Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Туулын хурдны замын трасс дагуу ажиллав.
Тэрээр энэ үеэрээ, "Туулын хурдны зам цаашлаад Монгол Улсын хөгжлийг гацааж буй нам дагасан бүлэглэлүүдтэй би ясаа цайтал тэмцэнэ. Хөгжлийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн ард талд манай болон нөгөө намын нэр бүхий улс төрчид байна.
Туулын хурдны зам бол Маршаллын гүүрэн дээгүүр дамнах том бүтээн байгуулалт. Зам бол хөгжил. Хөгжлийг гацаах гэж байгаа хүмүүсийг би хүний өөрийнгүй өдөр бүр лайв хийж зарлана. Надад албан тушаалаа алдана гэх айдас алга.
Амьдралыг албан тасалгааныхаа цонхоор хардаг хүмүүс Улаанбаатарчуудыг утаатай, түгжрэлтэй байлгахыг хүсэж байна. Туулын гол дагуух үнэтэй орд харшуудыг бариулсан хүмүүс "Туулаа аваръя" нэртэй шинтаачдыг хөлсөлсөн. Туул голын хойд эрэг дээрх "Тэнгэр вилла" хороололд экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хаус бий.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүний аавын “Mudi Residence” гэх тансаг зэрэглэлийн хотхон Богдхан уулын дархан цаазат бүсэд бий. ХААИС-ийн хойно, Туул голын яг эрэг дагуу байрладаг энэ хотхон бохироо Туул гол руу цутгадаг.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүний аавын хууль бус барилга дээр очиж би эсэргүүцнэ. Туулын хурдны замыг барьчихвал хаус хорооллынхны амгалан тайван байдал алдагдана гэж тэд шинтаачдыг хөлсөлж байна.
Туулын хурдны замыг барьчихвал Улаанбаатарын түгжрэл 50 хувь буурна. Намайг ХЗДХ-ын сайдаар ажиллаж байхад нэг өдөр гэнэт хотыг өөд тат гэж хөөж явуулсан. Би ажлаас зугтаж хойш сууж үзээгүй. Тэр дундаа олигархуудаас айж хойш суухгүй. Олигархуудын хаусны урд талд бүтээн байгуулалтыг дэмжих штабууд байгуулна гэв.