gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     3.30
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 10
Зурхай
 3.30
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 3.30
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Шууд мэдээ
  Буцах

А.Ариунзаяа: Олон удаа томилогддог, нэр хүнд муутай хүмүүсийг сайд бүү болгоосой

Б.Нямдарь
Улс төр
1 цаг 24 минутын өмнө
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.

  14 цаг 21 минут
2026.03.30

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.03.30) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 126 гишүүний 88 нь хүрэлцэн ирснээр 10 цаг 11 минутад гишүүдийн 69.8 хувийн ирцтэйгээр эхэлсэн.

Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, эхлээд Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ. 

Өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанд дараах асуудлыг хэлэлцэнэ. 

  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 11 дүгээр дүгнэлт /Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 12 дугаар дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2026 оны 01 дүгээр дүгнэлт /Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/
  • Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан

  14 цаг 45 минут
2026.03.30

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:

Ойрх дорнодод болж буй үйл явдалтай холбоотойгоор 1 баррель нефть 57 ам.доллараас 112 ам.доллар болсон. Үүнтэй холбоотойгоор шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой болсон. 92-оос бусад түлшид 300₮ нэмэгдүүлсэн ч нийтдээ 1500₮ орчим үнийн өсөлт үүссэн. Үүнийг аль болох зөөлөн аргаар, инфляцад нөлөөлөхгүй байх талаас нь бодлогын арга хэмжээ авч байна. Нефть бүтээгдэхүүний гаалийн 5 хувийн татварыг тэглүүлэх хүсэлтийг  өгч байгаа ба ингэснээр 200 төгрөгөөр бууруулах, үнийн өсөлтийг зөөлрүүлэх арга болох юм. 

Засгийн газраас эдийн засгийн хүндрэлийн үед авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг гаргасныг УИХ-д өргөн барина. Нефть бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор инфляц өсөх нь тодорхой болсон тул Засгийн газар хурдтай ажиллах шаардлагатай байна. 

  15 цаг 40 минут
2026.03.30

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа:
Хуулийн давхардлыг арилгах маш чухал байна. Хэд хэдэн тойрог дээр сонгууль явуулахаас өөр аргагүй байдалд хүрлээ. Манай том хуульчид хоорондоо зөрчилтэй хууль батлаад, улсын төсвөөр дахин сонгууль явуулах нөхцөлийг бид бүрдүүлээд байна.  Улмаар орон нутгийн 40 орчим тойрогт дахин сонгууль хийх нь ээ. Цэцийн дүгнэлт бол үр дагаврыг хариуцахгүй. УИХ ийм алдаа гаргачхаад, үүнээс үүдээд татвар төлөгч, сонгогдсон хүмүүс хохироод байх юм уу. УИХ уг хуулийг хэлэлцүүлэхгүй байсаар хугацаа нь дөхсөн байсан. Уг асуудлыг яг хэн хариуцах юм бэ. Сонгогдсон төлөөлөгчид эрх нь зөрчигдөхгүй, улсын төсөвт дахиж хохирол учрахгүй байх тал дээр ямар нэгэн гаргалгаа, дүгнэлт байна уу?

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:
Чуулганы дэгийн тухай хууль, УИХ-ын холбогдох хуулиуд үндсэн хууль зөрчсөн. Үндсэн хуульд Ерөнхий сайдыг гурван хоногийн дараа , 10 хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан байтал УИХ-ын хуулиараа 7 хоногийн дараа хэлэлцэж буюу хэлэлцэх хугацааг 4 хоногоор бууруулчихсан. Энэ нь үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлт гарчихсан. Бид Үндсэн хууль зөрчсөн хуулиудыг баталсаар л байна. Бид үүнд анхаарах хэрэгтэй. УИХ, тамгын газар, байнгын хороод, хяналт шалгалтынхан хайнга, цаг хугацааг тулгаж хэлэлцэж байгаа нь нөлөөлж байна. Тиймээс хаа, хаанаа анхаарах хэрэгтэй байна. 

  16 цаг 16 минут
2026.03.30

Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцууллаа. Мөн УИХ-ын гишүүн Н.Учралыг Ерөнхий сайдад томилох эсэх саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар олонх дэмжсэн талаар тус байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир мэдээллээ.  

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан /2026.03.30/-аар Монгол Улсын Ерөнхий сайдаар Ням-Осорын Учралыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. 

Монгол Улсын Үндсэн хуульд Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг, аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг, бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна гэж заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдаар Ням-Осорын Учралыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр байнгын хорооны хуралдаанд танилцуулав. 

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Ерөнхий сайдад Ням-Осорын Учралыг томилох асуудлаар санал хураахад гишүүдийн олонх буюу 95.8 хувийн саналаар дэмжжээ. 

  16 цаг 23 минут
2026.03.30

УИХ-ын гишүүн Р.Батболд:
Та танхимын бүрдүүлэлтээ хэрхэн харж байна вэ?

Ерөнхий сайдад томилогдохоор хэлэлцэгдэж буй, УИХ-ын гишүүн Н.Учрал: 
Засгийн газраа хэрхэн харах нь том сорилт болоод байна. Өнгөрсөн хугацаанд улсын төсвийг хэмнэх хүрээнд төрийн албан хаагчдыг 9 хувиар цомхотгох асуудал гарч байна. Өөрөөр хэлбэл бүтцийн өөрчлөлт нэрийдлээр, өмнөх ажлаа хийж байгаа албан хаагчдын чиг үүргийг шууд таслан, цомхотгон хэлмэгдүүлж байна. Шинэ сайд нь шинэ хүн авч ирж, бөөн халаа сэлгээ явуулах талаар эмзэглэж байна. Энэ бол аюултай асуудал. Нүүдэл суудал хийхэд л 50 сая төгрөгт зарцуулж байна. Энэ хаврыг халаа сэлгээ, нүүдэл суудал, шинэ сайд нарын багийг бүрдүүлчих вий гэж болгоомжилж байна. Занданшатар даргын хувьд гурван үндэсний хороог буулгасан, өөр бүтцийн өөрчлөлт хийгээгүй. Би томилогдсоны дараа байр сууриа бүрэн илэрхийлье. Халаа сэлгээ гэхээсээ илүүтэйгээр тулгарч буй асуудлыг давахад анхаарна. 

  16 цаг 37 минут
2026.03.30

УИХ-ын дарга О.Номинчимэг:
Ард иргэд гурван энгийн зүйлийг биднээс хүсдэг. Эдийн засгийн хувьд элбэг дэлбэг, эрүүл мэндийн үйлчилгээ сайн эрүүл аюулгүй орчинд амьдрах, гуравдугаарт хуулийн засаглал шударга үйлчилдэг байхыг хүсдэг. Эдгээрийн нэг зангилаа,  бидний анхаарах ажил бол төрийн болон орон нутгийн өмчит компанийн асуудал юм. Хувийн бизнесийн орон зай руу хэт орж, өрсөлдөөнийг боомилдог. Цаашлаад авлига, хээл хаахууль, "цавчаа" гэх мэт асуудал ч энд даамжирдаг. Тиймээс төрийн өмчит компаниудын менежментэд хэрхэн анхаарч ажиллах вэ?

  17 цаг 54 минут
2026.03.30

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:
Цахимын сайд, Хэрэг эрхлэх сайд, Тэргүүн шадар сайд албан тушаалд байсан. Мерит зарчмаар явж байгаа. Г.Занданшатар даргыг Ерөнхий сайд болж байхад бид зарчмын шаардлага тавьж байсан юм. Олон удаа томилогддог, нэр хүнд муутай хүмүүсийг бүү сайдаар томилооч ээ. Хоёрдугаарт, жендерийн хуулиа хэрэгжүүлье гэдэг шаардлагыг тавьж байв. 

Засгийн газрын танхимын бүтцийн 15 хувь нь эмэгтэйчүүд байх ёстой гэсэн хууль 2011 онд батлагдаж байв. 15 хувь нь одоогийн сайд нарын хувьд 3 нь л юм. Энэ агуулгаараа олон улсын парламентын холбоонд ч гэсэн ЗГ-т байгаа эмэгтэйчүүдийн тоогоор тухайн орны хөгжлийг үнэлж байдаг тул жендерийн хуулиа даган мөрдөөсэй гэж хүсэж байна. Би өөрөө сайд болох гээд байгаа юм биш, бид баталчихсан хуулиа өөрсдөө мөрддөг байхыг л хүсэж байна. 

Хоёрдугаарт, ойрх дорнодын нөхцөл байдал хүнд байхад богино хугацаанд сайн ажиллахын тулд туршлагатай мэргэжлийн бүтцийг бүрдүүлээсэй. Гэхдээ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, үнэлэгдсэн, алга ташилтаар хүлээн авах сайд нар байвал сайн юм. Мэдээж та өөрөө кабинетаа бүрдүүлнэ. 

Шинэ сайд нар галыг нь үүрдэг чадварлаг хүмүүс байх ёстой шүү. Түүнээс биш өөрөө гал дууддаг, Засгийн газрын нэр хүндийг доош татдаг, гал ирлээ гэхэд УИХ руу, бүр цаашлаад Ерөнхий сайд, Ерөнхийлөгч рүүгээ шиддэг байж болохгүй. 

  18 цаг 20 минут
2026.03.30

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан