын ийнхүү явж байгаа жагсаал нь эхэлсэн газар, цаг, цугласан хүмүүс картон цаас дээр бичиж барьсан үг зэрэг нь Х.Нямбаатарын “viber” мессеж гэх утасны дэлгэцийн зураг (screenshot) – тай нийцэж байгаа нь бүр ч ноцтой юм.  

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль (ЖЦХЖтХ) – ийн 3.1-т “Монгол Улсын иргэдээс улс төр, нийгэм, эдийн засаг, хүний эрх, эрх чөлөөтэй холбогдсон асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа нийтэд илэрхийлэх зорилгоор зохион байгуулж байгаа үйл ажиллагааг цуглаан гэнэ.” гэж заасан байдаг.  

Мөн хуулийн 3.2-т “ Иргэд хот суурингийн гудамж талбайгаар зохион байгуулалттайгаар жагсан явж,энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлаар үзэл бодол, санал, шаардлагаа илэрхийлж байгааг жагсаал гэнэ” гэж заажээ.  

Өөрөөр хэлбэл, хуулийн талаасаа Х.Нямбаатарын өнөөдрийн үйл ажиллагаа нь ЖЦХЖтХ-ийн 3.1, 3.2-т тус тус зааснаар “жагсаал, цуглаан” болж таарах нь ээ.  

Харин, уг хуулийн 4.1-т жагсаал, цуглаан зохион байгуулж болох зөвшөөрөгдсөн субъектүүдийг нэрлэн заасан байдаг ба үүнд Монгол Улсын Иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зэрэг нь жагсаал, цуглаан эрхтэй, зөвшөөрөгдсөн субъектүүд байна.  

Энд зааснаас бусад субъектүүд жагсаал, цуглаан зохион байгуулах эрхгүй тул Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нь аливаа байдлаар жагсаал, цуглаан зохион байгуулах эрхгүй субъект байна. 

ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ хууль 

4 дүгээр зүйл. Жагсаал, цуглаан зохион байгуулах эрх 

1. Жагсаал, цуглааныг Монгол Улсын иргэн, улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, төрийн бус байгууллага зохион байгуулах эрхтэй. 

Түүнчлэн, Х.Нямбаатар нь ийнхүү хууль зөрчин жагсаал, цуглаан зохион байгуулаад зогсохгүй тус жагсаал, цуглаанынхаа үеэр бусад иргэдийг доромжлох, тэдний талаар худал, гүтгэлгийн шинжтэй мэдээлэл түгээж байгаагаас гадна бусдыг хүч хэрэглэхийг уриалж, мөн эмх замбараагүй байдалд уриалаад зогсохгүй иргэний хуулиар хамгаалагдсан хувийн мэдээллийг нийтэд зарлаж байгаа нь ёс зүйн төдийгүй хуулийн ноцтой зөрчилтэй харагдаж байна.  

Мэдээллийн эзнээс анх зөвшөөрөл авснаас өөр зорилгоор мэдээлэл цуглуулах, ашиглахыг хориглодог бөгөөд мэдээллийг хуульд заасны дагуу олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглодог.  

Тодруулбал, тэрээр төслийн талаар эсэргүүцлээ “… энэ хүмүүсийн гэрийн хаяг, ажлын байрных нь гадна талд хэдүүлээ 100, 100-аараа очиж энэ хүмүүсийг эсэргүүцэж, энэ хүмүүсийн хууль бус, бусармаг үйлдлийг таслан зогсооё” гэж хэлээд, түүнчлэн Ц.Оюунгэрэлийн гэрийн гадаад очиж мөн иргэдийг турхирчээ. Энэ үеэр иргэд хашаа руу нь юм шидэж багйаа нь ч харагдаж байгаа юм.  

Тэгвэл, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11-т зааснаар хүний оршин суугаа газрын хаяг, байршил нь “хүний хувийн мэдээлэл”-д хамаарах бөгөөд төрийн байгууллага, албан тушаалтан тус хуулийн 6.1.1-6.1.6-д зааснаас бусад үндэслэлээр хүний хувийн мэдээллийг цуглуулахыг хориглодог.  

Түүнчлэн, уг хуулийн 29.1, 29.3-т тус тус зааснаар мэдээллийн эзнээс анх зөвшөөрөл авснаас өөр зорилгоор мэдээлэл цуглуулах, ашиглахыг хориглодог бөгөөд мэдээллийг хуульд заасны дагуу олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглодог.  

Х.Нямбаатарын өнөөдрийн үйлдэл нь Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль зөрчөөд зогсохгүй тэрээр ийнхүү хууль зөрчсөн байдлаар жагсаал цуглаан хийх үеэрээ Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчиж тус жагсаал цуглаанд байгаа иргэдийг эмх замбараагүй байдалд уриалж, нэр бүхий иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан